Өмнөд солонгос эрчүүд гадаад эхнэртэй болох тохиолдол сүүлийн жилүүдэд жил бүр 7-10 хувиар өсч байна.
Зөвхөн 2018 онд гэхэд 22,698 гэрлэлт бүртгэгджээ. Өмнөх 2017 онд нь энэ тоо 20,835 байжээ. Гадны орнуудаас эхнэр болж буй тохиолдлын дийлэнхийг Вьетнам, Хятад, АНУ эзэлж байна.
Энэ сарын эхээр 36 настай солонгос эр, вьетнам эхнэрээ солонгос хэлээр цэвэрхэн ярьсангүй хэмээн хоёр настай хүүхдийнхээ нүдэн дээр гурван цагийн турш зодож, дарамталсан видео бичлэг сошиал сайтуудад нийтлэгдсэн юм. Улмаар гадны эмэгтэйчүүдтэй гэрлэсэн солонгос эрчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаарх мэдээллүүд тархах болжээ.
Солонгосын эмэгтэй цагаачдын эрхийг хамгаалах төвөөс мэдээлснээр долоодугаар сарын байдлаар солонгос эрчүүдтэй гэрлэсэн гадны 21 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан байна.
Хүний эрхийн үндэсний хорооноос 920 гадны эмэгтэйчүүд дунд хийсэн судалгаагаар 42,1 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, 68 хувь нь хүсээгүй бэлгийн хавьталд орж байсан гэжээ.
“Ихэнх солонгос эрчүүд гэрлэлт зуучлах агентлагт төлбөр төлдөг нь эхнэр болсон эмэгтэйгээ “өмч” болгон харж, хүчирхийлэл үйлдэж, өөрийн дураар авирлах нэг шалтгаан болдог” хэмээн Солонгосын эмэгтэй цагаачдын эрхийг хамгаалах төвийн Кан Хё Сүк ярьж байна. Ихэнх зуучлах агентлагууд эхнэр болох гэж буй эмэгтэйчүүдийн тачаангуй дүр төрх бүхий зургуудыг санал болгож, зарим тохиолдолд “эхнэр чинь зугатвал бид хохирлыг тань барагдуулна” гэх саналыг ч тавьдаг ажээ.
Мөн эмэгтэйчүүд солонгосын шүүхээс иргэнийхээ талд шийдвэр гаргаснаар үр хүүхдүүдээ харах боломжгүй болох вий хэмээн эмээдгээс гэр бүлийн хүчирхийллийг нуун дарагдуулдаг, хүчирхийлэлд өртсөн ч салахгүй байхыг хичээдэг байна.
Эх сурвалж: Кореа хералд