Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр мопед, скүүтертэй холбоотой зам тээврийн ослын тоо 90 хувиар бууржээ.
Хуулийн хэрэгжилтийн хүрээнд мопед, скүүтерээр замын хөдөлгөөнд оролцохдоо дараах шаардлагыг заавал хангана. Үүнд:
- 18 нас хүрсэн байх
- Тээврийн хэрэгслээ бүртгэлд хамруулсан байх
- Жолоодох эрхийн сургалтад хамрагдсан байх
Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд мопед, скүүтерээр зориулалтын замаар зорчино. Харин зориулалтын зам байхгүй үед авто замын зорчих хэсгийн баруун хөвөөгөөр зорчих боломжтой.
Мөн мопед, скүүтерээр явган хүний замаар зорчихыг хориглоно. Явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа унаж биш, бууж түрж гарах шаардлагатай.
Тээврийн цагдаагийн алба хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм, хуульд заасан шаардлагыг мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж зорчихыг зөвлөж байна.