Монголчуудын биет бус өвийн төлөөлөл болсон хөөмий болон тууль хайлахуйг харилцан шүтэлцээг соёл судлалын ухааны доктор Э.Дүүриймаа 20 гаруй жил судалжээ.
Ингэхдээ байгаль, газар зүй, нийгэм, соёл, зан үйл, авиа аялгуу зэрэг олон талаас нь харьцуулсан бөгөөд судалгааны үр дүнгээ нэгтгэн “Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” нэг сэдэвт бүтээлээ гаргалаа.
Тэрбээр хөөмий, туулийн харилцан хамаарал, ялгаатай байдлыг 2006 оноос буюу өдгөө 20 жил дамнан судалж буйгаараа онцлогтой. Тодруулбал анх бакалаврын судалгааны ажлаа “Баруун монгол ардын баатарлаг тууль хөөмийтэй холбогдох нь” сэдвээр хамгаалсан. Энэ үедээ хөөмий, тууль хоёрын холбоог дуугаралтаар нь ажиглаж эхэлсэн ч цааш судлах явцад энэ нь авиа, аялгуугаар хязгаарлагдахгүй, монголчуудын зан үйл, байгаль дэлхийтэй харилцах арга ухаан, соёлын уламжлалтай холбоотой болохыг анзаарчээ. Ийн судалсаар 2011 онд “Монголчуудын аман соёлын эртний хэлбэрүүдийн харилцан шүтэлцээ” сэдвээр бөөлөх, хайлах, хөөмийлөхийн харилцан шүтэлцээг судалж, магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараа ая дан, соёлын хэрэглээ, зан үйлийн хэрэглээ, хэлбэр шинж зэрэг олон талаас нь нарийвчилсан бүтээлээрээ докторын зэргээ хамгаалсан аж.

ХӨӨМИЙ, ТУУЛЬ ХАЙЛАХУЙГ ЗӨВХӨН УРЛАГИЙН ТӨРӨЛ ГЭЖ ХАРАХ НЬ ӨРӨӨСГӨЛ
"Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ" бүтээлийн зохиогч, соёл судлалын ухааны доктор Э.Дүүриймаа “Судалгаагаараа би хөөмий, тууль хайлахуйг тус тусдаа урлагийн төрөл гэж харахгүйгээр, үүсэж хөгжсөн байгаль, газар зүйн орчин, нийгэм, соёлын нөхцөл, өвлөн уламжлагчдын зан үйл, мэдлэг, арга барилтай нь холбон үзсэн.
Хөөмий, тууль хайлахуй өнөө цагт ихээр яригдаж буй иог, бясалгалтай нэлээн төсөөтэй үйл болох нь судалгааны явцад харагдсан.
Энэ хүрээнд 2015, 2017, 2019, 2021 онуудад Ховд, Увс аймгуудаар хээрийн судалгаа хийж, өвлөн уламжлагчдын яриа, туршлага, тууль хайлж, хөөмийлж буйг баримтжуулж чадсан. Энэ хугацаанд зарим өвлөн уламжлагч хөөмийч, туульчид бурхны оронд одсон харамсалтай мэдээ, заримынх нь үйл хэргийг үр хүүхдүүд нь үргэлжлүүлж байгаа баяртай мэдээг ч хуваалцлаа. Судалгаанаас гарсан хамгийн гол үр дүнгүүдийн нэг нь тууль хайлахыг, хөөмийлөхийг тухайн туульч, хөөмийчөөс тэр дундаа удмын өгөгдлөөс нь салгаж харах боломжгүй нь харагдаж байлаа.
Мөн хөөмий гэдэг дан ганц мал аж ахуйгаас үүдэлтэй аялгуу төдий биш юм байна. Тухайн цаг үедээ хүмүүс бие биеэ аргадаж, бясалгах маягаар амьсгалаар дамжуулсан нэгэн төрлийн засал эмчилгээ. Өнөө цагт ихээр яригдаж буй иог, бясалгалтай нэлээн төсөөтэй үйл болох нь судалгааны явцад харагдсан.

Зураг дээр дарж гүйлгэж харна уу.
Зураг дээр дарж гүйлгэж харна уу.
С.ДУЛАМ: ТУУЛЬЧ, ХӨӨМИЙЧДИЙН МЭДРЭМЖЭЭРЭЭ ЯРЬДАГ ЗҮЙЛСИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ БАРИМТТАЙГААР НОТОЛЖ ГАРГАЛАА
Номын нээлтийн үеэр Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам бүтээлийн талаар “Миний мэдэхээр энэ хоёр төрлийг харьцуулсан судалгаа, гадаад дотоодод өмнө нь гараагүй санагдаж байна. МУСГЗ, язгуур урлаг судлаач Ж.Бадраа агсны томьёолж гаргаснаар эдгээрийг “өгүүлэхийн эрхтний шүтэлцэх урлаг” гэж нэрлэсэн нь бий. Тэгэхээр энэ судалгааг хийхэд судалгааныхаа их хэрэглэгдэхүүн материалыг хамгийн язгуур шинж төрхийг хадгалсан монгол орны хоёр өлгий нутгаас авсан байна. Өөрөөр хэлбэл хөөмийн өлгий нутаг Ховд аймгийн Чандмань сум, тууль хайлдаг өлгий нутаг Дуут сумд дөрвөн удаагийн хээрийн судалгаа хийж, хамгийн гол төлөөлөлтэй нь уулзжээ.
Хөөмийчдийн аргил шахааны суурь дуугаралт, урианхай туульчдын дуугаралттай нэлээн нарийвчлалтайгаар дүйж байгааг тогтоосон байна.
Миний хувьд 1982, 1984 оны үед энэ нутгаар явж, судалгаа хийсэн удаатай. Тухайн үед алдарт туульч Б.Авирмэд гуай “Сэрүүн тунгалаг” нэртэй тууль хайлдаг байсан юм. Тэрээр туульчид туулиа хайлахдаа аргил хоолой оруулж домнодог ёс байдаг тухай дурсаж байлаа. Аргил хоолойн дом гэдэг зүйл бол туульч хүний өөрийнх нь зангилаа ур чадвар байдаг юм байна гэж ойлгож авсан юм. Үүнийг яг орчин цагийн лабораторид, авианы задлан шинжилгээний аргаар судлахаар хэрхэн харагдаж буйг Э.Дүүриймаагийн судалгааны ажил дотор маш тодорхой харуулсан байна.
Энэ номын 187 дугаар талд байгаа судалгаанаас харахад, хөөмийчдийн аргил шахааны суурь дуугаралт, урианхай туульчдын дуугаралттай нэлээн нарийвчлалтайгаар дүйж байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Б.Авирмэд гуайн бидэнд хэлсэн “аргил хоолойн дом” гэдэг юмыг энэ лабораторийн шинжилгээгээр гаргаж ирсэн юм болов уу гэж олзуурхаж байгаа юм л даа.
Б.Авирмэд гуай тухайн үед бас нэг сонин зүйл хэлж байсан. Туульч туйлаад нэг хэмнэлдээ орчихоор аяндаа "урсдаг". Тэр байтугай өвлийн урт шөнө туульч зүүрмэглэж байхад ч үргэлжлүүлэн туульдаг гэсэн. Гэтэл энэ нь боломжтой зүйл юм байна гэж авиа задлалаар харагдаж байна. Тэгэхээр судалгаандаа орчин үеийн нарийн техник, технологи ашиглаад, манай туульч, хөөмийчдийн мэдрэмжээрээ ярьдаг зүйлийг шинжлэх ухааны баримттайгаар нотолж гаргасанд нь их талархаж байна” хэмээн ярилаа.

Тууль хайлахыг өмнө нь аман зохиол, хэл шинжлэлийн талаас нь олон эрдэмтэн судалсан. Миний хувьд соёлын талаас нь авч үзэхээр зорьсон. Өөрөөр хэлбэл тууль хайлах гэдэг нь ямар үйл юм бэ, ямар зан үйлийг угтаж үйлддэг вэ, энэ аялгуугаар дамжаад монголчууд хэрхэн байгальтай холбогддог, хэрхэн хоорондоо сэтгэл зүй, үнэт зүйлийн хувьд ижилддэгийг гаргахыг зорьсон.
Эцэст нь, хөөмийлөхүй хайлахуйн гол шүтэлцээ нь илэрхийлэл, арга техник юм гэдэг нь авиа задалсан шинжилгээний үр дүнгээр харагдсан. Хатуу тууль, зөөлөн тууль, хөөмийлөхийн хамсрах зэмсэг, цаг хугацаа, цээр, бэлгэдэл, орон зай, уламжлалт хэв шинжийн нарийн ялгааг тодорхой болгож чадсан гэж үзэж байгаа. Үүнээс гадна урианхай, дөрвөд, захчин, Баяд туульчдын хоолойн аялгуу, дуу хайлах онцлогийг авиа зүйн задлан шинжилгээний аргаар харьцуулж, ялгааг нь нарийн тодорхойлсон
Энэ нь авиа аялгуу нь тухайн орон зай, цаг хугацаатайгаа холбоотой зан үйл байсныг харуулж байна.
Хөөмий болон тууль хайлахтай холбоотой цээр, бэлгэдэл бий. Тухайлбал, харанхуй шөнө хөөмийлж болохгүй, хүн оршуулсан газар хөөмийлж болохгүй гэх мэт хатуу дэг ёс байсан. Энэ нь авиа аялгуу нь тухайн орон зай, цаг хугацаатайгаа холбоотой зан үйл байсныг харуулж байна. Тиймээс хөөмий, тууль хайлахуйг зөвхөн дуугаралтын талаас нь бус, түүнийг бий болгосон байгаль, газар зүй, зан үйл, соёлын орчинтой нь хамтатган судалж, бүтээлдээ дэлгэрэнгүй оруулсан." гэж онцлон ярилаа.