gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Батзандан маань айлын бага, аав ээжийн хайртай хүү нь

Улс төр
2008-07-16
0
Twitter logo

Ж.Батзандангийн төр­сөн ах эдийн засгийн ухаа­ны доктор, профессор Ж.Батчулуунтай уулзаж ярилцлаа. Тэрбээр АН-ын гишүүн, УИХ-ын сонгуульд 2004 онд нэр дэвшиж байсан нэгэн.

-Сонгуулийн үйл явц хийгээд дараа нь болсон жагсаал цуглааныг хэрхэн үзэж байна вэ?
-Сонгуулийн үр дүнтэй шууд уялдаа холбоотойгоор долдугаар сарын 1-нд жаг­саал цуглаан боллоо. Монгол Улсын түүхэнд урьд өмнө нь болж байгаагүй үймээн да­жинтай хор хохиролтой цуг­лаан болсон. Энэ жагсаал цуглааныг цаг үеэ олсон зөв байсан эсвэл буруу байсан гэж хэлэхэд хэцүү. Яагаад болов гэх зэргээр маш олон өнцгөөс тайлбарлаж болно. Ямар ч байсан энэ жагсаал санамсаргүй зүйл бай­гаагүй. Учир шалтгааны ул­маас бол­сон. Үүний шууд шалтгааны нэг бол зурга­дугаар сарын 29-ний өдөр улс орон даяар болсон УИХ-ын сонгууль луйвар булхайтай болсонтой холбоотой. Энэ жагсаал цуглаанаар тавь­­­сан санаа нь бол угтаа зөв. Энэ булхайг гардаж хий­сэн тойргийн хэсэг хороодод ажилласан хүмүүсийн зориу­дын зохион байгуулалтаар ард түмний өгсөн саналыг МАХН авсан болгосон. Иргэд сонгогчид саналаа луйвардуулсан сонгууль болсон гэж үзээд бухимдлаа гаргасан.

Өөрс­дийн өгсөн саналыг хамгаалж тэмцсэн жагсаал гэж бодож байна. Олон сая төгрөгийн хор хохирол амс­сан, олон хүний амь эрсдсэн учраас сөрөг гамшигтай үйл явдал болсон. Гэхдээ монго­лын уран зохиолд уулнаас үерийн ус буух нь эхэндээ гамшигтай боловч эцэстээ ирэх үр шим нь энэрэлтэй гэсэн нэг үг байдаг. Түүн шиг үхэл зовлон, гамшиг сүйтгэл болсон нь хор хохиролтой боловч монголын улс төрийн амьдралд цааш цаашдаа ихээ­хэн эрүүл үзэгдлийг, эрүүл үр дүнг авчирна гэдэг утгаараа энэ жагсаал ач хол­богдолтой. Би эерэг талаас нь ингэж үзэж байна.

-Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бай­гаа бүлэг хүмүүсийн тур­хиралтаар үүссэн жаг­саал гэж тайлбарлах хэсэг бий. Та үүнтэй санал ний­лэх үү?
-Би АН дангаараа юм уу тус намын хэсэг нөхөд зо­хион байгуулж турхираад хийсэн гэдэгтэй санал ний­лэхгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дар­га С.Баяр АН-ын дарга Ц.Эл­бэгдоржийн телевизээр хэл­сэн үгтэй холбогдуулаад "Нэ­гэн намын даргын турхиралт" гэж хэлсэн. Энэ нь зүйд ний­цэхгүй. Харин энэ жагсаал цуглаанд аль нь оролцов гэдэгт хариулт өгөхөд хэл­бэрийн хувьд туг далбаа нь намирч үзэгд­сэнийг хэлэхэд тэнд Эвсэл байсан. ҮШН, БНН, Иргэний хөдөлгөөн, Эрс шинэчлэл хөдөлгөөн гэх мэт­чилэн олон нам, эвсэл, хүчин оролцсон. Үүн дээр өөрс­дийгөө ялна гэж бодож бай­гаад таашгүй үр дүн хүлээсэн АН илтэд дургүйц­сэн. Энэ дургүйцэл бухимд­лаа АН-ын дарга Ц.Элбэг­дорж илэн да­лангүй шууд хэлсэн. Үнэхээр арчаагүй, луйвартай, төрийн эрх мэд­лийг луйврын аргаар авах гэж оролдсон, авсан гэдгийг хэл­сэн. Үүнийг нь Ерөнхий сайд намын даргын турхиралтаар гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Одоо харьцангуй зөөлөрч харилцан ойлгол­цолд хүрч, хамтрах, эв эеэ хичээх уур амьсгал орж байх шиг байна.

-Ж.Батзандан, О.Магнай нар жагсаал цуглааныг зо­хион байгуулж турхирсан гэдэг үндэслэлээр өнөөдөр баригдаж, хоригдчихоод байна. Тэднийг ингэж эрүү­дэн шүүх нь хууль эрх зүйн хувьд нийцэх үү. Ж.Бат­зандан яг ямар үйлдэл хийсэн юм бэ?
-Иргэний эвслийг бүр­дүүлж байгаа гурван намын нэг бол Иргэний хөдөлгөөний нам (ИХН)-ын дарга Ж.Бат­зандан, дэд дарга О.Магнай нарыг долдугаар сарын 1-ний өд­рийн үйл явцтай хол­бог­дуулан баривчилсан. Улсын мөрдөн байцаах газраас дол­дугаар сарын 5-ны өдөр Ж.Бат­зан­данд мэдэгдэл ирүүл­сэн. Тэр өөрийнхөө хүсэлтээр мар­гааш өдөр нь буюу 6-ны өдөр цагдаагийн газарт очиход хэдэн асуулт асуучихаад Сүхбаатар дүүр­гийн проку­рорын зөвшөөр­лөөр түүнийг Ганцхудаг руу ачсан. Ж.Бат­занданг баригд­санаас хоёр хоногийн дараа мөн О.Маг­найг баривчилсан. Гэмтнийг эзэн холбог­догчийг эрж олох нь хуулийн бай­гууллагын үүрэг мөн. Өнөөд­рийн эрх баригчид, МАХН, цагдаа сэр­гий­лэ­хийнх­ний төсөөллөөр Ж.Батзандан, О.Магнай гэдэг хуучин итгэл үнэмшил цээж­ний угт нь бай­сан байх. Ма­гадгүй хашгир­сан турхирсан гэдгээр нь Б.Жаргалсайханыг ч юм уу барьж болох бай­сан байх. Нүдэнд илүүтэй хонзонтой харагдсан, хам­гийн барьж болох, хэрэг тохож болох нь манай дүү Ж.Бат­зандан, О.Маг­­най хоёр бай­сан байж болно. Сүүлийн гурав, дөрвөн жилд Монголын ний­гэмд жаг­саал цуглаан хийж төр засгийг шүүмжилдэг, иргэдийн хө­дөл­гөөн түүн дээр суурилсан ИХН-ыг дарж, айлган сүр­дүүлэх, эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг үйлд­сэн мэт болгох үйл ажиллагаа явагдаж бай­гаа. Нэг талаас хэн турхирав гэдгийг эрж олоход хууль дүрмийн дагуу зөв мэт боловч нөгөө талаас тэднийг барьж хорьсон нь Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчсөн хэрэг. Сонгуу­лийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд "Гэмт үйлд­лийнх нь явцад хойш­луулш­гүй ба­ривчлахаас бусад то­хиол­долд нэр дэвшигчийг тойргийн хорооны зөвшөө­рөлгүйгээр эрүүгийн хариуц­лагад татах, баривчлах, ал­бадан саатуу­лах, цагдан хо­рих түүнд шүү­хийн журмаар захиргааны шийтгэл ногдуу­лах, орон байр, албан тасал­гаа, тээв­рийн хэрэгсэл, биед нь үзлэг нэгжлэг хийх захир­гааны са­наачилгаар ажлаас халахыг хориглоно" гэж заа­сан. Хуу­лиар хориглосон зүйлийг ма­най цагдаа, шүүх хяналтын байгууллагынхан хийж байна. УИХ-ын 2008 оны сонгуульд улсын хэмжээнд 356 хүн нэр дэвшсэн гэж сонссон. Тэд өнөөдрийг хүр­тэл нэр дэвшигч хэвээрээ. Ялсан 76 нь гишүүн болж үнэмлэхээ авсны дараа нэр дэвшигчийн асуудал дуусга­вар болох байх. Хуулийн бай­гууллага нь өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байх нь эрүүл үзэгдэл мөн үү. Маш их гай­хаж байна. Одоо тэднийг баривчлан хорьж гэрт нь нэгжлэг хийж, гэр бүлийнх­нийх нь утсыг тагнаж, чагнаж байна. Машин тэрэгтэй араас нь дагаж байгаа. Монголын нийгэмд байгаа ийм хууль бус үзэгдлийг таслан зогсоох, засахын төлөө тэмцсэн хү­мүүс шүү дээ. Тэд Ж.Батзан­дангийн сүүлийн дөрвөн жи­лийн турш шударга бус зүйлийн эсрэг тэмцсэн юм.

Би тэднийг баривчилсан үйлдлийг буруу гэж үзнэ.

Төр төмөр нүүртэй гэдгээ харуулах гэсэн оролдлого

-Ард иргэд өөрсдийн эрхийг хамгаалж гудам­жинд жагсаж тэмцэж бол­дог гэдгийг Ж.Батзандан, О.Магнай нар үлгэрлэн харуулж чадсан гэж үздэг нэг хэсэг бий. Тэднийг барьж хорьсон нь эрхийн­хээ төлөө тэмцдэг олон нийтийн хүсэл зоригийг мохоох гэсэн оролдлого мөн үү?
-Барьж хорьж байгаа нь төр төмөр нүүртэйг харуулах гэсэн оролдлого гэдгийг нь үгүйсгэхгүй. Ардчилсан ний­гэмд ийм явуургүй аргаар олон нийтийн хүсэл эрмэлзэл, бухимдлыг дарж намжаана гэдэг хэцүү дээ. Бид хөгжил­тэй улс оронтой мөр зэрэгцэж хөгжиж яваа. Өнөө үед хү­мүүсийн тархинд байгаа мэ­дээллээр өөрсдийн ядуу зү­дүү байгаагийн учир шалт­гаанаа мэддэг болсон байна. Цөөхөн хүмүүсийн гарт улс орны баялаг хуваарилагддаг. Тэрийг авлига гэдэг юм байна. Цөөн хүн нь албан ту­шаалт­нууд. Нийт масст маш бага хөрөнгө мөнгө баялаг оногд­дог. Тийм учраас ядуу зүдүү, сөрөг үзэгдлүүдтэй, улс орон хөгждөггүй юм байна гэдгийг нийт масс өдрөөс өдөрт ойл­гоод байна. Харин нухчин дарах гэх тусам улам том үйлдлийг, гай гамшгийг дуу­даж байхыг үгүйсгэхгүй. Тий­мээс хууль хяналтын бай­гуулага их нухацтай төв байд­лаар, дутагдлыг аль нэг талд үүрүүлэх биш, алдааг нь оролцогчдод эн тэнцүү, логик дараалалтай шийдэхгүй бол болохгүй шүү.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Та өөрийнхөө улс төрийн амьд­ралын тухайд товчхон танилцуулаач?
-Би АН-ын ҮЗХ-ны ги­шүүн явсан. 2004 онд "Эх орон-Ардчилал" эвслээс Сүх­баатар аймгаас УИХ-ын сон­гуульд нэр дэвшиж байсан. Ялагдсан. Ялах, ялагдахад учир бий. Ном дүрмээрээ ялж, ялагдаж байгаа бол аль аль нь сэтгэл хангалуун үл­дэнэ. Гэтэл луйвраар ялж, ялагдсан тал баяр, гунигтай үлдэнэ гэдэг ондоо асуудал.

Би одоо өөрийнхөө мэр­гэжлийн дагуу Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх Хөдөл­мөрийн дээд сургууль гэсэн боловсролын байгууллагыг тэргүүлэн ажиллаж байна. Нийгмийн амьдралд идэвхтэй хандахыг хичээдэг. Үхээнц үлбэгэр, цаг хугацааг арай ядан өнгөрөөсөн байр суурь, үзэл бодолд дургүй хүн.

-Таны хэлж ярьж бай­гаагаас тэмцэгч шинж чанар сэнхийж байна. Танай дүү Ж.Батзандан багадаа ямар ааш араншинтай хүүхэд байв. Өссөн гэр бүлийн орчноо танилцуулаач?
-Бид аав, ээжээс есүү­лээ. Хамгийн бага нь Ж.Бат­зандан. Өрх гэр бүлийн хү­мүү­жил бидэнд нөлөөлсөн нь үнэн. Манай аавын талынхан сэ­хээтэн, 1937 онд хэлмэгд­сэн. Аавын төрсөн ах лам 1964 онд намын хэлмэгдэлтийн шуур­ганд өртсөн. Аав маань Сүх­баатар аймагт прокуро­рын албыг 20 гаруй жил хаш­сан. Ариун хөдөлмөр, цалин­гаар бид хүн болцгоосон. Тэмцэгч чанар бидэнд бий. Гэхдээ бид өөрсдийнхөө хувийн амьд­ралын төлөө биш нутаг орон, нийгмийн­хээ, улс орныхоо төлөө тэм­цэж байсан гэдгийг түүх ха­руулна. Ялангуяа Сүхбаатар аймгийн нутаг усныхан ма­найхны удам су­дар зан аашийг сайн мэднэ. Ж.Бат­зандан ерөнхий бо­ловсролын сургуульд байх­даа даруу төлөв, сурлага сайтай хүүхэд байсан. Өөр­тэйгээ харьцуулахад манай Ж.Бат­зандан аливаад хү­лээцтэй. Багаасаа Унгарт хууль зүйн мэргэжлээр бо­ловсрол эзэмш­сэн. Тэнд док­тор хам­гаалсан. АНУ-д хоёр жил гаруй судлаач багшаар ажил­ласан. Олон улс орны хөгж­лийн түүх, хууль эрх зүйн тогтолцоог судалсан. Тэр ч утгаараа монголын нийгэмд байгаа гаж тогтолцоог сорго­гоор олж харсан байх. Төр засаг иргэний төлөө байдаг гэдэг ойлголтыг, арга меха­низ­мыг өнөөдөр Ж.Батзандан, О.Магнай нар ярихгүй байлаа гэхэд хэн нэгэн ярьж л таар­на. Дүү маань айлын бага учраас аав, ээжийн хамгийн үнэтэй нандин хүү нь. Манай бага дүү учраас бидний хайр­тай дүү. Бид хөдөө бужигнаж өссөн.

-Тэр хэдэн нас хүрч байгаа вэ. Улс төрийн амьд­ралд хэзээнээс, ямар зам­налаар явсан юм бол?
-Ж.Батзандан 34 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн бизнестэй, гэр бүлээ авч яваа нэгэн. МУИС-д ороод жилийн дараа шалгалтад тэнцээд гадагшаа сургуульд явсан. Магадгүй тэмцэх, нийгмийг өөрчлөх нь хүсэл эрмэлзэл цус махаараа аавын талын удмаас дамжсаныг үгүйс­гэхгүй. Гадаадад эзэмшсэн бо­ловсрол Монголд ирээд амьд­рахад нь, бид тэмцэхгүй бол болохгүй гэдэг суурийг өгс­нийг нь үгүйсгэхгүй юм. Дүү минь үндсэндээ арав гаруй жил гадаадад номын мөр хөөж яваад 2004 онд Монголд ирснээс хойш түүний улс төрийн амьдрал эхэлсэн.

-Танай гэр бүлд Ж.Бат-Эрдэнэ МАХН-ын гишүүн. Та Ардчилсан Намын ги­шүүн. Ж.Батзандан Иргэ­ний эвсэл. Төрсөн ах дүү нарын хувьд улс төрийн сонир­хол харьцангуй өөр өөр байх нь үзэл бодлын зөр­чилдөөн гарах уу?
-Манай гэр бүлийн есөн хүүхдийн дөрөв нь үндсэндээ гурван намд хамаарагдана. Миний дүү Ж.Бат-Эрдэнэ МАХН. Миний дүү У.Батсүрэн бид хоёр АН-ынх. Бага дүү Ж.Батзандан өөрийн бай­гуулсан ИХН-ынх. Бусад нь жолооч, малчин, багш, ажил­гүй ч хүн бий. Монголд 17 орчим нам байдаг гэсэн. Орвол нам нь байна. Гэхдээ өөр өөрсдийн сонирхол хүсэл зориг мэднэ. Бид нэг гэрт 18 нас хүртэл өсөхдөө ямар юмных нь намын үзэл бодол гэж байхав. Одоо том болсон хойноо хааяадаа аав, ээжийн­хээ гэрт таарахдаа учиргүй улс төр яриад зөрчилдөөд байдаггүй. Танай намын ху­рал юу болж байна гэх зэрэг асуух юм байлгүй яахав. Ер нь ямар намд элсэх нь ах дүү, аав ээжээс үл хамаарна. Зөвхөн өөрийнх нь үзэл ба­римтлал юм.

-Ж.Батзандангийн би­еийн байдал болоод сэтгэл санаа хэр байх шиг байна. Та бүхэн уулзаж чадав уу?
-Ар гэрийнхэнтэй нь уул­зуулахыг зөвшөөрөхгүй бай­гаа. Зөвхөн өмгөөлөгчөөр нь дамжуулж байгаа. Баривч­лагд­санаас хойш нэлээд хэд хоночихлоо. Ж.Батзандан багын хоолойны архаг анги­натай, бөөр нь жаахан тааруу. Тиймээс бие нь чилээрхэх, чих нь шуугих ядрах шинж гарч байна гэж дуулдсан. Бид ч түүнийг айж эмээх зүйлгүй. Үнэн юмны учир олдоно. Ямар хүн алж хүрээ талсан биш. Чи тэр байшин барилга шатаасан биш. Тайван бай гэж зөвлөж байгаа. Бидний эцэг, эх ная гарч яваа настай хүмүүс. Сэтгэл санааны да­рам­тад байгаа нь ойлгомж­той. Бидний бодлоор байцаах шаардлага байгаа бол бай­цаалгүй л яахав. Заавал хо­рих хэрэг байна уу гэж бодох юм. Тэр өдрийн үйл явдал зөвхөн тэр өдрөө болоод өнгөрчихөөгүй. Бичлэгт хад­галагдан үлдсэн байгаа. Тийм байхад дээр үеийн малын хулгай шиг хоорондоо үгс­чихнэ гэдэг юм уу барьж хориод байх шаардлага бай­даг юм болов уу даа. Амьдрал өнөөдрөөр дуусахгүй. Бидний амьдралыг үр хүүхэд маань үргэлжүүлнэ. Алдаагаа бүг­дээрээ ярилцаад хөгжил дэвш­лийн төлөө, оюун бодлоо уралдуулж Монгол гэдэг нэ­рийг хамтдаа өргөж явахыг хичээх нь зүйтэй юм. Эрүүл саруул сайхан нийгэм бай­гуулахын төлөө гэгээлэг амьдаръя.

Б.Долзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан