gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр тийш харсан бодлого буюу Засгийн газар, Төв банкны зорилго зөрөв

М.Ариунзаяа
Эдийн засаг
4 цаг 48 минутын өмнө
Twitter logo
М.Ариунзаяа
Twitter logo
Эдийн засаг
4 цаг 48 минутын өмнө
Хоёр тийш харсан бодлого буюу Засгийн газар, Төв банкны зорилго зөрөв Гэрэл зургийг хиймэл оюун ухаан ашиглаж бүтээв.

Төсвийн бодлого гэдэг нь Засгийн газар татвар, төсвийн орлого, зарлагаа зохицуулах замаар эдийн засгийн идэвхжилд нөлөөлөхийг хэлнэ. Тухайлбал, цалин, тэтгэвэр нэмэх, төрийн зардлыг өсгөх зэрэг нь төсвийн бодлогын шийдвэрт хамаарна.

Харин мөнгөний бодлогоор Монголбанк эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт, зээлийн нөхцөлд нөлөөлж, инфляцыг тогтворжуулахыг зорьдог. Үүний гол хэрэгсэл нь бодлогын хүү юм.

Эдгээр бодлого тусдаа хэрэгждэг ч эдийн засагт үзүүлэх нөлөө нь харилцан уялдаатай. Төсвийн бодлого эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд, мөнгөний бодлого эрэлтийг хумих чиглэлд зэрэг ажиллавал нэг бодлого нөгөөгийнхөө үр нөлөөг сулруулах эрсдэлтэй.

Өнөөдөр Монгол Улсад ийм нөхцөл үүсээд байна. Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэх замаар өрхийн орлогыг өсгөж байгаа бол Монголбанк инфляцыг бууруулахын тулд мөнгөний бодлогыг чангаруулж байна.

ЗОРИЛТООС ХЭТ ДАВСАН ИНФЛЯЦ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь, ±2 нэгж буюу 3-7 хувийн хооронд байлгах зорилт тавьсан. Гэвч наймдугаар сарын байдлаар инфляц 12.5 хувьтай гарсан нь зорилтот түвшнээс хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна.

Инфляцын өсөлтөд хүнс, шатахуун зэрэг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө өндөр байна. Монголбанкнаас өмнө мэдээлэхдээ инфляц өсөхөд шатахуун, хүнс болон төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж тайлбарласан.

Инфляц өндөр хэвээр байгаа энэ үед Монголбанк мөнгөний бодлогын нөхцөлийг чангаруулах арга хэмжээ авч байна. Тухайлбал, наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн. Мөн банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, 14.5 хувьд хүргэсэн юм.

Эдгээр арга хэмжээ нь зээлийн эрэлтийг сааруулах, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хумих замаар инфляцын дарамтыг бууруулах зорилготой. Гэхдээ бодлогын хүү нэмэгдсэнээр инфляц тэр дороо буурдаггүй. Мөнгөний бодлогын шийдвэр эдийн засагт тодорхой хугацааны дараа нөлөө үзүүлэх бөгөөд Монголбанкны тайлбараар банк болон санхүүгийн системд 2-3 улирлын дараа, эцсийн зорилтот үзүүлэлтэд 3-6 улирлын дараа нөлөөлдөг байна. 

БОДЛОГЫН ХҮҮ ХЭЗЭЭ БУУРАХ ВЭ?

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд

Өмнө нь 2027 оны гуравдугаар улирал буюу долоодугаар сараас есдүгээр сарын хооронд бодлогын хүү буурах төсөөлөл яригдаж байсан. Гэвч инфляцын одоогийн түвшин болон төсөв, төрийн зарлагатай холбоотой шийдвэрүүдээс шалтгаалан энэ хугацаа хойшлох эрсдэлтэй гэж Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд хэллээ.

Өөрөөр хэлбэл, бодлогын хүү хэзээ буурах нь зөвхөн Монголбанкны шийдвэрээс хамаарахгүй. Инфляцын цаашдын төлөв, төсвийн бодлого, дотоод эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. 

ТӨСВИЙН БОДЛОГО ӨӨР ЧИГЛЭЛД ЯВЖ БАЙНА УУ?

Монголбанк инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний бодлогыг чангаруулж байгаа энэ үед Засгийн газраас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гаргаж байна. Тухайлбал, 450 гаруй мянган ахмадын тэтгэвэрийг 11 дүгээр сарын нэгнээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Мөн эмч, сувилагчдын цалинг 20 хувь, шинжлэх ухааны салбарын албан хаагчийн цалинг 35 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг  50 хувиар нэмэгдүүлэх шийдвэрүүд гаргасан. 

Нэг талд Монголбанк инфляцыг бууруулахын тулд мөнгөний нөхцөлийг чангаруулж, нөгөө талд төсвийн бодлогоор өрхийн орлого болон төрийн зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байна.

Гэхдээ цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн нь өөрөө инфляц өсөх шалтгаан гэж шууд дүгнэж болохгүй. Үүнд нэмэгдэж буй орлогын хэмжээ, төсвийн нийт зарлага, санхүүжилтийн эх үүсвэр, иргэдийн хэрэглээний өөрчлөлтөөс гадна бараа, үйлчилгээний нийлүүлэлт эрэлтийг хэр хэмжээнд дагаж чадах эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө.

Харин орлого нэмэгдсэнээр хэрэглээ огцом өсөж, нийлүүлэлт түүнтэй адил хэмжээгээр нэмэгдэхгүй бол нийт эрэлтэд дарамт үүсэж, улмаар үнийн өсөлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Энэ нь мөнгөний бодлогын чангаруулалтын эсрэг нөлөө үзүүлж болзошгүй юм. 

ЯАГААД ХОЁР БОДЛОГО УЯЛДАХ ЁСТОЙ ВЭ?

Монголбанкны инфляцын зорилт бодитой эсэх, одоогийн нөхцөлд инфляцыг бууруулах боломжийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн удирдлагаас тодруулахад төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр “Төсвөө танахгүй бол инфляц буурах боломжгүй. УИХ-ын эдийн засгийн байнгын хороон дээр мөнгөний бодлого төсвийн бодлого уулзаж, уялдах ёстой. Эдийн засгийн байнгын хороо ажлаа сайн хийгээгүй учраас өнөөдөр мөнгөний бодлого төсвийн бодлого эсрэг чигт явж байна”  гэсэн юм. 

Эдийн засгийн байнгын хороо ажлаа сайн хийгээгүй учраас өнөөдөр мөнгөний бодлого төсвийн бодлого эсрэг чигт явж байна.

Иймд инфляцыг тогтвортой бууруулахын тулд төсөв, мөнгөний бодлого тус тусын зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засагт үзүүлэх нийт нөлөөгөө харилцан тооцох шаардлагатай байна. 

Монголбанк мөнгөний урсгалыг хумьж байхад төсвийн бодлого эрэлтийг хэт өдөөвөл инфляцыг бууруулахад илүү их хугацаа шаардагдаж, улмаар өндөр хүүгийн нөхцөл удаан үргэлжлэх эрсдэлтэй. Асуудал нь цалин, тэтгэвэр нэмсэн эсэхдээ бус, төсвийн бодлого болон мөнгөний бодлого эдийн засагт нийтдээ ямар хэмжээний эрэлт бий болгож, түүнийг нийлүүлэлт хэр хэмжээнд дагаж чадаж байгаад байна. Тиймээс төсөв, мөнгөний бодлого нэг нэгнийхээ эсрэг бус, харилцан уялдаатай ажиллах шаардлагатай байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан