Монгол, Япон, ОХУ (Саха), Их Британи, БНХАУ, ХБНГУ зэрэг зургаан орны 30 гаруй эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлэв.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чингис хааны Үндэсний музей, МУИС-ийн Түүхийн тэнхим, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Умард нутгийн цөөн тоот ард түмэн ба хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн хамтран "Бүс нутгийн түүх, соёлын уулзвар дахь Монгол орон ба Монголчууд" ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг эхлүүллээ.
Тус хурал энэ сарын 9-10-ны өдрүүдэд Чингис хаан музейд болж байна.
Монгол орон нь Зүүн хойд Ази болон Евразийн геополитик, түүх, соёлын чухал уулзвар, нүүдлийн соёл иргэншил, хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлийн гол зангилаа нутаг байсаар ирсэн.
Бүс нутгийн түүх, өнөөгийн үүрэг оролцоог шинэ судалгаа, эх сурвалжид тулгуурлан үзэж, улс орнуудын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь тус хурлын гол зорилго юм.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оюунжаргал "Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Японы Тохокү их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төвийн хамтын ажиллагаа 2003 оноос эхэлсэн. Бид хоёроос гурван жил тогтмол хуралддаг. Хурлын гол зорилго бол Монголын түүхийн шинэ сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах, Монгол түүх судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, судлаачид хоорондоо санал солилцох юм.
Энэ удаагийн хурал илүү өргөжин зургаан улсын эрдэм шинжилгээний байгууллага хамтран зохион байгууллаа.
Түүхийн судалгааны үндэс нь сурвалжийн судалгаа байдаг. Түүхийг сурвалжаас буюу өнгөрсөн түүхийг сэргээж, босгож байна гэсэн үг. Энэхүү хуралд сурвалжийг хамгийн багадаа хоёроос гурван хэлээр судалж, олон сурвалжаар нотлох, бусад сурвалжтай харьцуулж, буруу болон дутуу ойлголтыг залруулан, мэргэжил нэгтнүүдэдээ хуваалцаж буйгаараа онцлог. Мөн хурлын илтгэл, судалгааны үр дүнг эмхэтгэн, 2027 онд хэвлэж, ОУ-ын эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахаар төлөвлөж байна" гэлээ.
Энэ удаагийн хурлаар уламжлалт архив, сурвалж судлалын шинэ хэрэглэгдэхүүнийг танилцуулахаас гадна сансрын зураглал, зайн тандалт, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV) зэрэг дэвшилтэт технологид тулгуурласан арга зүйг түүх, соёлын өв, нүүдлийн экологийн судалгаанд ашигласан шинэлэг үр дүнг хэлэлцүүлж буйгаараа онцлогтой байна.