gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.17
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.17
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.17
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЭҮК: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүний эрхийн үндсэн зарчимтай уялдуулан хамгаалах шаардлагатай

М.Ариунзаяа
Нийгэм
5 цаг 20 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хүний эрхийн үндсэн зарчимтай уялдуулан хамгаалах шаардлагатай гэж үзэж байна.

Комиссоос 2026 оны есдүгээр сарын 17-нд гаргасан байр суурьдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилт нь ардчилсан нийгмийн үндсэн шалгуурын нэг болохыг онцолжээ.

Комиссын мэдээлснээр 2025 оны арваннэгдүгээр сарын 25-наас хойших хугацаанд “худал мэдээлэл тараах” замаар хүний нэр төрд халдсан гэх нийт 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Харин өмнөх онуудад бүртгэгдсэн нийт 859 гомдол, мэдээллийг хааж шийдвэрлэсэн байна.

ХЭҮК-ийн үзэж байгаагаар, цахим орчинд хуурамч болон нэрээ нууцалсан хаягаар хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдсан тохиолдолд мэдээлэл түгээсэн этгээдийг тогтоох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байна. Иймд бусдын нэр төр, алдар хүндэд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл бэлтгэж, цахим болон бусад хэлбэрээр санаатайгаар түгээсэн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ингэхдээ эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохдоо дараах зарчмуудыг харгалзахыг санал болгожээ. Үүнд:

  • Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг хүндэтгэх
  • Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хууль ёсны шүүмжлэл, олон нийтийн хяналт, баримтад суурилсан болон хараат бус сэтгүүл зүйг хязгаарлах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон эрх зүйн зохицуулалтыг ашиглахгүй байх
  • Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаа, шийдвэр, байр суурь нь олон нийтийн хяналт, шүүмжлэлд илүү нээлттэй байх зарчмыг харгалзах
  • Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хамгаалах, нийтийн ашиг сонирхолд хамааралгүй тохиолдолд тэдний эрхийг хүндэтгэх
  • Хүн бүр эрх зүйн этгээдийн хувьд хуулиар үр нөлөөтэй хамгаалагдах боломжийг баталгаажуулах.

ХЭҮК мөн хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ ухамсарлаж, үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх шаардлагатайг санууллаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан