Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжил гэх ойлголт амны уншлага болтол хэрэглэж байгаа билээ. Төрийн байгууллагууд, бизнесийн салбарынхан тогтвортой хөгжлийн үйл ажиллагаагаа тайлагнадаг болоод цөөнгүй жил өнгөрчээ. Нэг ёсондоо бид энэ үгнээс зугтах аргагүй болчихлоо. Гэвч юу гэсэн утгатайг нь асуухад шуудхан тайлбарлаж чадах нь ховор. Тэр дундаа тогтвортой хөгжлийн 17 зорилгыг нэг бүрчлэн ойлгож, амьдралтайгаа холбон төсөөлөх нь олон хүнд амаргүй. Тэгвэл энэ ойлголтыг хүүхдүүдэд, олон нийтэд энгийнээр тайлбарлах зорилтой “Тогтвортой хөгжлийн 17 зорилго” үзэсгэлэнг Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвөөс (RCE Mongolia) нээлээ. Үзэсгэлэнд тогтвортой хөгжлийн 17 зорилго тус бүрийн хүрээнд дэлхийн болон Монголын онцлох тоо баримт, судалгааг багтаажээ.

Экологийн боловсрол төвийн эрхлэгч Р.Сүнжидмаа: Хэдэн жилийн өмнө Германд нэг үзэсгэлэнтэй танилцах боломж олдсон юм. Тэгэхэд нэг хэсэгт нь "Дэлхийг 100 хүнтэй тосгон гэж бодвол 50 хүн л уншиж чаддаг. Бүх мөнгөнийх нь талыг ганцхан хүн эзэмшдэг" гэх мэтээр статистик тоо мэдээллийг энгийншүүлсэн байсан. 5-6 дугаар ангийн хүүхдүүд эндээс тэгш бус байдал, чанартай боловсрол гээд ойлголтыг ядах юмгүй ойлгочхож байгаа юм. Ингэж хийсэн үзэсгэлэнгийн нэг үзвэрт хүүхдүүд бараг 10 минут тогтож сонсдог, эргэцүүлж, тайлбарлагчтай ярилцаж байгааг хараад монголд хийх хэрэгтэй юм байна гэж шийдсэн.
Монголд 900 мянга гаруй ядуу иргэн бий гэх статистик мэдээлэл бий. Харин дэлхийд 10 хүн тутмын нэг нь нэн ядуу байна гэж үзэж буй ажээ.
Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэгдүгээрт "Ядуурлыг бууруулах" гэж бий. Тэгвэл ядуу гэж яг юуг хэлдэг вэ гэдгийг энд юу гэж тайлбарласныг харъя.
Товчхондоо, өдөрт 3 ам.доллараас бага орлоготой хүнийг ядуу гэж тооцдог. Гэхдээ үүнээс гадна амьдрах үндсэн хэрэгцээ нь хангагдаагүй, нийгмийн хамгаалалтад хамрагдаагүй, төрийн анхааралд өртөөгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадаагүй хүмүүсийг ядууд тооцож, энэ нөхцөлийг нь залруулах арга хэмжээ авах учиртай. Тэгвэл Монголд 900 мянга гаруй ядуу иргэн бий гэх статистик мэдээлэл бий. Харин дэлхийд 10 хүн тутмын нэг нь нэн ядуу байна.
Дараагийн хэсэгтээ ядуурлыг бууруулахын тулд хувь хүн юу хийж чадах тухай тайлбарласан. Жишээ нь эргэн тойрныхоо тусламж хэрэгтэй хүмүүсийг олж, ногоо тарих, гар урлал хийх зэргээр орлого олох арга зааж өгөөрэй. Мөн тусламжийн байгууллагад хувцас тоглоом ном хандивлах нь ядуурлыг бууруулахад гар бие оролцож буй хэлбэр.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН ГЭХ ҮЗЭЛ САНААТАЙ НИЙЦДЭГ
Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын хэвшүүлсэн монголын их амар амгалан гэдэг үзэл санаа үүний илрэл.
Үзэсгэлэнд оруулсан нэгэн сонирхолтой зүйл бол тогтвортой хөгжлийн 17 зорилгыг үзэл санааг монголчууд эрт дээр цагт хэрхэн үздэг байсныг тайлбарласан. Тухайлбал ядуурлыг бууруулах хэсэгт XIII зууны Их засаг хуульд дурдснаар "Хүмүүс нэг нь нөгөөгөө өөрийн бие мэт үзэж хайрлан асрахыг эрхэм болгох хэрэгтэй. Ахмад хийгээд үгээгүй ядуусыг хүндэл" хэмээн сургамжилсан байдаг. Энэ мэтчилэн өнөөдөр хүн төрөлхтний хүрэхээр зорьж буй тогтвортой хөгжил гэдэг зүйл нь монголчуудын XIII зууны үеэс баримталж ирсэн үзэл санаатай олон талаар уялддаг.
Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын хэвшүүлсэн монголын их амар амгалан гэдэг үзэл санаа үүний илрэл. Монголчуудын амьдралын хэв маяг, мянга мянган жилээр байгальтайгаа зохицон амьдарч ирсэн нүүдэлчин ахуй соёл нь байгальд ээлтэй, түүнийг таньж мэдэж, ойлгож, түүнээс суралцсаны үндсэн дээр бүрэлдэн тогтсон гэдгийг олон нийтэд таниулах зорилготой энэ хэсгийг оруулсан." хэмээн ярилаа.
Энэ мэтчилэн 17 зорилго тус бүрийг тайлбарлаж, холбогдох судалгаа баримтаар баяжуулан, үйлдлээрээ оролцох аргыг заасан үзэсгэлэнг цаашид Экологийн боловсролын төвд байнгын ашиглана. Мөн хөдөө орон нутагт явуулын лекц сургалтад хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн болох юм.
Үзэсгэлэнтэй танилцахдаа хүрд эргүүлж, асуултад хариулан өөрийгөө сориод, үзэсгэлэнг тойрч үзсэний дараа шалгалт өгөх маягаар үр дүнгээ хэмжинэ. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг үзэж өнгөрөх биш, мэдлэгээ бататгаж, юу ойлгосноо шалгах боломжтой ажээ.