gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.07
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Урт наслалтын нууц “Увдист” барагшун хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Б.Нямдарь
Эрүүл мэнд
4 цаг 4 минутын өмнө
Twitter logo

Эрч хүч, тэсвэрлэх чадвар, биеийн ерөнхий байдлыг дэмжих зорилгоор олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн нэгэн байгалийн гаралтай түүхий эд сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны судалгааны анхаарлыг татах болжээ. Энэ нь барагшун.

Монголчуудын уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэглэж ирсэн барагшуны найрлага, хүний биед үзүүлэх боломжит нөлөөг орчин үеийн шинжлэх ухаан судалж, эрч хүч, биеийн тэсвэр, антиоксидант хамгаалалт, эрэгтэйчүүдийн дааврын түвшин зэрэг олон чиглэлд тодорхой үр дүнгүүдийг мэдээлээд байна.

Тэгвэл барагшун хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

1. Эрч хүч, биеийн тэсвэрийг дэмжих боломжтой
Барагшуныг биеийн энергийн солилцоо болон дасгалын гүйцэтгэлтэй холбоотой бие эрхтэнд нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалжээ.

Нэгэн судалгаанд 21–55 насны 25 эрэгтэйд өдөрт 500 мг барагшуныг 28 хоног хэрэглүүлжээ. Судалгааны төгсгөлд булчингийн хүч, тэсвэр, атгалтын хүч болон VO₂ max буюу хүчилтөрөгчийн дээд хэрэглээ зэрэг үзүүлэлтэд эерэг өөрчлөлт ажиглагдаж, ядралтын түвшин буурсан байна.

VO₂ max гэдэг нь хүн дасгал хөдөлгөөн хийх үедээ нэг минутанд ашиглаж чадах хүчилтөрөгчийн хамгийн дээд хэмжээг хэлдэг бөгөөд аэробик тэсвэрийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм.

2. Цусан дахь өөх тосны үзүүлэлтэд нөлөөлөх боломжтой
Барагшуны цусны биохимийн үзүүлэлтэд үзүүлэх нөлөөг эрүүл сайн дурын оролцогчдын дунд судалсан байна.

Судалгаанд оролцогчдод 45 хоногийн турш өдөрт 2 грамм барагшун хэрэглэсний дараа цусны сийвэн дэх нийт холестерин болон триглицеридын /өөх тосны/ хэмжээ буурч, HDL буюу “сайн” холестерины түвшин нэмэгдсэн байна. Мөн антиоксидант хамгаалалттай холбоотой зарим үзүүлэлтэд эерэг өөрчлөлт ажиглагджээ.

Триглицерид нь цусанд байдаг өөх тосны нэг төрөл бөгөөд бие махбодь илүүдэл энергийг нөөцлөхдөө ашигладаг.
Эдгээр үр дүн нь барагшуныг цусан дахь өөх тосны солилцоо болон антиоксидант хамгаалалттай холбоотойгоор цаашид судлах үндэслэл болж байна. 

3. Эрэгтэй хүний дааврын түвшинд нөлөөлөх боломжтой
Барагшуны талаар судлагдсан чиглэлүүдийн нэг нь эрэгтэй хүний даавар болон нөхөн үржихүйн эрүүл мэнд юм.

45–55 насны эрүүл эрэгтэйчүүдийг хамруулсан санамсаргүй судалгаагаар 90 хоногийн турш өдөрт хоёр удаа 250 мг цэвэршүүлсэн барагшун хэрэглэсэн бүлгийн тестостерон болон DHEAS (бэлгийн дааврыг үүсгэхэд оролцдог урьдал бодис)-ын түвшин хэрэглээгүй бүлэгтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

4. Антиоксидант болон үрэвслийн эсрэг нөлөө
Судалгааны тоймуудад барагшун нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон дархлааны зохицуулалтад оролцох боломжтой шинж чанартай гэж дурджээ.

Бие махбодод бодисын солилцооны явцад үүсдэг чөлөөт радикалууд хэт ихэсвэл эсэд гэмтэл учруулж, исэлдэлтийн стресс үүсгэж болдог. Барагшуунд агуулагддаг фульвийн хүчил болон дибензо-альфа-пирон зэрэг нэгдлүүд нь чөлөөт радикалын үүсгэх исэлдэлтийн стрессийг бууруулахад оролцдог гэдгийг судалсан байна. Түүнээс гадна дархлааны хариу урвалыг зохицуулах үйлчилгээтэй. 

"МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД БАРАГШУНЫГ БҮХИЙ Л ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛ, ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА"

Шинжлэх ухааны доктор, профессор МУИС-ийн багш Б.Очирхуяг:
Барагшуныг эрт дээр үеэс Монгол болон бусад орны ард түмэн уламжлалт анагаах ухаанд ашиглаж ирсэн. Тодруулбал, ясны бэртэл, зөөлөн эд гэмтэх, толгой өвдөх зэрэг болон бусад бодисын солилцоо, дотор хямрах зэрэгт хэрэглэдэг. Үүнийг Орос, Хятад, Энэтхэг эрдэмтэд ч судалсан байдаг тэр дундаа Гималайн барагшунд багагүй судалгаа хийсэн байдаг. 

Өнөөгийн Монголын уламжлалт анагаах ухаанд барагшуныг бүхий л төрлийн өвчлөл, үрэвслийн эсрэг хэрэглэж байна.  Барагшуны 95 хувь нь органик нэгдэл болон түүний уламжлалыг агуулсан буюу 5 хувь нь микро, макро элемент байдаг. Барагшун байгаль дээрээ 12-14 хувийн усны агууламжтай байдаг. 

Жишээ нь , 70-72 кг жинтэй хүнд дунджаар 30-35 триллион эс байдгаас цусны, тархины, мэдрэлийн, ясны эс гээд 200 гаруй мэргэшсэн эс бий. Барагшун нь тэдгээр эсүүдийн биохимийн онцлогт тааруулж бодисын солилцоог тогтворжуулж өгөх, эсийн хуваагдалд нөлөөлдөг. 

Монголчууд эрт дээр үеэс барагшуныг уламжлалт байдлаар хэрэглэж ирсэн бөгөөд өнөөдөр түүнийг өдөр тутмын хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүн хэлбэрээр боловсруулан санал болгож буй брэндүүд бий.

Түүнчлэн барагшун өндөр антиоксидант агуулагддаг тул хоргүйжүүлэх, гаднаас ирэх бодисуудаас хүнийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчлэлтэй. Мөн эрт дээр үеэс охид, бүсгүйчүүд тэр дундаа ази эмэгтэйчүүд  гоо сайхны бүтээгдэхүүндээ хэрэглэж иржээ. Учир нь барагшунд агуулагдах гумины хүчил нь мөөгөнцөр болон бактерийн эсрэг үйлчилгээтэй тул арьсан дээр идээт үрэвсэл гарах, арьсны бодисын солилцоо алдагдах үед эмчилгээний зориулалтаар түрхэж хэрэглэж болдгоороо давуу талтай.

Барагшун буюу англиар Shilajit нь Төв Ази, Гималайн бүс зэрэг өндөр уулын чулуулгийн завсраас ялгардаг, органик болон эрдэс бодис агуулсан хар хүрэн өнгийн давирхайлаг байгалийн гаралтай бодис юм.

Уламжлалт анагаах ухаанд олон зууны турш биеийн тамир тэнхээ, эрч хүчийг дэмжих зорилгоор хэрэглэж ирсэн бөгөөд Аюурведийн уламжлалд мөн сэргээх, тамир тэнхээ дэмжих зориулалтаар ашигладаг байжээ.

Барагшун нь найрлагадаа фульвийн хүчил, гумин төрлийн бодис болон төрөл бүрийн эрдэс, органик нэгдлүүд агуулдаг. Харин түүний найрлага нь хаанаас олборлосон, хэрхэн боловсруулсан зэргээс шалтгаалан харилцан адилгүй байж болно. Иймээс уламжлалт хэрэглээ, лабораторийн судалгаагаар илэрсэн боломжит үйлдэл болон хүний оролцоотой эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон үр дүнг хооронд нь ялгаж ойлгох нь чухал.

Монголд “Увдист” барагшуны хэрэглээ:

Монголын эм, эмийн бүтээгдэхүүний ууган үйлдвэрүүдийн нэг “Монос” компанийн үйлдвэрлэдэг “Увдист” барагшун нь хэрэглэгчдэд хүрч буй дотоодын бүтээгдэхүүний нэг юм.

“Увдист” барагшуныг Моносын сүлжээ эмийн сангуудаас авах, мөн 1800-1883 дугаарт захиалж хүргүүлэх боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан