gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Р.Олонбаяр: Усны эхийг хамгаалах буюу хатуу төлөв дэх усны тогтвортой байдлын конвенцийг санаачилснаа танилцууллаа

Э.Энхмаа
Ногоон дэлхий
4 цаг 32 минутын өмнө
Twitter logo

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) үеэр иргэний нийгмийн байгууллагаас Монгол Улс нэрийн өмнөөс Гарагийн усны  хамгаалал, Криосферийн тогтвортой байдлын конвенцийг танилцуулсан юм. Уг конвенцийн талаар санаачлагч, Бодлого судлаач, Экологийн Пакс Монголика номлолын зохиогч, Үндэсний Үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Р.Олонбаяртай ярилцлаа.

-Монгол Улс НҮБ-д нэгэн шинэ конвенцийг санаачлан танилцуулах боломжтой, түүнийг санаачилж, үзэл номлолыг нь бичсэн гэж Та ярьж байна. Энэ ямар учиртай конвенц байх вэ?
-Гарагийн Усны Аюулгүй байдал ба Криосферийн Тогтвортой байдлын тухай конвенц нь Риогийн гурван конвенц болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын конвенц (CBD), Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн үлдээсэн засаглалын цоорхойг нөхөх зорилготой олон улсын шинэ эрх зүйн баримт бичиг болох юм. Өөрөөр хэлбэл мөнх цас, мөсөн гол, мөсөн бүрхүүл, цасан бүрхүүл, мөнх цэвдэг, далайн мөс зэрэг криосферийг хадгалах, хамгаалах, тогтвортой удирдах цогц хүрээг бий болгох бодлогын хүрээнд бичигдсэн юм. Үүнийг Риогийн гурвалсан холбоог бүрэн нэгдсэн "Риогийн дөрөв" болгон хувиргах эгч дүү конвенц болгохоор боловсруулж, үзэл баримтлалжуулсан.

Энэ конвенц нь криосферийн хурдацтай алдагдлын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үүрэг, институцийн механизм, шинжлэх ухааны хяналт, санхүүгийн заалтуудыг тогтоож, тэрбум тэрбум хүний цэвэр усны хэрэгцээнд тулгуурладаг хөлдүү усны системийг хамгаалах, усны нөөцийг одоо болон ирээдүй хойч үеийнхэн ижил тэгш хүртэх ёстой гэсэн хамгаалалтаар ханган, баталгаажуулах бодлого юм.

-Та яагаад ийм санаачилга гаргаж, үзэл номлолыг нь бичих болов?
-Би үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, бизнесийн зөвлөх, Үл хөдлөх хөрөнгийн зарчмууд, Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зэрэг ном бичсэн. Үл хөдлөх хөрөнгийн сургалтын болон магистрийн хөтөлбөрийг боловсруулсан. Мөн тогтвортой хөгжлийн магистрын хөтөлбөр боловсруулсан. Тогтвортой хөгжлийн зорилттой хөл нийлүүлэн алхахад Монгол Улсын урт хугацааны бодлого ямар байх вэ гэж бодож тэр бодлогыг боловсруулсан. Үүн дотроо ирээдүйн мэргэжилтэн, боловсон хүчин маань яаж бэлтгэгдэх вэ, Монгол Улсын экологийн бодлого, 5, 10 жилийн дараа ямар байх вэ? Энэ зууныг дуусахад ямар байх вэ? гэсэн төсөөлөл, үзэл баримтлалыг номлол хэлбэрээр боловсруулсан.

Номлол гэж ярихаар зарим хүнд том зүйл төсөөлөгдөнө. Монрогийн номлол, Труманы номлол,  дэлхийн геополитикийн өрсөлдөөн дунд батлан хамгаалах талбарт том улсууд ямар байр суурь баримтлах вэ. Мөн Ёшида-гийн номлол гэж Япон улс батлан хамгаалахдаа зардал гаргахгүйгээр эдийн засгаа хэрхэн босгох вэ гэсэн бодлого бий. Дэлхий нийттэй ямар нэг зөрчилдөөн маргаангүйгээр хамтдаа хөгжих вэ гэсэн номлол юм.

Риогийн гурван конвенцэд дутуу зүйл байна. Тэр нь цэнгэг усны эхийг хамгаалах асуудлыг авч үздэггүй.

Экологи дээр номлол байвал ямар номлол байж болох вэ гэдгийг би олон жилийн турш бодож, судалсан. Монгол хүн бодож, тунгаасан учир Монголын номлол байж таарна. Монгол Улсын хөгжлийн олон жилийн үзэл баримтлал болохын дээр дэлхийн экологийн засаглалд олон зуун жил хэрэгжихийн тулд Монгол Улсын байр суурь ямар байх, энэ байр суурийг эзлэхийн тулд Монгол Улс юу хийж болох вэ гэдгийг бодож энэ номлолыг бичсэн.

800 жилийн өмнө эзэн Чингис хаан, түүний үе залгамжлагчид “Fax Mongolica” буюу Монголын их амар амгаланг тогтоосон. Тухайн үед монголчууд “Наран ургах дорно зүгээс наран шингэх өрнө зүг хүртэл амар амгалан бий болгохын төлөө...” хэмээн тунхагласан байдаг. Энэ бол Мөнх хаанаас Солонгосын Гуулин улсын ванд илгээсэн Жү бичиг буюу албан захидалд бичээстэй бий. Тухайн үед дэлхий, олон улс, улс орнуудын нэгдэл буюу НҮБ гэдэг ойлголт байгаагүй. Гэхдээ Монгол Улс дэлхий ертөнцийн зах хязгаарыг “Наран ургах дорно зүгээс наран шингэх өрнө зүг хүртэл” гэж тодорхойлсон. “Наран ургах дорно зүгээс наран шингэх өрнө зүг хүртэл” баруун Европоос бусад Евро Азийн цээжин дэх бүх улс орныг эрхшээлдээ оруулж, засаглалын нөлөөллийг бий болгож чадсан.

Одоогийн засаглалын системийг дүгнэдэг Pestel analysis -аар шинжлээд үзэхэд их эзэн Чингис хаан болон түүний үе залгамжлагч хаадын үед Монгол Улс Их засаг хуулийн дор улс төр, эдийн засаг, технологи, байгаль орчны бодлого зэрэг үзэл суртлын асуудлуудыг бүгдийг нэгтэж, S /social/ буюу амар амгалан нийгмийг бий болгож чадсан. Pestel analysis нь улс төр, бизнес, эдийн засгийн хүчин зүйлсэд тулгуурлан дүн шинжилгээ хийдэг 1990-ээд оноос хойш дэлхий нийтэд нэвтрүүлсэн судалгааны  гол хэрэгсэл.

Монгол Улсын хүчирхэг байсан 1200-гаад оны үеийн эдийн засаг, нийгэм, улс төр, цэрэг дайны байдлыг бид орчин үеийн бодлогоор тайлбарлавал Монгол Улс өнөөдрийн дэлхий ертөнцийн хүчирхэг аль ч улсын бий болгож чадаагүй зүйлийг тухайн үед бий болгосон. Харин өнөөдөр Pestel analysis томъёоллоор аль нэг улс амар амгалан байдлыг тогтоож чадахгүй байна л даа.

-Тэрхүү амар амгаланг тогтоох ямар бодлого, шийдлийг та олж харсан хэрэг вэ?
-Амар амгалан байдал бий болно гэвэл энэ нь цэрэг дайны бодлогоор илрэх боломжгүй. Эдийн засаг, технологи, инноваци, үзэл суртал, хууль эрх зүйгээр ирэх боломжгүй юм. Боломжтой ганц зүйл нь экологи буюу байгаль орчин. Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийгээ дээдэлж ирсэн уламжлалтай. Байгаль ээжийгээ аргадаж, байгальдаа түшиглэн аж төрж, идээ ундааныхаа дээжийг өргөж ирсэн уламжлал энд оршиж байна.

Орчин үед дэлхийд Улаан номтой 40 гаруйхан улс байгаагийн нэг нь Монгол Улс. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас санаачилсан хөтөлбөрүүд нь “Тэрбум мод”, “Цэнхэр алт” зэрэг хөтөлбөр байгаль орчин, тогтвортой хөгжил рүү чиглэж байна. “Дэлхийн адууны өдөр”-өөр дамжуулан биологийн олон янз байдал, адуугаар төлөөлүүлэн таван хошуу мал,  түүний ард байгаа Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн дархлааг бэхжүүлж байна. Энэ нь таван хошуу мал төдийгүй түүний ард олон амьтдыг хамгаалсан том санаачилга юм. Хамгийн сүүлийнх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох санаачилга гаргаж, өнгөрсөн наймдугаар сард төрийн тахилгын ёслол хийлээ.

Хөвсгөл нуур цэвдэг суурьтай, цэнгэг усны нөөцийн тодорхой хувийг хангадаг, хамгийн цэнгэг уст нуур. Хөвсгөл нуур 140 гаруй голоос эх авдаг байсан бол цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ эх үүсвэрүүд ширгэсээр өдгөө 46 голоос эх авдаг болсон. Энэ нь манай улсын хойд хэсгийн, хамгийн цэнгэг устай нутаг цөлжилтөд өртсөнийг харуулах маш муу мэдээ.

-Цөлжилтөд өртсөн гэдгийг та ямар эх сурвалжид тулгуурлан хэлж байна вэ?
-Дархадын хотгор мөнх цэвдэг суурьтай. Дархадын хотгороос маш олон гол эх авдаг. Монголын хамгийн олон нууртай Хөвсгөлийн Цагаан-Уул сумын бүх нуур цэвдэг суурьтай. Монгол Улс зургаан экосистемтэй, газрын 10 өргөрөгтэй. 10 өргөрөг нь бүгд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд өртсөн улс дэлхийд байхгүй. Цөл, говь, тал, ойт хээр, ой, хангай, тайгатай хамгийн баялаг экосистемтэй, дөрвөн улиралтай улс шүү дээ. Далайн экосистем, тундрын экосистем нь л манайд байхгүй. Манай улсын нийт газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн гэж албаны хүмүүс ярьж байгаа дэндүү хариуцлагагүй, бодит байдлыг дутуу үнэлсэн мэдэгдэл.

Монгол Улс СОР17-г зохион байгуулж, өөрийн нөхцөл байдлаа дэлхий дахинд танилцуулсан нь сайн хэрэг. Нөгөө талаас Монгол Улс дэлхийн экологийн засаглалд байгаа цоорхойг хайж илрүүлэх, түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлон, нотолсон цоорхойгоо үзэл баримтлалжуулж, бодлогын бичиг баримт боловсруулж, Монголоос гадна яаж дэлхийн бодлого болгох вэ гэдэгт анхаарах ёстой юм.

-Үүнийг хэн хийх вэ?
-Монгол Улсын Засгийн газар, эсвэл аль нэг байгууллага байна уу, монгол хүн байна уу хэн чаддаг нь хийх ёстой. Монгол хүн хийлээ гэхэд Монгол Улсын нэр гарна, Монголын бодлого болж танилцуулагдана.

Жишээ нь, Риогийн гурван конвенцэд дутуу зүйл байна. Тэр нь цэнгэг усны эхийг хамгаалах асуудлыг авч үздэггүй. 1992 оноос хойш нийт 62 удаа СОР болсон. Улаанбаатарт 63 дахь нь боллоо. Энэ хугацаанд дэлхий нийт экологи дээр ямар амжилт гаргав, үр дүн юу байв? гэдгийг дүгнэж ярих цаг болсон. Дүгнэлтийн үр дүнд ямар асуудлыг гаргаж ирэв? гэвэл экологийн бодлогын цоорхойг олж харсан. Тэр нь усны эх үүсвэрийг хамгаалах тухай. Цөлжилт бол усны асуудал. Усгүй бол газар нутаг хуурайшиж, үржил шимээ алдана. Тиймээс усны эхийг хамгаалах асуудлыг ярих ёстой. Мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдэг бол усны эх. Арктик, Антарктид бол дэлхийн усны эх. Хатуу буюу хөлдүү төлөвт байгаа ус бол усны эх.

-Усны эхийг хамгаалах нь Монголын төдийгүй, дэлхий дахины хувьд санаачилга гарган ажиллах зүй ёсны асуудал. Үүнийг яг юунаас эхлэх вэ?
-Хуурай газарт горхи, булаг рашаан нийлж гол болно. Усны эх бол мөнх цас, мөсөн гол. 1940 оноос хойш дэлхийн нийт мөнх цас, мөсөн голынхоо 38-40 хувийг алдсан. 1990 оноос хойш энэ үзүүлэлт 4-5 дахин хурдассан. Тэгэхээр Монгол Улс шиг мөнх цэвдэг дээрээ хөдөө аж ахуй, хүмүүсийн амьжиргаа нь тогтдог улс үүнийгээ гол асуудал болгож дэлхий нийтэд дэвшүүлэх нь маш чухал.

Энэ бол зөвхөн монголчуудын асуудал биш, дэлхийн 2.4 тэрбум хүний амьжиргааны асуудал. Гималайн нуруунаас эх авдаг олон том гол бий. Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг олон хүн амтай улс эндээс ундаалдаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй, өөрсдийнх нь амьдрал энэ дээр тогтдог. Тэгэхээр усны эхийг хамгаалах ёстой.  

Усны эх хайлж байгаа нь шинэ мэдээ огт биш. Энэ талаар дэлхий дээр маш олон судалгааны ажил хийж, нийтлэлүүд гарсан. Эрдэмтэд аль хэдийнэ дуугарсан. Одоо үйлдлээ үзүүлдэг цаг, одоо биш бол оройтно. Нэг зүйл хэлэхэд, дэлхийн усны хэмжээ багасаагүй. Усны хатуу, шингэн, хий төлөвийн тэнцвэр алдагдсан. Далайн усны түвшин нэмэгдэж, өндөрлөг газрын ус багасаж, цөлжиж байна. Өндөрлөгийн ус хайлж, далай руу урсаж байна. Үүнд хүн төрөлхтөний оруулсан хувь нэмэр маш их. Тэгэхээр энэ тэнцвэрийн алдагдлыг аль болох багасгах, тэнцвэржүүлэх рүү тэмүүлэх ёстой.

-Тэнцвэр алдагдлыг багасгахын тулд юу хийх вэ?
-Дунд буюу хуурай газрын усыг тогтоон барих ёстой.  

-Тэгэхээр та ямар шийдэл санал болгож байна вэ. Монгол Улс юу хийх ёстой вэ? Таны хэлсэнчлэн Монгол Улс экологийн засаглалд тэргүүлэх ямар боломж харагдаж байна вэ?
-Маш их боломж, нөөц байна. Тэр боломжуудыг үзэл баримтлал, номлол болгон боловсруулсан юм энэ юм. Ямар нэг үзэл баримтлал боловсруулж байгаа бол яаж хэрэгжүүлэх, юугаараа тэргүүлэл олох вэ гэдэг нь хамгийн чухал. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцэд 197 улс нэгдсэн. Үүн дотроос Монгол Улс өөрийн экологийн асуудлыг гарган тавихаас гадна дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллах боломж байна. Үүний тулд Монгол Улс чухал зүйлээ дэлхийд танилцуулах хэрэгтэй.

Монголчууд усыг амьдралын эх гэдэг. Усны эхийг хамгаална гэдэг аль ч газрын амьдралыг хамгаална гэсэн үг. Усны эхийг тогтвортой байлгана гэдэг аль ч газрын амьдралыг тогтвортой байлгана гэсэн үг. Түүгээр дамжуулан амар амгалан нийгэм тогтооно гэсэн үг юм. Дэлхийн 197 улсын төлөөлөгчид Монголд ирж, цөлжилтийн талаар өөр өөрийн улсад тулгамдсан асуудлыг ярьж, бодлогоо танилцуулж байна.

Монгол Улс гидрологи буюу усны эхийг хамгаалж, хатуу төлөв дэх усны тогтвортой байдлын конвенцийг олон улсад санал болгож байна. Энэ конвенцийг санаачлах болсон шалтгаан нь НҮБ-ын байгаль орчны засаглалын бодлогыг тодорхойлж буй таван том баримт бичгийн нэг нь Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын конвенц, Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц, Цөлжилттэй тэмцэх конвенц, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Парисын тунхаглал. Үүн дээр зургаа дахь конвенц болгон тунхаглах боломжтой.

Усны эхийн конвенц нь экологийн засаглалын дутуу зүйлийг нөхөх, байгаа зүйлийг илүү бэхжүүлж, хүчирхэгжүүлэх, чадваржуулах конвенц. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын дүү конвенц болох боломжтой. Усны конвенцийг санаачлахаас гадна энэ конвенцын хэрэгжилтийн механизмыг давхар санал болгож байна. Агуулга нь дэлхийд орж байгаа нийт хур тунадасны 0.01 хувийг хуурай газар, малын бэлчээрийн газарт хөв цөөрөм, хиймэл нуур байгуулах, далан босгох замаар тогтоон барьж болно. 0.01 хувь гэдэг нь 52 тэрбум шоо метр ус. Энэ бол маш их ус. Хэрэв энэ конвенц НҮБ-ын Ерөнхий ассамблейгээр хэлэлцэгдэн батлагдаж, хэрэгжиж эхэлбэл дэлхий нийтээр ийм хэмжээний усыг тогтоон барьж, тэр хооронд өвс ургамал, мод тарьж, тэрийгээ холбож ногоон тор үүсгэнэ. Тэндээс уугуул иргэд, малчдын амьдрал тэтгэгдэж, үр ашгийг нь хүртэх юм. Тэгвэл бид энэ зууныг дуустал 1.2-1.3  сая хөв цөөрөм үүсгэнэ. Энэ бол дэлхий нийтийн санаачилга болж хэрэгжих бүрэн боломжтой.

-Та энэ санаачилгыг гаргаж, төслийг нь бичжээ. Үүнийгээ улсдаа болон олон улсад хэрхэн танилцуулах вэ?
-СОР17 хурлын үеэр 8-р сарын 25-нд болсон Усны өдрөөр энэ санаачилгыг дэлхий нийтэд зарлаж, танилцуулсан. Дэлхийн олон орны Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхантай уулзлаа. Маш олон орны төлөөлөгчидтэй цахимаар харилцаж, өргөн хүрээнд санал солилцлоо. Хувь хүн биш, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс танилцуулах үйл явц үргэлжилж байна. Маш олон хүнтэй уулзахад эсэргүүцсэн болон дэмжээгүй хүн нэг ч байхгүй. Бүгд итгэл үнэмшилтэйгээр дэмжиж байна.

Хэрэв конвенц олон улсын дэмжлэг авч, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар хэлэлцэгдэн батлагдвал Рио-гийн конвенцуудын авч үзээгүй, орхигдсон цоорхойг нөхөхийн дээр “Улаанбаатарын конвенц” гэж нэрлэгдэх боломжтой. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийг хоёр жил даргална. Даргалах хугацаандаа олон улсын санаачилга болгон хэлэлцүүлэх боломжтой юм.

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосон цөөн улсын нэг. Манай улсын гадаад бодлогын хамгийн сайн тал нь энэ. Өнгөрсөн хугацаанд манай улсын дипломат бодлого маш сайн хэрэгжсэн. Тэгэхээр гадаад бодлогоо улам бататган, бэхжүүлж илүү сайн байр суурь эзлэх боломж байна. Энэ бол дэлхий нийтийн эрх ашиг. Усны эх бол бүхний эх.

-Та энэ санаачилгынхаа хүрээнд СОР17 хурлын үеэр ямар уулзалтууд хийв?
-СОР17 хурлын үеэр засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээ гэх мэт олон түвшинд ажиллаж байгаа хүмүүстэй танилцаж, ярилцан холбоо тогтоосон. Тэгэхээр Улаанбаатарт болсон СОР17 хурлаас галт тэрэг хөдөлсөн. Аажуухан яваа галт тэргэнд бүгд амжиж суун хурдлуулж, зорьсон цэгт нь хүргэх нь чухал юм. Үүнийг дэлхий нийт мэдээд эхэлсэн.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцийн СОР31 хурал Туркийн Анатолъя-д зохион байгуулагдана. Турк улсын Засгийн газрын төлөөлөгчид СОР17-д олноор ирсэн. Тэд “Маш чухал санаачилга байна, хамтарч ажиллая” гэсэн саналаа хэлж байна. СОР18 хурал Египт улсад болно. Египтийн Засгийн газрын төлөөлөгчдөд мөн  танилцуулсан. Тэд конвенцийн агуулга, ач холбогдлыг харж хүн төрөлхтөнд авчрах боломжуудыг олж харахын дээр улс төрийн нүүр царай болох боломж хэмээн хурдан шүүрч аваад ажил хэрэг болгох сонирхолтой байна.

Би монгол хүний хувьд энэ бол Монгол Улсын санаачилга байх ёстой, Улаанбаатарын нэрээр нэрлэгдээсэй гэж хүсэж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газар харж амжаагүй байна. Эргэж хараасай, монгол төрийн бодлого төвлөрөөсэй. Улмаар ажил хэрэг болоосой, энэ бол миний хэлэх гэсэн гол мессэж. Би энэ асуудлыг анх удаа хэвлэл мэдээлэлд ярьж байна.

-Та энэ санаачилгыг боловсруулахад хэр их цаг хугацаа зарцуулсан бэ?
-Энэ бол миний 10 жилийн ажил. 2015 оны 9-р сард Тогтвортой хөгжлийн зорилтууд, 11-р сард Парисын тунхаглал батлагдсаны дараа судалж эхэлсэн.

-Та компанийн засаглал, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг юм байна. Яагаад тогтвортой хөгжлийн асуудал руу хазайх болов. Эргэлтийн цэг нь юу байв?
-Би компаниудад компанийн засаглалын чиглэлээр зөвлөгөө өгдөг. Дээд түвшний менежмент, стратегийн шийдвэр гаргахад дунд түвшний менежерүүдийн оруулдаг хувь нэмэр их байдаг. Гэтэл зөвхөн Монголд ч биш, аж ахуй нэгжүүдэд дээд түвшнээс гарсан шийдвэр дунд түвшиндээ унадаг. Яагаад гэвэл дунд түвшний менежментийн чадавх сул байвал тэр шийдвэр доошоо бууж ажил хэрэг болох шатандаа замхардаг. Тэр алдагдлыг багасгаж, компанийн засаглалыг хүчирхэгжүүлэх тухай зөвлөгөө өгдөг хүн. Компанид ийм байгаа бол улс үндэстэнд ямар байх тухай, ажлын цар хүрээгээ тэлж томруулж байна гэсэн үг.

-Жижиг улсаас гарсан санаачилга улс орнуудын дэмжлэг авч, НҮБ-ын конвенц болох хүртэл хэр зэрэг бэрхшээл тулгарах бол. Та юу гэж төсөөлж байна вэ?
-Монгол Улс жижиг улс биш, газар нутгийн хэмжээгээр маш том. Өргөн цар хүрээний гадаад бодлого хэрэгжүүлдэг. Үүгээр дамжуулан гадаад бодлогоо бэхжүүлэх, дэлхийн экологийн засаглалд тэргүүлэх боломжтой. Тэр хүртэл явуулах чадавх, нөөц бололцоо Монголд бий.  Энэ бүхий Fax Mongolica буюу Fax Mongolica 2.0 гэсэн хувилбараар боловсруулсан. Энэ номлол дотроо 17 үзэл баримтлалыг агуулсан.

-НҮБ-ын бодлогын түвшний санаачилга аль нэг улс орны Засгийн газраар дамжин, олон улсад танилцуулагдаж, цаашдын хувь заяа нь тодорхойлогдоно гэж ойлгож байна.
-Тэр санаачилга Засгийн газар, жирийн иргэн, судлаач хэнээс ч гарч болно. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хуулийн санал гаргах эрх нь бий. Тэр санал дэмжигдэж болно, дэмжигдэхгүй байж ч болно. Одоогийн байдлаар миний уулзсан гадаад, дотоод олон хүмүүс дунд дэмжээгүй хүн нэг ч байхгүй. Монгол Улсынхаа түвшинд ч салбарын яам, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид гээд уулзсан хүн бүхэн дэмжиж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан