“Хаана байдаг вэ?” гэж хаяг асуухад “шар байрны хажуугаар эргээд, дэлгүүрийн ард байгаа”, “тэр уулзвараас зүүн гар тийшээ” гэж тайлбарлах тохиолдол цөөнгүй. Ялангуяа гэр хороололд хаягаа гудамж, байр, дэлгүүр зэрэг баримжаагаар тайлбарлах шаардлага гардаг.
Энэ байдлыг өөрчлөхөөр Монгол Улс хаягийн мэдээллийн системээ шинэчилж, хаяг олголт, бүртгэлийг цахимжуулах төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр болжээ. БНСУ-ын Засгийн газраас уг төсөлд 8 сая хүртэлх ам.долларын буцалтгүй тусламж олгохоор тусгасан байна. Мөн Монгол улс хаягийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, хаяг олгох үйл ажиллагааг цахимжуулах ажлыг 2024 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.
Шинэ системийн гол өөрчлөлт нь хаягийн мэдээллийг нэг стандарттай болгож, тогтмол шинэчилж, төрийн бусад мэдээллийн системтэй холбох юм. Ингэснээр хаягийг түргэн тусламж, шуудан, такси, тээвэр, логистик болон байршилд суурилсан үйлчилгээнд ашиглах боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл иргэн байршлаа тайлбарлахдаа газрын нэр, дэлгүүр, барилга зэргээр баримжаалах шаардлага багасаж, тухайн хаягийг системээр шууд тодорхойлох боломж бүрдүүлэх байна.
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг 21 аймаг, 330 суманд нэвтрүүлжээ. Одоогоор
- 202 мянган барилга
- 767 мянган нэгж талбарт хаяг олгож
- 37 мянган гудамж
- 222 мянган зам
- 628 мянган орц, гарцын мэдээллийг мэдээллийн санд оруулсан байна.
Нийслэлийн есөн дүүрэгт 516 мянган нэгж талбар, 318 мянган барилгын орц, гарц, 4 мянган гудамж, замыг зураглаж, 34 мянган гудамж, замын нэршлийг баталгаажуулжээ.
ГЭР ХОРООЛЛЫН "МУХАР ГУДАМЖ"-ИЙГ СИСТЕМ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?

Монголын нөхцөлд энэ асуудал ялангуяа гэр хороололд чухал. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ)-ын дарга А.Энхманлай БНСУ-ын нөхцөл Монголтой зарим талаар төстэйг онцоллоо.
Тэрбээр “БНСУ-ын хувьд гэр хороолол нь мухар гудам ихтэй манай улстай төстэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт арав аравын нарийвчлалтай тор үүсгэж, бүх замыг оруулсан бөгөөд 35 мянга гаруй зам, гудамжид нэр өгсөн байна. Энэ мэдээллийг хаягийн системтэй уялдуулснаар цаашид байшин, хорооллыг олоход төөрөхгүй, хялбар болно” гэсэн юм.
Систем ашиглалтад орсноор иргэн өөрийн хаягийг тайлбарлах биш, систем тухайн хаягийг таньдаг болох юм.
ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАР ДҮҮРГЭЭС ЭХЭЛНЭ
Төслийн эхний үе шатанд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хаягийн мэдээлэл болон гео-орон зайн мэдээллийг шинэчилж, системийг туршина. Цаашид бусад бүс нутагт үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хүрээнд хаяг олгох, удирдах үйл ажиллагааг цахимжуулж, мэдээллийг бодит цагт шинэчлэх боломж бүрдүүлэх байна. Мөн навигацийн газрын зургийн мэдээллийн сан байгуулж, төр болон хувийн хэвшилд ашиглуулах нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улс ч БНСУ-ын туршлагыг шууд хуулбарлах бус өөрийн нөхцөлд тохируулан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд зөвхөн систем хөгжүүлэх бус Монголын мэргэжилтнүүдийг сургах, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэгжүүлэх төслийн нээлтэд тус улсын иргэд хуучин хаягийн системдээ дассан байсан ч богино хугацаанд шинэ системд шилжиж, одоо хэрэглэж хэвшсэн талаар хэлсэн юм.
Тэгэхээр энэ төслийн гол үр дүн нь шинэ хаяг бий болгохоос илүүтэй одоо байгаа хаягийн мэдээллийг нэг стандарттай, шинэчлэгддэг, бусад үйлчилгээ ашиглах боломжтой систем болгоно гэж харж болох юм.
Хаяг шинэчлэгдэнэ гэдэг нь хаалган дээрх дугаар солигдох тухай биш. Харин иргэн хаана байгааг төр, үйлчилгээний байгууллага нэг ижил, үнэн зөв мэдээллээр ойлгодог болох тухай асуудал юм. Хаяг зөв бол үйлчилгээ зөв газраа хүрнэ. Харин систем зөв ажиллавал иргэн өөрийн байршлыг дахин дахин тайлбарлах шаардлагагүй болох юм.