Инженер технологийн дээд боловсрол буюу “1000 инженер” төслийн хүрээнд “Хамтарсан судалгаа- Бизнес түншлэл 2026” арга хэмжээг 9-р сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ талаар "1000 инженер" төслийн зөвлөх Б.Мөнхтулгатай ярилцлаа.
-“Хамтарсан судалгаа – Бизнес түншлэл 2026” арга хэмжээний гол зорилго юу вэ?
-Монгол Улсад инженер, технологийн салбарын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ их, дээд сургууль, судалгааны байгууллагуудад бүрэлдэн бий болсон мэдлэг, судалгааны үр дүнг бизнес, аж үйлдвэрлэлийн бодит хэрэгцээтэй холбох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Бидний зорилго бол судалгааны ажлыг зөвхөн өгүүлэл, тайлангаар дуусгахгүй шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны бизнес болон аж үйлдвэрлэлийн шийдэл болгон хөгжүүлэхэд их сургууль, бизнесийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.
“Хамтарсан судалгаа – Бизнес түншлэл 2026” арга хэмжээ нь судлаачид, инженерүүд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэлийн компаниудыг нэг дор уулзуулж, судалгааны үр дүнг дараагийн шат буюу хэрэглээнд нэвтрүүлэх шатанд хүргэх боломжийг эрэлхийлэхэд чиглэж байна.
-Ийм төрлийн арга хэмжээ өмнө нь зохион байгуулагдаж байв уу. Энэ удаагийн арга хэмжээ өмнөхөөс юугаараа онцлог вэ?
-Энэ арга хэмжээ бол цоо шинэ санаачилга биш. Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Инженер технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн хүрээнд 2022, 2024 онд Япон Улсын Токио хотноо судалгаа, бизнесийн хамтын ажиллагааг холбох чиглэлээр ижил төрлийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан Монголын инженер, судлаачид өөрсдийн судалгааны ажлаа Японы их дээд сургууль, судалгааны байгууллага, үйлдвэр, бизнесийн төлөөлөлд танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж байсан.
Тэр үеийн уулзалтууд зөвхөн судалгааны ажлын үр дүнг танилцуулах ажлаар хязгаарлагдаагүй. Монгол Улсад инженерийн боловсрол олгож буй МУИС, ШУТИС болон Япон улсын бизнесийн байгууллагууд хооронд нийт хамтран ажиллах есөн санамж бичиг байгуулагдаж, туршилт, судалгааны хамтын ажиллагаанууд эхнээсээ бодитоор хэрэгжиж эхэлсэн.
Харин энэ удаа бид энэхүү туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлж, Монголын их, дээд сургууль, судалгааны байгууллага, гарааны компаниудыг Японы үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудтай Монголын хөрсөн дээр шууд холбох гэж байна.
Өмнө нь Монголын инженер, судлаачид Япон улсад очиж өөрсдийн судалгаагаа танилцуулсан бол энэ удаа Японы бизнес, үйлдвэрлэлийн төлөөлөл Монголд ирж, Монголд бий болсон судалгаа, технологи, гарааны компаниудтай танилцах боломж бүрдэж байна.

-Япон улсад байгуулсан есөн санамж бичгийн бодит үр дүнгээс жишээ дурдаж болох уу?
-Байгуулсан есөн санамж бичиг дундаас онцлох тод жишээ бол “Гарааны Чин-ганц” ХХК болон Япон улсын “Токио-Рикоша” ХХК-ийн хамтын ажиллагаа юм. “Гарааны Чин-ганц” ХХК нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нар, салхины эрчим хүчний нөөц, системийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, суурилуулалтын чиглэлээр ажиллаж байна.Тус компани нарны зайн илүүдэл энергийг дулаан болгон ашиглах удирдлагын төхөөрөмж, олон эх үүсвэрт дулааны систем зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлж, туршилт болон бодит суурилуулалт хийсэн. Хамгийн чухал нь Японд эхэлсэн “Токио-Рикоша” ХХК-тай хамтын ажиллагаа туршилт, судалгааны шатнаас бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү шилжиж, өнөөдөр бодит хэрэглээнд нэвтэрсэн явдал юм. Энэ нь их сургууль–бизнесийн хамтын ажиллагаа бодит бүтээгдэхүүн, бодит хэрэглээ болж чаддагийг харуулж байна.
Японд болсон арга хэмжээний үеэр хоёр тал хооронд эхэлсэн харилцаа, хамтын ажиллагаа туршилт, судалгааны ажлаар үргэлжилж, бүтээгдэхүүн хөгжүүлэх шатанд хүрсэн байна. Өнөөдөр 2 талын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн нийгэмд бодит орчинд бүтээгдэхүүн болон хөгжиж, бидний өдөр тутмын амьдралд ашиглагдаж байна.
Энэ жишээ бидний хувьд маш чухал. Хамтран ажиллах санамж бичиг байгуулах нь өөрөө эцсийн үр дүн биш бөгөөд санамж бичгийн дараа туршилт, судалгаа эхэлж, бүтээгдэхүүн хөгжиж, улмаар бодит хэрэглээнд нэвтэрч чадвал хамтын ажиллагаа бодит үнэ цэн бүтээж байна гэсэн үг.

Иймээс 2022, 2024 онд Японд зохион байгуулсан арга хэмжээний үр дүнг зөвхөн тухайн үеийн уулзалт, танилцуулгаар бус, түүнээс хойш үргэлжилсэн хамтын ажиллагаа, туршилт, судалгаа, бүтээгдэхүүнээр хэмжих хэрэгтэй гэж үзэж байна.
-Энэ жишээ ‘Инженер технологийн дээд боловсрол’ буюу 1000 инженер төслийн үр дүнг хэрхэн харуулж байна вэ?
-Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй ‘Инженер технологийн дээд боловсрол’ буюу 1000 инженер төслийн хүний нөөцийн хөрөнгө оруулалт хэрхэн бодит инноваци болж болохыг харуулсан бодит жишээ юм.
Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй ‘Инженер технологийн дээд боловсрол’ буюу 1000 инженер төслийн хүрээнд олон тооны оюутан Япон Улсын их, дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд эдгээр оюутнууд дундаас докторын зэрэг хамгаалсан залуус зөвхөн академик мэдлэг эзэмшээд зогсохгүй, судалгааны үр дүнгээ Монголдоо авчирч, гарааны компани байгуулан, бизнесийн байгууллагуудтай хамтран бүтээгдэхүүн хөгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл, Японд суралцсан инженер, судлаач → Монголд бий болсон судалгааны чадавх → Японы компанитай хамтын ажиллагаа → туршилт, судалгаа → бүтээгдэхүүн → бодит хэрэглээ гэсэн гинжин холбоо үүсэж байна. Энэ бол төслийн үр дүнг тоогоор бус, нийгэмд бий болсон бодит өөрчлөлтөөр харуулж байгаа нэг жишээ гэж хэлж болно.
-‘Инженер технологийн дээд боловсрол’ буюу 1000 инженер төслийн хүрээнд Японд суралцсан залуусын байгуулсан гарааны компаниудын талаар дэлгэрүүлбэл?
-Энэ арга хэмжээний хамгийн онцгой хэсэг нь төслийн хүрээнд Япон Улсын их, дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан залуусын бий болгосон мэдлэг, туршлага цаашид хэрхэн бодит бизнес, технологийн шийдэл болж байгааг харуулах боломж юм.
Энэ арга хэмжээний үеээр бидний танилцуулж байгаа хоёр гарааны компани нь 1000 инженер төслийн хүрээнд Япон Улсад докторын түвшинд суралцаж, судалгаа хийсэн залуусын санаачилга, мэдлэг, туршлагад тулгуурлан байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Энэ бол хүний нөөцөд хийсэн хөрөнгө оруулалт зөвхөн диплом, эрдмийн зэрэг авахад хүргээд зогсохгүй, цаашлаад шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ компани бий болгох боломжтойг харуулж байгаа чухал жишээ юм.

-Дээр дурдагдсан “Гарааны Чин-ганц” ХХК-аас гадна гарааны “Креативишн” ХХК ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
-МУИС-ийн дэргэдэх “Гарааны Креативишн” ХХК нь байгалийн ухаан, инженер, технологийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, лабораторийн туршилт хийх багаж, тоног төхөөрөмжийг зохион бүтээж, хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Сүүлийн үед зохиогдож буй улсын болон Азийн физикийн олимпиадад ашиглагдаж байгаа хэрэглэгдэхүүнийг энэ гарааны компани зохион бүтээж үйлдвэрлэж байна.
Мөн Япон улсын боловсролын болон мэргэжлийн лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “КЕНИС” ХХК-тай хамтран ажиллаж, Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Физик, хими, биологи зэрэг суурь шинжлэх ухаанаас гадна одон орон, цаг уур судлал зэрэг олон чиглэлийн сургалт, судалгаанд ашиглах хэрэглэгдэхүүн, лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд танилцуулах, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна.
-Энэ компаниудын жишээнээс ямар гол санааг харж болох вэ?
-Хамгийн чухал нь “судалгааны үр дүн лабораторид үлдэх ёсгүй” гэсэн санаа. Судалгааны мэдлэг, оюуны өмч, инженерийн ур чадвар, олон улсын туршлага нийлээд прототип, бүтээгдэхүүн, гарааны компани болж, цаашлаад зах зээлд хүрч болно.
Өөрөөр хэлбэл, бид Судалгаа → Технологи → Прототип → Гарааны компани → Бүтээгдэхүүн → Зах зээл гэсэн холбоосыг бодитоор бий болгох шаардлагатай. 2022, 2024 онд Японд байгуулагдсан есөн санамж бичгийн дараа эхэлсэн туршилт, судалгааны ажлууд бодит үр дүн нь энэ холбоосыг харуулж байна.
-Арга хэмжээнд Япон Улсын бизнесийн байгууллагууд оролцох уу?
-Тийм. Энэ удаагийн арга хэмжээний бас нэг онцлог нь Япон Улсын үйлдвэр, бизнесийн салбарын 30 гаруй компани хүрэлцэн ирж оролцохоор байгаа. Энэ нь арга хэмжээг зөвхөн судалгааны үр дүн танилцуулах академик уулзалт биш, харин Монгол судлаач, инженерүүд Японы үйлдвэр, бизнесийн байгууллагуудтай шууд уулзаж, технологи, бүтээгдэхүүн, R&D болон цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэх бизнесийн чиглэлийн түншлэлийн талбар болгох зорилготойг харуулж байна.

-Японы 30 гаруй компанийн оролцоо ямар боломжийг нээж байна гэж харж байна вэ?
-Өмнөх 2022, 2024 оны арга хэмжээний туршлагаас харахад уулзалт зөвхөн танилцуулгаар дуусахгүй, цаашид санамж бичиг байгуулах, туршилт, судалгаа эхлүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж бүрэн байгаа. Тиймээс энэ удаагийн уулзалтаар ч Япон талтай бодит хамтын ажиллагааны эхлэл тавигдана гэж найдаж байна. Бид “Монголд ямар судалгаа хийсэн бэ?” гэдгээс гадна “Энэ судалгааг Монгол Улсад тулгарч буй нийгмийн ямар асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болох вэ?” гэдэг өнцгөөр харж, хамтын ажиллагааны талаар ярилцахыг хүсэж байна.
-Ямар чиглэлийн судалгаануудыг танилцуулах вэ?
-Инженер, технологийн хэд хэдэн тэргүүлэх чиглэлээр судалгааны үр дүнг танилцуулна. Үүнд шинэ материал, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны технологи, биотехнологи, дэвшилтэт үйлдвэрлэлийн технологи, хөдөө аж ахуйн инженерчлэл; дижитал технологи, автоматжуулалт зэрэг чиглэлүүд багтаж байна. Эдгээр судалгаануудыг Монголын үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, хүнс, мэдээллийн технологи зэрэг олон салбарын бодит хэрэгцээтэй холбох, хэрэгцээг шийдвэрлэх гарц болох боломжтой.
Энэ арга хэмжээний хамгийн онцгой хэсэг нь төслийн хүрээнд Япон Улсын их, дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан залуусын бий болгосон мэдлэг, туршлага цаашид хэрхэн бодит бизнес, технологийн шийдэл болж байгааг харуулах боломж юм.
-Бизнесийн байгууллагууд арга хэмжээнд оролцсоноор ямар боломж гарах вэ?
-Бизнесийн байгууллагууд шинэ технологи, судалгааны үр дүнтэй танилцахаас гадна судлаач, инженерүүдтэй шууд холбогдох боломжтой. Тухайн компанийн бодит асуудлыг судалгааны багтай хамтран шийдвэрлэх, хамтарсан R&D төсөл эхлүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, технологи дамжуулах, гарааны компаниудтай хамтран ажиллах, цаашдын хөрөнгө оруулалтын боломжийг судлах боломжтой. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагууд зөвхөн “судалгааг сонсох” бус, өөрийн хэрэгцээнд тохирох технологи, судалгааны түншээ олох боломжтой.
-Тэгвэл та бүхэн энэ арга хэмжээний дараа ямар үр дүн гаргахыг хүсэж байна вэ?
-Бид нэг өдрийн арга хэмжээний тоог бус, дараа нь үргэлжлэх хамтын ажиллагааг чухалчилж байна. Өмнөх арга хэмжээнүүдээр байгуулсан есөн санамж бичиг туршилт, судалгааны ажлууд болон бодит бүтээгдэхүүн рүү шилжсэн туршлага бидэнд бий. Тиймээс энэ удаа ч гэсэн энэ арга хэмжээнээс бодит хамтын ажиллагаа төрөөсэй гэж хүсэж байна.
Хэрэв нэг судалгааны баг нэг компанитай хамтарсан R&D төсөл эхлүүлж, нэг гарааны компани шинэ бизнесийн түнштэй болж, нэг технологи үйлдвэрлэлд туршигдаж, нэг бүтээгдэхүүн зах зээлд гарах эхлэл тавигдсанаар энэ арга хэмжээний бодит үр дүнг дүгнэх боломжтой юм.
-Эцэст нь уншигчдад хэлэхэд энэ арга хэмжээний гол мессеж юу вэ?
-Бидний өгөхийг хүсч буй гол мессеж бол “Судалгааны үр дүн лабораторид үлдэх ёсгүй”. Монголын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудад олон жилийн турш мэдлэг, технологи бий болсон. Одоо тэр мэдлэгийг бизнесийн хэрэгцээтэй холбож, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ гарааны компани, шинэ ажлын байр, цаашлаад эдийн засгийн бодит үнэ цэн болгох цаг болсон. “Хамтарсан судалгаа – Бизнес түншлэл 2026” арга хэмжээг бид 1000 инженер төслийн нэг үе шат, явцыг дүгнэхээс гадна судалгаа, технологи, бизнесийн хамтын ажиллагааны дараагийн үеийг эхлүүлэх уулзалт гэж харж байна.