Энэ зургуудыг харсан чинь нэг л ховорхон мэдрэмж эргэн ирэх шиг болж байх чинь... 2022 он. Цар тахлын хамгийн хүнд үеийг бид дөнгөж өнгөрүүлээд байв. Гэхдээ айдас, хөл хорио, үл итгэлцэл, мэдээллийн хомсдол арилаагүй л байсан. Өмнөх хоёр жил бидний өдөр тутмын амьдрал, төрийн шийдвэр, хэвлэл мэдээлэл, хүний эрх, тэр байтугай хүмүүс хоорондын харилцаанд хүртэл гүн мөрөө үлдээсэн нийгмийн хямрал болсон юм.
Хэн нэгэн ковид тусчихаад эмчлүүлэхээсээ өмнө нийгмийн үзэн ядалтаас айдаг болсон тийм л үе. Өвчтэй хүний нэр, хаяг, хувийн мэдээлэл цахим орчинд тарж, хүмүүс түүнийг өвчин тараасан буруутан мэт үзэх тохиолдол гарч байв. Манай сэтгүүлчид ч амаргүй нөхцөлд ажилласан. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт, мэдээллийн хаалт, төрийн байгууллагын чөдөртэй хандлага гээд сэтгүүлчийн ажиллах орон зай хумигдаж байсан үе.
Форум эхлэхтэй зэрэгцээд зураачийн маркер цаасан дээр хөдөлж эхэллээ. Бид ярьж байхад тэр зурж байв. Илтгэгч нэг санаа хэлэхэд түүний цаанаас өөр нэг дүр төрх төрнө.
Ингээд бодохоор 2022 оны тэр нэгэн өдрийн уур амьсгал өөрийн эрхгүй санаанд орж ирлээ. Танхимын голд нэгэн зураач бидний ярьж буй бүхнийг үг дуугүй “бичиж” байсан юм. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ын хэлэлцүүлгийн үе л дээ.
Тэр жил бид ердийн л байдаг нэг форум зохион байгуулахыг хүсээгүй билээ. Хэдэн илтгэгч индэр дээр гарч илтгэлээ уншаад, хүмүүс сонсоод, ганц нэг жижүүрийн асуултад хариулт авсан болоод тарах нь тухайн үеийн бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй юм шиг санагдсан. Бид ярьж байгаа зүйлээ хүмүүст зөвхөн сонсгоод зогсохгүй харуулахыг хүссэн юм.
Ингээд сэтгүүлч, шог зураач А.Амарсайханыг урив. Форумын илтгэл, хэлэлцүүлгийн үеэр төрсөн санаа, маргаан, эмзэглэл бүрийг яг газар дээр нь шууд зурахыг түүнээс хүслээ. Мань хүн ч найрсгаар зөвшөөрөөд хэрэгслээ сугавчлаад ирсэн.
Форум эхлэхтэй зэрэгцээд зураачийн маркер цаасан дээр хөдөлж эхэллээ. Бид ярьж байхад тэр зурж байв. Илтгэгч нэг санаа хэлэхэд түүний цаанаас өөр нэг дүр төрх төрнө. Хэдхэн минутын дараа тэр санаа ханан дээр ёгт, хурц шог зураг болон амилсаар байлаа.

Ковид туссаныхаа төлөө нийгмээрээ буруутгагдаж, нэр ус, хувийн нууцаа дэлгүүлэн уйлж хэвтэх өвчтөн. Харин цаана нь “Шатаа, хөө, зайлуул!” гэх цахим орчны харалган зэрлэг дайралт...
Ковид нэртэй асар том нохой ард түмнийг хашиж, айлгаж байгаа мэт дүрслэл. Цар тахлын нэрийн дор хэтрүүлсэн хориг, хаалт. “Хэвлэл та нарын хэрэг байхгүй. Төр өөрөө мэдээлнэ” хэмээн сэтгүүлчдийн нүд, чих, амыг боож буй дарга нар. Хэвлэл мэдээллийг цензурдахын зэрэгцээ мэдээллийн асар их үер дунд юунд нь итгэхээ мэдэхээ больж, толгой нь эргэсэн жирийн иргэн.
Хүмүүс айсан үедээ илүү их мэдээлэл хүсдэг. Харин мэдээлэл хаалттай байвал тэр хоосон орон зайг цуурхал, таамаг, худал мэдээлэл маш хурдан эзэлнэ.
Хамгийн сонирхолтой нь форумын төгсгөлд бид зөвхөн илтгэл, тэмдэглэлтэй үлдээгүй. Тухайн цаг үе эхлээд ханан дээр, дараа нь хэвлэл мэдээллийн контент, бүтээл, бидний зөөврийн харданд үлдсэн юм.
Өнөөдөр эргээд харахад тухайн үеийн зарим зүйл инээдтэй мэт санагдаж болох ч тэр үедээ огт инээдтэй байгаагүй юм шүү. Хүмүүс өвдөж, айж, ажилгүй болж, гэр бүлээсээ тусгаарлагдаж, мэдээлэл хайж байлаа. Сэтгүүлчид үнэн зөв мэдээлэл хүргэхийн зэрэгцээ худал мэдээлэл, айдас, төрийн хаалттай байдлын дунд ажиллаж байсан. Хамгийн гол нь бид нэг зүйлийг ойлгосон юм. Хямралын үед хэвлэл мэдээллийн эрх чөлөө ердийн үеийнхээс илүү хэрэгтэй болдог санж.
Хүмүүс айсан үедээ илүү их мэдээлэл хүсдэг. Харин мэдээлэл хаалттай байвал тэр хоосон орон зайг цуурхал, таамаг, худал мэдээлэл маш хурдан эзэлнэ. Төр иргэдээ хамгаалах нэрийн дор мэдээллийг хянах тусам хүмүүсийн эргэлзээ нэмэгдэнэ. Сэтгүүл зүй яг ийм үед хамгийн хэцүү атлаа хамгийн хэрэгтэй ажил болдог.

Дөрвөн жилийн дараа одоо эргээд харахад эдгээр зургууд зүгээр нэг форумын дурсамж биш ажээ. Харин бидний туулсан цаг үеийн үнэтэй баримт болжээ. Цар тахал бидэнд вирусээс гадна мэдээллийн хямрал ямар аюултайг мэдрүүлсэн. Хүний эрхийг хамгаалах, мэдээлэл авах эрхийг хангах, сэтгүүлчид хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зөвхөн тайван цагийн асуудал биш гэдгийг ч бас харуулсан.
Түүнээс хойш Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйд тулгарч буй цаг үеийн бэрхшээл, сорилтыг хөндсөөр өнөөдрийг хүрлээ. Энэ жил гэхэд хиймэл оюуны эрсдэл, боломжийг салбарынхантайгаа өргөнөөр хэлэлцэхээр есдүгээр сарын 17-нд форумын талбартаа дахин цуглахаар бэлтгэлээ базааж байгаа.
Цаг үеэ дагаад бүх зүйл шинэчлэгдэж байгаа ч нэг асуудал өөрчлөгдөхгүй юм байна. Хүмүүс үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Харин сэтгүүл зүй тэр эрхийг хамгаалах хамгийн хэцүү ажлыг хийх ёстой нь үргэлж хэвээрээ...