gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.06
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.06
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.06
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжиж буй орнуудын хөгжлийн зам өөрчлөгдөж байна

Д.Ган-Очир
Нийтлэлчийн булан
3 цаг 49 минутын өмнө
Twitter logo

Монголчууд бид өнөөдөр 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн тэлэлт, инфляц, өрийн дарамт зэрэг ойрын хугацааны эдийн засгийн асуудалд төвлөрч байна. Энэ бол зайлшгүй анхаарах зүйл.

Гэхдээ өнөө, маргаашийн асуудлаа шийдэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засагт болж буй илүү гүнзгий, урт хугацааны өөрчлөлтийг харж, бодлого, төлөвлөлтдөө тусгах шаардлагатай байна.

Олон талт хамтын ажиллагаа суларч, худалдааг хамгаалах бодлого эрчимжиж буй энэ үед экспортод түшиглэсэн үйлдвэржилт нь эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ олон тооны ажлын байр бий болгох уламжлалт найдвартай зам байхаа больж байна. Үйлдвэрлэл улам бүр автоматжиж, их хэмжээний хөрөнгө, дэвшилтэт технологид түшиглэх болсон нь хөгжиж буй орнуудад шинэ сорилт авчирч байна.

Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эдийн засгийн томоохон эрсдэл хэвээр байна. Харин сэргээгдэх эрчим хүчний шилжилт нь эдийн засгийн бүтцээ шинэчлэх шинэ боломжийг мөн бий болгож байна.

Хөгжлийн шинэ зам хаашаа чиглэж байна вэ?
Өнгөрсөн хугацаанд олон хөгжиж буй орны эдийн засгийн хөгжлийн замыг товчхондоо: “Хөдөө аж ахуй → Үйлдвэрлэл → Экспорт” гэж томьёолж болно. Хөдөө аж ахуйд харьцангуй бага бүтээмжтэй ажиллаж байсан хүмүүс хот суурин газар руу шилжин, үйлдвэрт ажилласнаар илүү өндөр бүтээмжтэй хөдөлмөр эрхэлдэг байв. Үйлдвэрлэл өсөж, экспорт нэмэгдэн, эдийн засгийн өсөлт хурдасдаг байлаа. Энэ загвар олон оронд амжилттай ажилласан.

Харин өнөөдөр үйлдвэрлэлийн салбарт ажлын байр олноор нэмэгдэх боломж өмнөхөөсөө хязгаарлагдаж байна. Автоматжуулалт, технологийн дэвшил, капиталын эрчимжилт нь үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нэг ажилтанд ногдох үйлдвэрлэлийг өсгөж байна.

Тиймээс хөгжиж буй орнуудын өмнө шинэ асуулт гарч ирж байна. Аж үйлдвэржилтээр дамжуулан олон тооны ажлын байр бий болгох боломж хумигдаж байгаа нөхцөлд ирээдүйн ажиллах хүч хаана ажиллах вэ?

Энэ асуултад Гордон Хансон, Дани Родрик, Рохан Сандху нарын 2026 онд нийтэлсэн судалгаа сонирхолтой хариулт өгчээ. Тэд хүн ам зүй, боловсрол, худалдаа, үйлдвэржилтийн өнөөгийн чиг хандлагад үндэслэн Хятадыг оруулаагүй хөгжиж буй орнуудын 2036 оны ажил мэргэжлийн бүтцийг дээд боловсрол шаардах эсэх болон олон улсын худалдаанд шууд өртөх эсэхээр нь ангилан төсөөлөл гаргажээ.

Хүснэгт 1-ийн тооцооллоор 2036 онд: 
-86.8% нь дээд боловсрол заавал шаарддаггүй ажилд;
- 76.1% нь олон улсын худалдаа, үйлдвэрлэлийг өөр улс руу шилжүүлэх (offshoring)-ийн нөлөөнд шууд өртдөггүй ажилд;
- хамгийн анхаарал татаж буй нь 66.3% нь дээд боловсрол заавал шаарддаггүй бөгөөд олон улсын худалдаанд шууд өртдөггүй ажилд ажиллахаар байна.

Эдгээрт жижиглэн худалдаа, гэр ахуйн болон хоолны үйлчилгээ, жолооч, жижиг бизнес, хөдөө аж ахуй зэрэг олон төрлийн ажил багтана. Өнөөдөр хөгжиж буй орнуудад ийм ажлын байрны ихэнх нь харьцангуй бага бүтээмжтэй бөгөөд зарим нь албан бус хэлбэртэй байна.

Харин дээд боловсрол шаарддаг, олон улсын худалдаанд илүү шууд холбогддог программ хангамж хөгжүүлэгч, мэдээллийн технологийн инженер, экспортын үйлдвэрлэлийн инженер, эм, биотехнологийн судлаач зэрэг мэргэжлийн ажиллагчид нийт ажиллах хүчний ердөө 3.3%-ийг эзлэхээр тооцжээ.

Эдгээр тоо нэг чухал зүйлийг харуулж байна. Ирээдүйн хөгжиж буй орнуудын ажиллах хүчний дийлэнх нь дэлхийн зах зээлд шууд чиглэсэн цөөн тооны өндөр ур чадвартай ажилд бус, харин дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ зэрэг олон төрлийн ажилд төвлөрөхөөр байна.

Энэ өөрчлөлт бидний бодлого, боловсрол, мэргэжил сонголтын талаарх ойлголтод хэрхэн тусах ёстой вэ?
Ирээдүйд хүн бүрийг заавал их, дээд сургууль төгсгөсний дараа хөдөлмөрийн зах зээлд гаргах уламжлалт хандлага өөрчлөгдөж магадгүй.

Олон залуучуудын хувьд: “Дунд боловсрол → Мэргэжлийн ур чадвар → Хөдөлмөрийн зах зээл” гэсэн зам улам бүр чухал болно. Тиймээс дээд боловсролыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд шууд хэрэгтэй мэргэжлийн болон техникийн ур чадвар эзэмшүүлэх тогтолцоог өргөжүүлэх шаардлагатай.

Энд зөвхөн мэргэжлийн ур чадвар бус, ажлын байранд дасан зохицох, харилцах, хамтран ажиллах, асуудал шийдвэрлэх зэрэг зөөлөн ур чадвар ч чухал. Эрүүл мэнд, барилга, хувийн үйлчилгээ, мэдээллийн технологийн дэмжлэг, дэд бүтэц зэрэг салбарын практик ур чадварт суурилсан сургалтыг дунд боловсролтой уялдуулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, мэргэжил сонгохдоо “Ямар диплом авах вэ?” гэдгээс гадна, “Хөдөлмөрийн зах зээлд ямар ур чадвар хэрэгтэй болох вэ?” гэсэн асуултыг давхар тавих шаардлагатай болж байна.

Аж үйлдвэрийн бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ?
Энэ нь үйлдвэрлэл, үйлдвэржилтийн ач холбогдол буурна гэсэн үг биш. Үйлдвэрлэл нь технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах, экспортод нэвтрэх, эдийн засгийг төрөлжүүлэх чухал суваг хэвээр байна.

Харин үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны өсөлт хязгаарлагдаж байгаа нөхцөлд аж үйлдвэрийн бодлогын хүрээг илүү өргөн хүрээнд харах шаардлагатай болж байна. Зөвхөн үйлдвэр байгуулах, экспорт нэмэгдүүлэхэд бус, жижиг, дунд бизнес болон дотоодын үйлчилгээний салбарт ажиллаж буй олон хүний бүтээмжийг дээшлүүлэхэд бодлогын анхаарлыг чиглүүлэх хэрэгтэй.

Үүнд технологи нэвтрүүлэх, менежмент болон маркетингийн ур чадварыг сайжруулах, жижиг бизнесүүдийг томоохон компаниудын ханган нийлүүлэлтийн сүлжээнд холбох, сургалт болон бизнесийн зөвлөх үйлчилгээг хүргэх зэрэг арга хэмжээ багтана.

Хөгжиж буй орнуудад олон хүн ажиллаж буй үйлчилгээний ажлын байрны бүтээмж харьцангуй бага байгаа нь нэг талаас сорилт боловч, нөгөө талаас өсөлтийн томоохон боломж юм.

Хөгжлийн бодлогыг юунд чиглүүлэх вэ?
Ирээдүйн хөгжлийн бодлогын гол зорилтын нэг нь: “Олон хүний ажилладаг салбар → Өндөр бүтээмжтэй ажил → Өндөр орлого” гэсэн холбоосыг бий болгох явдал болно. Иймээс бодлого хоёр чиглэлд зэрэг анхаарах хэрэгтэй.

-Хүмүүст — хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй мэргэжлийн, техникийн болон зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх.
-Бизнесүүдэд — технологи, менежмент, сургалт болон бусад арга хэрэгслээр бүтээмжийг нь дээшлүүлэх.

Энэ хоёр чиглэлийг тус тусад нь бус, хооронд нь уялдуулан хэрэгжүүлэх нь чухал. Учир нь, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвартай хүн байлаа ч түүнийг шингээх чадвартай, бүтээмжтэй ажлын байр хангалтгүй бол үр дүн хязгаарлагдана. Харин бизнесүүдийн бүтээмжийг дээшлүүлэх боломж бүрдсэн ч түүнд тохирох ур чадвартай ажиллах хүч байхгүй бол мөн адил асуудал үүснэ.

Ирээдүйн хөгжлийн бодлого нь зөвхөн “хүмүүсийг ажилтай болгох” бус, “хүмүүсийг илүү бүтээмжтэй ажилд холбох” зорилгод чиглэх шаардлагатай болж байна. Ийм өөрчлөлтийн үед төр аль салбар, ямар арга хэмжээ ирээдүйд хамгийн амжилттай байхыг урьдчилан яг таг мэдэх боломжгүй. 

Тиймээс бодлогыг нэг удаа боловсруулаад олон жил өөрчлөлтгүй хэрэгжүүлэхээс илүү уян хатан, суралцдаг арга барил чухал болно: “Турших → Үр дүнг хэмжих → Суралцах → Сайжруулах → Өргөжүүлэх”

Төр ямар бодлого хаана, ямар нөхцөлд үр дүнтэй байгааг туршиж, нотолгоонд тулгуурлан шийдвэрээ шинэчилдэг байх шаардлагатай.

Монгол Улс энэ өөрчлөлтөөс юуг анхаарах ёстой вэ?
Эдгээр өөрчлөлт Монгол Улсын хувьд хөгжлийн стратегиа дахин харах нэг чухал сургамж болж байна. Байгалийн баялгийн хэмжээ өөрөө урт хугацааны хөгжлийг баталгаажуулахгүй. Тэр баялгийн өгөөжийг юунд, хэрхэн хувиргаж байгаагаас ирээдүйн эдийн засгийн чадавх хамаарна.

Уул уурхайгаас бий болсон орлогыг зөвхөн өнөөдрийн хэрэглээ, дахин хуваарилалтад зарцуулах бус, ирээдүйд илүү өндөр үнэ цэн бүтээх суурийг бий болгох хөрөнгө оруулалт болгон чиглүүлэх шаардлагатай. Үүнд хүмүүн капитал, боловсрол, мэргэжлийн ур чадвар, дэд бүтэц, технологи, дотоодын бизнесийн чадавх, шинэ үйлдвэрлэл болон өндөр бүтээмжтэй үйлчилгээний суурийг бэхжүүлэх зэрэг багтана.

Эндээс харахад баялгийн өгөөжийг зөвхөн хуримтлуулах нь хангалтгүй. Түүнийг ирээдүйн бүтээмжийг нэмэгдүүлэх капитал болгон хувиргах нь илүү чухал. Өөрөөр хэлбэл: “Байгалийн баялаг → Баялгийн өгөөж → Хөрөнгө оруулалт → Хүний капитал, технологи, бизнесийн чадавх → Өндөр бүтээмж → Өндөр орлого” гэсэн урт хугацааны холбоосыг бий болгох шаардлагатай.

Энэ утгаараа баялгийн сангийн бодлого ч зөвхөн хуримтлал үүсгэх, өгөөжийг хуваарилах асуудал биш. Өнөөдрийн баялгийн өгөөжийг маргаашийн эдийн засгийн чадавх болгон хувиргах нь илүү том зорилго байх учиртай. Эцсийн дүндээ хөгжлийн бодлогын амжилтыг зөвхөн эдийн засгийн өсөлтийн хувиар хэмжихэд хангалтгүй. Илүү олон хүн илүү бүтээмжтэй ажиллаж, илүү өндөр орлого олж, ирээдүйдээ илүү их боломжтой болж чадсан эсэхээр нь хэмжих шаардлагатай.

Тиймээс дэлхийн хөгжлийн зам өөрчлөгдөж байгаа энэ үед Монгол Улсын хувьд гол асуулт нь: “Өнөөдрийн баялгийг ашиглан маргааш ямар эдийн засгийн чадавхыг бий болгох вэ?” Энэ асуултын хариулт нь Монгол Улсын дараагийн хөгжлийн стратегийн гол цөм байх учиртай.

Эх сурвалж: Gordon Hanson, Dani Rodrik and Rohan Sandhu, “Rethinking Development,” Finance & Development, IMF, 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан