Ж.Батзандангийн төрсөн ах эдийн засгийн ухааны доктор, профессор Ж.Батчулуунтай уулзаж ярилцлаа. Тэрбээр АН-ын гишүүн, УИХ-ын сонгуульд 2004 онд нэр дэвшиж байсан нэгэн.
-Сонгуулийн үйл явц хийгээд дараа нь
болсон жагсаал цуглааныг хэрхэн үзэж байна вэ?
-Сонгуулийн үр дүнтэй шууд уялдаа
холбоотойгоор долдугаар сарын 1-нд жагсаал цуглаан боллоо. Монгол Улсын
түүхэнд урьд өмнө нь болж байгаагүй үймээн дажинтай хор хохиролтой цуглаан
болсон. Энэ жагсаал цуглааныг цаг үеэ олсон зөв байсан эсвэл буруу байсан гэж
хэлэхэд хэцүү. Яагаад болов гэх зэргээр маш олон өнцгөөс тайлбарлаж болно. Ямар
ч байсан энэ жагсаал санамсаргүй зүйл байгаагүй. Учир шалтгааны улмаас болсон.
Үүний шууд шалтгааны нэг бол зургадугаар сарын 29-ний өдөр улс орон даяар
болсон УИХ-ын сонгууль луйвар булхайтай болсонтой холбоотой. Энэ жагсаал
цуглаанаар тавьсан санаа нь бол угтаа зөв. Энэ булхайг гардаж хийсэн
тойргийн хэсэг хороодод ажилласан хүмүүсийн зориудын зохион байгуулалтаар ард
түмний өгсөн саналыг МАХН авсан болгосон. Иргэд сонгогчид саналаа луйвардуулсан
сонгууль болсон гэж үзээд бухимдлаа гаргасан.
Өөрсдийн өгсөн саналыг хамгаалж тэмцсэн жагсаал гэж бодож байна. Олон сая төгрөгийн хор хохирол амссан, олон хүний амь эрсдсэн учраас сөрөг гамшигтай үйл явдал болсон. Гэхдээ монголын уран зохиолд уулнаас үерийн ус буух нь эхэндээ гамшигтай боловч эцэстээ ирэх үр шим нь энэрэлтэй гэсэн нэг үг байдаг. Түүн шиг үхэл зовлон, гамшиг сүйтгэл болсон нь хор хохиролтой боловч монголын улс төрийн амьдралд цааш цаашдаа ихээхэн эрүүл үзэгдлийг, эрүүл үр дүнг авчирна гэдэг утгаараа энэ жагсаал ач холбогдолтой. Би эерэг талаас нь ингэж үзэж байна.
-Сонгуулийн үр дүнг хүлээн
зөвшөөрөхгүй байгаа бүлэг хүмүүсийн турхиралтаар үүссэн жагсаал гэж
тайлбарлах хэсэг бий. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би АН дангаараа юм уу тус намын
хэсэг нөхөд зохион байгуулж турхираад хийсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр АН-ын дарга Ц.Элбэгдоржийн
телевизээр хэлсэн үгтэй холбогдуулаад "Нэгэн намын даргын
турхиралт" гэж хэлсэн. Энэ нь зүйд нийцэхгүй. Харин энэ жагсаал цуглаанд
аль нь оролцов гэдэгт хариулт өгөхөд хэлбэрийн хувьд туг далбаа нь намирч
үзэгдсэнийг хэлэхэд тэнд Эвсэл байсан. ҮШН, БНН, Иргэний хөдөлгөөн, Эрс
шинэчлэл хөдөлгөөн гэх мэтчилэн олон нам, эвсэл, хүчин оролцсон. Үүн дээр өөрсдийгөө
ялна гэж бодож байгаад таашгүй үр дүн хүлээсэн АН илтэд дургүйцсэн. Энэ
дургүйцэл бухимдлаа АН-ын дарга Ц.Элбэгдорж илэн далангүй шууд хэлсэн.
Үнэхээр арчаагүй, луйвартай, төрийн эрх мэдлийг луйврын аргаар авах гэж
оролдсон, авсан гэдгийг хэлсэн. Үүнийг нь Ерөнхий сайд намын даргын
турхиралтаар гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Одоо харьцангуй зөөлөрч
харилцан ойлголцолд хүрч, хамтрах, эв эеэ хичээх уур амьсгал орж байх шиг
байна.
-Ж.Батзандан, О.Магнай нар жагсаал
цуглааныг зохион байгуулж турхирсан гэдэг үндэслэлээр өнөөдөр баригдаж,
хоригдчихоод байна. Тэднийг ингэж эрүүдэн шүүх нь хууль эрх зүйн хувьд нийцэх
үү. Ж.Батзандан яг ямар үйлдэл хийсэн юм бэ?
-Иргэний эвслийг бүрдүүлж байгаа
гурван намын нэг бол Иргэний хөдөлгөөний нам (ИХН)-ын дарга Ж.Батзандан, дэд
дарга О.Магнай нарыг долдугаар сарын 1-ний өдрийн үйл явцтай холбогдуулан
баривчилсан. Улсын мөрдөн байцаах газраас долдугаар сарын 5-ны өдөр Ж.Батзанданд
мэдэгдэл ирүүлсэн. Тэр өөрийнхөө хүсэлтээр маргааш өдөр нь буюу 6-ны өдөр
цагдаагийн газарт очиход хэдэн асуулт асуучихаад Сүхбаатар дүүргийн прокурорын
зөвшөөрлөөр түүнийг Ганцхудаг руу ачсан. Ж.Батзанданг баригдсанаас хоёр
хоногийн дараа мөн О.Магнайг баривчилсан. Гэмтнийг эзэн холбогдогчийг эрж
олох нь хуулийн байгууллагын үүрэг мөн. Өнөөдрийн эрх баригчид, МАХН, цагдаа
сэргийлэхийнхний төсөөллөөр Ж.Батзандан, О.Магнай гэдэг хуучин итгэл
үнэмшил цээжний угт нь байсан байх. Магадгүй хашгирсан турхирсан гэдгээр нь
Б.Жаргалсайханыг ч юм уу барьж болох байсан байх. Нүдэнд илүүтэй хонзонтой
харагдсан, хамгийн барьж болох, хэрэг тохож болох нь манай дүү Ж.Батзандан,
О.Магнай хоёр байсан байж болно. Сүүлийн гурав, дөрвөн жилд Монголын нийгэмд
жагсаал цуглаан хийж төр засгийг шүүмжилдэг, иргэдийн хөдөлгөөн түүн дээр
суурилсан ИХН-ыг дарж, айлган сүрдүүлэх, эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн
мэт болгох үйл ажиллагаа явагдаж байгаа. Нэг талаас хэн турхирав гэдгийг эрж
олоход хууль дүрмийн дагуу зөв мэт боловч нөгөө талаас тэднийг барьж хорьсон нь
Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчсөн хэрэг. Сонгуулийн тухай хуулийн 35.2
дугаар зүйлд "Гэмт үйлдлийнх нь явцад хойшлуулшгүй баривчлахаас бусад
тохиолдолд нэр дэвшигчийг тойргийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад
татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих түүнд шүүхийн журмаар
захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл,
биед нь үзлэг нэгжлэг хийх захиргааны санаачилгаар ажлаас халахыг
хориглоно" гэж заасан. Хуулиар хориглосон зүйлийг манай цагдаа, шүүх
хяналтын байгууллагынхан хийж байна. УИХ-ын 2008 оны сонгуульд улсын хэмжээнд
356 хүн нэр дэвшсэн гэж сонссон. Тэд өнөөдрийг хүртэл нэр дэвшигч хэвээрээ.
Ялсан 76 нь гишүүн болж үнэмлэхээ авсны дараа нэр дэвшигчийн асуудал дуусгавар
болох байх. Хуулийн байгууллага нь өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байх нь эрүүл
үзэгдэл мөн үү. Маш их гайхаж байна. Одоо тэднийг баривчлан хорьж гэрт нь
нэгжлэг хийж, гэр бүлийнхнийх нь утсыг тагнаж, чагнаж байна. Машин тэрэгтэй
араас нь дагаж байгаа. Монголын нийгэмд байгаа ийм хууль бус үзэгдлийг таслан
зогсоох, засахын төлөө тэмцсэн хүмүүс шүү дээ. Тэд Ж.Батзандангийн сүүлийн
дөрвөн жилийн турш шударга бус зүйлийн эсрэг тэмцсэн юм.
Би тэднийг баривчилсан үйлдлийг буруу гэж үзнэ.
Төр төмөр нүүртэй гэдгээ харуулах гэсэн оролдлого
-Ард иргэд өөрсдийн эрхийг хамгаалж
гудамжинд жагсаж тэмцэж болдог гэдгийг Ж.Батзандан, О.Магнай нар үлгэрлэн
харуулж чадсан гэж үздэг нэг хэсэг бий. Тэднийг барьж хорьсон нь эрхийнхээ
төлөө тэмцдэг олон нийтийн хүсэл зоригийг мохоох гэсэн оролдлого мөн үү?
-Барьж хорьж байгаа нь төр төмөр
нүүртэйг харуулах гэсэн оролдлого гэдгийг нь үгүйсгэхгүй. Ардчилсан нийгэмд
ийм явуургүй аргаар олон нийтийн хүсэл эрмэлзэл, бухимдлыг дарж намжаана гэдэг
хэцүү дээ. Бид хөгжилтэй улс оронтой мөр зэрэгцэж хөгжиж яваа. Өнөө үед хүмүүсийн
тархинд байгаа мэдээллээр өөрсдийн ядуу зүдүү байгаагийн учир шалтгаанаа
мэддэг болсон байна. Цөөхөн хүмүүсийн гарт улс орны баялаг хуваарилагддаг.
Тэрийг авлига гэдэг юм байна. Цөөн хүн нь албан тушаалтнууд. Нийт масст маш
бага хөрөнгө мөнгө баялаг оногддог. Тийм учраас ядуу зүдүү, сөрөг
үзэгдлүүдтэй, улс орон хөгждөггүй юм байна гэдгийг нийт масс өдрөөс өдөрт ойлгоод
байна. Харин нухчин дарах гэх тусам улам том үйлдлийг, гай гамшгийг дуудаж
байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хууль хяналтын байгуулага их нухацтай төв байдлаар,
дутагдлыг аль нэг талд үүрүүлэх биш, алдааг нь оролцогчдод эн тэнцүү, логик
дараалалтай шийдэхгүй бол болохгүй шүү.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшиж
байсан. Та өөрийнхөө улс төрийн амьдралын тухайд товчхон танилцуулаач?
-Би АН-ын ҮЗХ-ны гишүүн явсан. 2004
онд "Эх орон-Ардчилал" эвслээс Сүхбаатар аймгаас УИХ-ын сонгуульд
нэр дэвшиж байсан. Ялагдсан. Ялах, ялагдахад учир бий. Ном дүрмээрээ ялж,
ялагдаж байгаа бол аль аль нь сэтгэл хангалуун үлдэнэ. Гэтэл луйвраар ялж,
ялагдсан тал баяр, гунигтай үлдэнэ гэдэг ондоо асуудал.
Би одоо өөрийнхөө мэргэжлийн дагуу Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургууль гэсэн боловсролын байгууллагыг тэргүүлэн ажиллаж байна. Нийгмийн амьдралд идэвхтэй хандахыг хичээдэг. Үхээнц үлбэгэр, цаг хугацааг арай ядан өнгөрөөсөн байр суурь, үзэл бодолд дургүй хүн.
-Таны хэлж ярьж байгаагаас тэмцэгч
шинж чанар сэнхийж байна. Танай дүү Ж.Батзандан багадаа ямар ааш араншинтай
хүүхэд байв. Өссөн гэр бүлийн орчноо танилцуулаач?
-Бид аав, ээжээс есүүлээ. Хамгийн
бага нь Ж.Батзандан. Өрх гэр бүлийн хүмүүжил бидэнд нөлөөлсөн нь үнэн. Манай
аавын талынхан сэхээтэн, 1937 онд хэлмэгдсэн. Аавын төрсөн ах лам 1964 онд
намын хэлмэгдэлтийн шуурганд өртсөн. Аав маань Сүхбаатар аймагт прокурорын
албыг 20 гаруй жил хашсан. Ариун хөдөлмөр, цалингаар бид хүн болцгоосон.
Тэмцэгч чанар бидэнд бий. Гэхдээ бид өөрсдийнхөө хувийн амьдралын төлөө биш
нутаг орон, нийгмийнхээ, улс орныхоо төлөө тэмцэж байсан гэдгийг түүх харуулна.
Ялангуяа Сүхбаатар аймгийн нутаг усныхан манайхны удам судар зан аашийг сайн
мэднэ. Ж.Батзандан ерөнхий боловсролын сургуульд байхдаа даруу төлөв,
сурлага сайтай хүүхэд байсан. Өөртэйгээ харьцуулахад манай Ж.Батзандан аливаад
хүлээцтэй. Багаасаа Унгарт хууль зүйн мэргэжлээр боловсрол эзэмшсэн. Тэнд
доктор хамгаалсан. АНУ-д хоёр жил гаруй судлаач багшаар ажилласан. Олон улс
орны хөгжлийн түүх, хууль эрх зүйн тогтолцоог судалсан. Тэр ч утгаараа
монголын нийгэмд байгаа гаж тогтолцоог соргогоор олж харсан байх. Төр засаг
иргэний төлөө байдаг гэдэг ойлголтыг, арга механизмыг өнөөдөр Ж.Батзандан,
О.Магнай нар ярихгүй байлаа гэхэд хэн нэгэн ярьж л таарна. Дүү маань айлын
бага учраас аав, ээжийн хамгийн үнэтэй нандин хүү нь. Манай бага дүү учраас
бидний хайртай дүү. Бид хөдөө бужигнаж өссөн.
-Тэр хэдэн нас хүрч байгаа вэ. Улс
төрийн амьдралд хэзээнээс, ямар замналаар явсан юм бол?
-Ж.Батзандан 34 настай. Эхнэр, хоёр
хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн бизнестэй, гэр бүлээ авч яваа нэгэн.
МУИС-д ороод жилийн дараа шалгалтад тэнцээд гадагшаа сургуульд явсан. Магадгүй
тэмцэх, нийгмийг өөрчлөх нь хүсэл эрмэлзэл цус махаараа аавын талын удмаас
дамжсаныг үгүйсгэхгүй. Гадаадад эзэмшсэн боловсрол Монголд ирээд амьдрахад
нь, бид тэмцэхгүй бол болохгүй гэдэг суурийг өгснийг нь үгүйсгэхгүй юм. Дүү
минь үндсэндээ арав гаруй жил гадаадад номын мөр хөөж яваад 2004 онд Монголд
ирснээс хойш түүний улс төрийн амьдрал эхэлсэн.
-Танай гэр бүлд Ж.Бат-Эрдэнэ МАХН-ын
гишүүн. Та Ардчилсан Намын гишүүн. Ж.Батзандан Иргэний эвсэл. Төрсөн ах дүү
нарын хувьд улс төрийн сонирхол харьцангуй өөр өөр байх нь үзэл бодлын зөрчилдөөн
гарах уу?
-Манай гэр бүлийн есөн хүүхдийн
дөрөв нь үндсэндээ гурван намд хамаарагдана. Миний дүү Ж.Бат-Эрдэнэ МАХН. Миний
дүү У.Батсүрэн бид хоёр АН-ынх. Бага дүү Ж.Батзандан өөрийн байгуулсан
ИХН-ынх. Бусад нь жолооч, малчин, багш, ажилгүй ч хүн бий. Монголд 17 орчим
нам байдаг гэсэн. Орвол нам нь байна. Гэхдээ өөр өөрсдийн сонирхол хүсэл зориг
мэднэ. Бид нэг гэрт 18 нас хүртэл өсөхдөө ямар юмных нь намын үзэл бодол гэж
байхав. Одоо том болсон хойноо хааяадаа аав, ээжийнхээ гэрт таарахдаа
учиргүй улс төр яриад зөрчилдөөд байдаггүй. Танай намын хурал юу болж
байна гэх зэрэг асуух юм байлгүй яахав. Ер нь ямар намд элсэх нь ах дүү, аав
ээжээс үл хамаарна. Зөвхөн өөрийнх нь үзэл баримтлал юм.
-Ж.Батзандангийн биеийн байдал
болоод сэтгэл санаа хэр байх шиг байна. Та бүхэн уулзаж чадав уу?
-Ар гэрийнхэнтэй нь уулзуулахыг
зөвшөөрөхгүй байгаа. Зөвхөн өмгөөлөгчөөр нь дамжуулж байгаа. Баривчлагдсанаас
хойш нэлээд хэд хоночихлоо. Ж.Батзандан багын хоолойны архаг ангинатай, бөөр
нь жаахан тааруу. Тиймээс бие нь чилээрхэх, чих нь шуугих ядрах шинж гарч байна
гэж дуулдсан. Бид ч түүнийг айж эмээх зүйлгүй. Үнэн юмны учир олдоно. Ямар хүн
алж хүрээ талсан биш. Чи тэр байшин барилга шатаасан биш. Тайван бай гэж зөвлөж
байгаа. Бидний эцэг, эх ная гарч яваа настай хүмүүс. Сэтгэл санааны дарамтад
байгаа нь ойлгомжтой. Бидний бодлоор байцаах шаардлага байгаа бол байцаалгүй
л яахав. Заавал хорих хэрэг байна уу гэж бодох юм. Тэр өдрийн үйл явдал зөвхөн
тэр өдрөө болоод өнгөрчихөөгүй. Бичлэгт хадгалагдан үлдсэн байгаа. Тийм байхад
дээр үеийн малын хулгай шиг хоорондоо үгсчихнэ гэдэг юм уу барьж хориод байх
шаардлага байдаг юм болов уу даа. Амьдрал өнөөдрөөр дуусахгүй. Бидний
амьдралыг үр хүүхэд маань үргэлжүүлнэ. Алдаагаа бүгдээрээ ярилцаад хөгжил дэвшлийн
төлөө, оюун бодлоо уралдуулж Монгол гэдэг нэрийг хамтдаа өргөж явахыг хичээх
нь зүйтэй юм. Эрүүл саруул сайхан нийгэм байгуулахын төлөө гэгээлэг амьдаръя.
Б.Долзолмаа