Улсын ерөнхий прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын Газар, түүний харъяа прокурорын газруудын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дотор “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба”-ыг бий болгожээ.
Тус алба нь хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой аж.
2019 онд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялгийг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэргээр хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогдсон. Ийм ч учраас хохирлыг төлүүлэх тал дээр бодлогын арга хэмжээ авахуулаар тус албыг байгуулжээ.
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, шаардлагатай бол асуудлыг зөрчил, эсвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж, тогтоолгох, энэ чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг чиг үүрэгтэй юм байна.
УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэг, Хэлтэс байгуулагдахаас өмнө байгаль орчин сүйтгэгдсэн байхад прокурор эрүүгийн журмаар шалгуулахаас хэтэрдэггүй, хэргийг шийдвэрлэхэд анхаарал хандуулахаас хохирол төлбөрт төдийлөн анхаарч байгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн л бол хохирлыг нь иргэний журмаар төлүүлэхээр араас нь явдаггүй байсан. Харин одоо төр, нийтийн эрх ашиг хохирсон л бол хохирол төлөгдтөл араас нь явах бодлого барьж ажиллана. Төрийн ашиг сонирхол гэдгийн цаана нийтийн ашиг сонирхол давхар яригдана. Төрийн үйл ажиллагаа татвар төлөгчийн мөнгөөр санхүүждэг учир ямагт нийтийн ашиг сонирхол яригдана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд ...төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн зохицуулалт 2002 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Саяхныг хүртэл хохирогчгүй эрүүгийн хэрэгт /авлигын гэмт хэргүүд/ хохирол төлөгдөхгүй орхигдох, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан ч хохирлоо төлөөгүй байх, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн зэрэг тохиолдлуудад төрд учирсан хохирол төлөгдөхгүй хоцорч ирсэн.
Тиймээс бид төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгууллагуудын дүгнэлт, акт, шийдвэрт үндэслэн төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийж зөрчил, эрүүгийн журмаар шалгуулах, хохирол бодитой тогтоогдсон бол прокурорын нэхэмжлэл гаргах, төрийн хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах, хамгийн чухал нь төрд хохирол учирсан байхад хохирол нэхэмжлэх эрх үүргээ албан үүргийн хувьд биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах зэргээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн боломжтой арга хэмжээг хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажлаа төлөвлөн ажиллана.
Саяхан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн тухайн хөрөнгийг гаргуулах асуудлыг прокурор шийдүүлсэн. Төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар прокуророос нэхэмжилсэн. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас эд хөрөнгө хураагаагүй.
Энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тохиолдолд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг эрүүгийн шүүх хэрэглэхгүй байх хуультай холбоотой юм. Тэгэхээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлснөөр тухайн хүний хууль бус хөрөнгийг гаргуулахгүй бол Авлигын эсрэг НҮБ-ынн конвенцийг бид хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Иймээс иргэний журмаар прокурор нэхэмжилж, шүүх уг гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн гэв.