gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТҮҮХЭН БАРИМТ: Баруунд сурсан анхны 35 хүүхдийн нэг Ц.Баатарсэнгээ болон түүний аав Цэрэнг 1938 онд 2 сарын зайтай баривчлан, цаазалжээ

Э.Энхмаа
Түүхэн зураг
3 цаг 52 минутын өмнө
Twitter logo

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт-

1926 онд 35 хүүхэд Герман, Франц улсад суралцахаар мордсон нь Монголоос  Өрнөдөд суралцсан анхны сэхээтнүүд байв.Одоогоос 100 жилийн өмнө баруунд суралцсан монгол охид, хөвгүүдээс 1937 онд эхэлсэн их хэлмэгдүүлэлтээр гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял авч, зарим нь учир битүүлгээр нас баржээ. Цаазаар авахуулсан гурван сэхээтний нэг 1926 онд Герман улсын Лайпциг хотноо хэвлэх үйлдвэрийн технологич мэргэжлээр суралцаж, 1930 онд татагдан ирсэн Цэрэнгийн Баатарсэнгээгийн талаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэ өдөр уншигч танаа хүргэж байна.

Захирал Б.Ишдорж, туслах багш Г.Далай нар монгол, герман сурагчдын хамт. Виккерсдорф. 1927 он

Барууны өндөр хөгжилтэй оронд суралцаж, соёлт нийгэмтэй танилцахаар шалгагдан тэнцсэн  анхны 35 сурагчийг 1926 онд Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан дагуулан Герман улсыг зорьжээ. Сурагчдыг Берлиний ойролцоох тосгоны нэгэн том байшинд зургаан сар орчим байлгаж, герман хэл заажээ. Дараа нь сурагчдын заримыг Германд, заримыг нь Францад сургахаар хуваарилсан байна.

Өрнөдийг зорьсон охид, хөвгүүдээс Мэргэн гүн М.Гомбожав, Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг тэргүүтэй сэхээтнүүдийн талаарх нийтлэл, ярилцлага, мэдээ материал олон нийтэд хүрсэн бол тэдэнтэй мөр зэрэгцэн суралцаж явсан хэвлэлийн технологийн Монголын анхны мэргэжилтэн Ц.Баатарсэнгээгийн талаар гарсан мэдээ, материал бараг үгүй ажээ.

18 настай Ц.Баатарсэнгээ нь С.Лувсандамдины хамт Германы Лайпциг хотноо хэвлэлийн чиглэлээр суралцахаар хуваарилагджээ.

Гэрэл зургуудыг Ц.Баатарсэнгээгийн ач хүү А.Эрдэнэбатаас

1927 оны архивын материалд, “Ц.Баатарсэнгээ нь 19 настай, буриад, эрэгтэй. Хан Хэнтий уулын аймгийн Улз голын хошуу, нам эвлэл, үүрийн гишүүн, Германы Лайпциг хотноо хэвлэлийн сургуульд 1926 оны 3-р сараас эхлэн гурван жилээр сурч төгсгөнө. Сургуульдаа хичээл, оролдлого нь сайн, хүмүүс төлөв ба зан ааш сайн“ гэжээ.

Сурч байх үед нь буюу 1928 оны 9-р сарын 20-ны өдрийн “Гадаадад суугаа сурагчдын байдлыг тодорхойлон илтгэсэн акт”-д  “Сурагч Баатарсэнгээ, Лувсандамдин нар 26 оноос эхлэн гурван жил Ном бичиг хэвлэх фабрикт ажил хийгээд, ноднин жил Хэвлэлийн дээд сургуульд шилжүүлэн оруулсан. Эд нар болбоос эдүгээ ч Монгол Улсдаа хэвлэлийн ажлыг сайн хийж чамдуй. Эдний Лувсандамдин…, Баатарсэнгээ нь ном хавтаслах сургуулиудыг гол болгон оролдож байсан. Гэвч ерөнхий хэвлэлийн ажил ба машины зүйлийг бүрэн мэдмүй. Эднийг хэрвээ дахин нэгэн жил  явуулбаас тэрхүү сургуулийн хэвлэх ангийг төгсгөн үнэмлэх  бичиг авч чадмуй” хэмээн бичсэн байна.

Ц.Баатарсэнгээ нь Лайпциг хотын Arno Price & I.B.Hirschfeld хэмээх хэвлэлийн пүүст ажиллаж, дадлагажжээ. Тэдэнд туслуулахаар Германы Засгийн газраас Сергей М.Вольф гэх /1979 он хүртэл амьдарсан/ эмэгтэйг томилсон ба тэд түүнийг Эва эгч гэж авгайлдаг байжээ.

Хэдийгээр өндөр хөгжилтэй оронд амьдарч, ажиллаж байсан ч тэдэнд багагүй бэрхшээл тулгарч байсныг архивт хадгалагдан үлдсэн дараах захидлуудаас харж болно.

Лайпциг хотноо сурч байсан Ц.Баатарсэнгээгийн багш Б.Ишдоржид илгээсэн уг захидлыг Гадаад харилцааны яамны архиваас олж авчээ.

“ЭРХЭМ БАГШ ТА ӨЧҮҮХЭН БИДЭНД ХЭДЭН МАРК ИЛГЭЭНЭ ҮҮ. ОДОО ХЭР БИД ХОЁРЫН ГУТАЛ УРАГДЖЭЭ”

Нэгэн захидал. 1927 оны 4-р сарын 01. /МУҮТА/
“Өчүүхэн сурагч Баатарсэнгээ, Лувсандамдин нараас эрдэмтэн багш Ишдорж таны түмэн амгаланг айлтгамуй. Энэ хэрд өчүүхэн бид хоёрын биес сайн бөгөөд энэ оны 3-р сарын 23-ны өдөр уул сургуульдаа орж, хэвлэх зүйлүүдээс бага сага заалгаж буй амуй.
Жич, үүний урьд таны илгээсэн паспорт ба захидлуудыг хүлээн авч эндэх Цагдан сэргийлэх газраа очиж паспортны явдлыг гүйцэтгэсэн болой.
Эрхэм багш та өчүүхэн бид хоёрт хэдэн марк илгээнэ үү.

…өглөөний 5 цаг хагаст босож, нүүр гараа угаан цай уугаад 6 цаг хагаст гэрээс гарч, сайн явбаас 30 минут явж сургуулийн газарт хүрдэг. 12 цагт 10 минут завсарлаж талхаа идээд мөн заалгах зүйлүүдээ заалгасаар орой 3 цаг хагаст сургуулиас гардаг болой. Одоо хэр бид хоёрын гутал урагджээ. Бас Лайпциг хотод ирснээс хойш халуун усанд орж чадаагүй бас угаалгах хувцас нэлээд олон болсон. Энд айлын халуун усанд орвоос нэг марк хэмээмүй. Эрхэм багшийн түмэн амгаланг айлтгаж ёслов.  Ёсолсон Баатар, Дамдин Лайпциг хотоос” гэжээ.

“ИДЭХ ХООЛЫГ САЙНААР ИДЭХ ХЭРЭГТЭЙ. ЧАДВААС СҮҮ УУХ ХЭРЭГТЭЙ”

Хариу захидал. 1927 оны 7-р сарын 06. /МУҮТА/  
Лайпциг хотноо Хэвлэлийн сургуулийг үйлдэж бүхий Баатарсэнгээд мэдүүлэх нь.
Саяхан эргэж явахуй дор чиний биеийн байдал зүс царайг үзвээс багахан ядарсан шинжтэй буй тул үүнд биеийн эрүүлийг ямагт хянан байхаас гадна, бас эрхлэгчээс мөнгө авч докторт үзүүлэх хэрэгтэй. Бас энэ сард 210 марк явуулсан аваас уул хэрэглэлээс магад хэдэн марк үлдэхийг бодож илгээсэн учир бөгөөс даруй зун цаг чөлөө өдөрт ойр орчмын хөдөө газар гарч нар салхинд явж амрах болов уу хэмээн бодсон тул мөн дагаж ёсоор гүйцэтгэсүгэй. Мөн идэх хоолыг сайнаар идэх хэрэгтэй. Чадваас сүү уух хэрэгтэй. Нэгэн сарын дотор дахин нэгэн удаа… үзэх буй яа. Гэвч …бие дор эмгэгтэй байваас тухайг тодорхойгоор бичиж мэдэгдсүгэй.
Жич: Биеийн хүнд хөнгөн, урьд хэчнээн байсан одоо хэчнээн ахуйг сар тутам үзээд тэмдэглэн байх хэрэгтэй. Энэ захидлын хамт хэдэн марк явуулав. Дарга Ишдоржоос” гэжээ.

Ц.БААТАРСЭНГЭЭ ГЭЖ ХЭН БАЙВ

Зүүн гараас: Ц.Баатарсэнгээ, Г.Хаалаа, Д.Сурмаажав, Б.Содном нар Германд.

Ц.Баатарсэнгээ Германаас 1930 онд татагдан ирж, Хэвлэлийн хороонд ажиллажээ.

…“Баатарсэнгэ бол манай улсаас анх удаа гадаадад гарч суралцсан үйлдвэрийн инженерүүдийн нэгэн магад мөн. Зөвлөлтийн сургагч Кавельмахер, Баатарсэнгэ хоёр ёстой л нэг нийлсэн санаа сэтгэлээр бие биедээ бараа тасрахгүй хамт ажиллаж харагддагсан” гэсэн бол билгүүн номч Бямбын Ринчен гуай “Хэвлэлийн комбинатын хажуугаар өнгөрөхөд” дуртгалдаа (Номын ууган орд. УБ.1972): “...Германаас буцаж ирээд олон жил ажилласан Баатарсэнгэ бас нарийн мэргэшлийн сайн сургууль хийсэн хүн байсан юм. Номын захыг гоёмсгоор хавтаслахдаа алтлаж чаддаг ганц хүн байж билээ. Хэвлэлийн хүчнийг мэргэшилтэй болгоход хувь нэмрээ оруулсан хүн. Зуурдаар нас элэгджээ” хэмээн бичжээ.

Мөн Монголын хэвлэлийн ахмад ажилтан Г.Насанбуян “Соёл урлаг” сэтгүүлд бичсэн дурсамждаа (УБ. 1989. №3): “...Баатарсэнгэ бол орос, герман хэлтэй, тун ажилсаг хүн байсан бөгөөд сургагч Кавельмахертай германаар ярьдаг хэвлэлийн үйлдвэрлэл сайн мэддэг, ялангуяа бүтээгдэхүүний чанарыг их анхаардаг, авхаалжтай сайн хүн байсан юм.

Сургагчийг нутаг буцахад Хэвлэлийн хорооны техникийн дарга (ерөнхий инженер) болж, 1938 он буюу хилс хэрэгт татагдталаа ажиллахдаа хэвлэлийн техник төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахын тулд урьдчилсан үзлэг хийх, тосолгоо, үйлчилгээ хийх хуваарь зохион гаргасан нь манай хорооны хувьд анх удаагийн зохион байгуулалтын ажил болсон юм” гэжээ /Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” цувралын дэд дэвтэр. УБ.2016 он/.  

Ц.Баатарсэнгэ нь хэвлэх үйлдвэр, хэвлэлийн технологийн анхны мэргэжилтэн бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээний заавар, зөвлөмжийг боловсруулан гаргасан манай улсын ууган инженер байжээ.

Тэрбээр Германаас ирүүт томилогдсон Улсын хэвлэх үйлдвэрт техникийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 1938 оны 3-р сарын 10-ны орой орос хэлний сураах бичиг хэвлэж байхад нь баривчилсан тухай Монголын хэвлэлийн амьд түүх гэгдэх Г.Насанбуян дурссаныг өдгөө Ц.Баатарсэнгээгийн Амгалангийн хүү А.Эрдэнэбат иш татан ярьж байна.

ХХ зууны эхэнд Германд сурсан Монголын анхны сэхээтнүүдийн нэг Ц.Баатарсэнгээгийн бүтээлч амьдрал үүгээр төгсөж, хэлмэгдлийн гашуун зовлонг эдлэн байцаагдсаар  баригдсанаас хойш нэг жилийн дараа буюу 1939 оны 3-р сарын 18-ны өдөр “Гэндэн Дэмидийн эсэргүү бүлгийн хэрэг”-т буруутгагдан 31-хэн насандаа цаазаар авахуулжээ.

ХОЁР САРЫН ЗАЙТАЙ ААВ, ХҮҮ ХОЁР БАРИВЧЛАГДЖЭЭ

Баатарсэнгээгийн эцэг Цэрэн Дорнод аймгийн Дашбалбар сумын VII багт амьдарч байсан ба түүнийг 1938 оны 1-р сарын 12-ны шөнө Аюулаас хамгаалахынхан баривчилсан гэх мэдээг сонсоод удаагүй хүү нь ааваасаа хойш хоёр сарын дараа баригдан хоригдсон байна.

Тухайн үед Дорнодоос 52 буриад хүнийг барьсан ба тэднээс 22 нь хорих ял шийтгүүлж, 30 ахмад хүнийг буудан хороосон байна.

Өвөг эцэг Цэрэн, аав Баатарсэнгээ нараас хойш “эсэргүүгийн гэр бүл” гэх шалтгаанаар Баатарсэнгээгийн эхнэр Сангийн яамны тооцооны нягтлан бодогч Дулмааг ажлаас нь халжээ. Нөхөр, хадам аав нь баривчлагдаж, гурван хүүхэдтэй, ажилгүй хоцорч нийгэмд адлаглсан хөөрхий бүсгүйн хоёр хүүхэд өвчний улмаас эндэж дунд хүү Амгалангийн хамт үлджээ.

Үргэлжлэл бий. 

1939 онд 31 насандаа хэлмэгдэн цаазлагдсан Ц.Баатарсэнгээгийн ач хүү Амгалангийн Эрдэнэбатын ярилцлагыг уншигч танаа хүргэх болно. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан