gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монгол шуудан"-гаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд жилд 300 сая төгрөг зарцуулдаг

Б.Анужин
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны зохицуулалтад хийсэн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан байна. 

Шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх ажиллагааг цахимжуулж, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Өнөөдөр "Монгол шуудан"-гаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд жилд ойролцоогоор 300 сая төгрөг зарцуулдаг боловч 85 орчим хувьд нь гардуулалт амжилтгүй байна.

Шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлэхэд гүйцэтгэл 85 орчим хувьтай байгаа ч зургаан дүүрэгт тус бүр нэг бичиг хүргэгч байгаа нь хангалтгүй. 
 
Иймээс мэдэгдэх хуудсыг хаягаар хүргүүлэх, үндэсний цахим шуудан, бусад цахим хэлбэрээр хүргүүлэх, цахим хүргэлт амжилтгүй болбол шүүхийн албан ёсны цахим хуудсаар хүргүүлсэн талаар нийтэд мэдээлэх, тодорхой хугацаа өнгөрсний дараа мэдэгдэх хуудсыг хүргүүлсэнд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлдэг болно. 

Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд ачаалал улам нэмэгдэх эрсдэлтэй.

Манай улсад анх 2024 онд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулжээ. Тус шүүх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу тухайн үед 15.8 сая төгрөгөөс доош мөнгөн хөрөнгө гаргуулах иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэдэг.

Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга байхад нэг шүүгчид 619 хэрэг ногдож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсон. Ингэснээр нэг шүүгчид ногдох хэргийн тоо 619-өөс 1,456 болжээ. Шүүхийн ачаалал 2.5 дахин өссөн байна. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон, нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг гэж тогтоосноос 4.3 дахин их. 
 
Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд энэ ачаалал улам нэмэгдэх эрсдэлтэй.

Иймд хялбар ажиллагааны шүүхийн харьяаллын хэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааралгүйгээр, тогтмол мөнгөн дүнгээр тогтоон хуульчлах шаардлагатай гэж үзэн, одоогийн босгоор үлдээж, 15.840.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгалаа. 
 
Хялбар ажиллагааны шүүх нь бага үнийн дүнтэй хэргийг 45 хоногийн дотор хурдан шуурхай шийдвэрлэж, давж заалдах шатны журмаар хянуулах боломжтой байхаар хуульд зохицуулсан. Гэвч хялбар ажиллагааны шүүх харьяаллын бус хэргийг хүлээн авсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар иргэн дахин шинээр харьяаллын дагуу шүүхэд хандах шаардлагатай.

Энэ нь иргэдэд цаг хугацаа, зардал зэрэг нэмэлт дарамт учруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, иргэдийн шүүхэд хандах, эрхээ хамгаалуулах боломж ноцтой зөрчигдөхөд хүрчээ. 
 
Иймд энэхүү зохицуулалтыг өөрчилж, шүүх харьяаллын бус хэргийг хүлээн авсан тохиолдолд харьяалах ердийн шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. 
   
Энэ хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн ачааллыг зохистой түвшинд барих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгох, улмаар иргэдийн шүүхэд хандах болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг бодитоор хангах боломж бүрдэнэ гэв. 

Эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан