Хүнд хэлбэрийн түгшилттэй сэтгэл гутрал маань овоо илааршиж байтал хоёр дахь удаа сэтгэл гутралд орж байлаа. Тэр зун ахынхаа зуслан дээр ээжээсээ нуугдан байж том хүүгээ тэврээд “Ээж нь энэ удаа дийлэхгүй юм шиг байна” гээд уйлж билээ. Яагаад гэвэл тэр сэтгэл гутрал хэдхэн хоногийн дотор буцаад ирсэн.
Надад дахиад тэмцэх хүч байхгүй гэж бодохоор энэ өвчин давж дийлэхээргүй уул овоо шиг санагдаж байв.
Хагацал гуниг, баяр бахдал гээд ерөөс энэ амьдралд хар цагаан сүлэлдэнэ. Шантарчихмаар, больчихмоор бас уйлчихмаар, дуулчихмаар, үсэрч дэвхэцчихмээр мөч бүрийн түүх өөр. Гутарсан үе, давсан даваа, байгуулсан гавьяа бүхний цаана хүн бүрийн түүх бий. Тэрхүү түүхийг бичиж бас дурсаж байгаа тэдний түүх энд бий.
"Хүний түүх" булангийн энэ удаагийн дугаарт Нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадвар олгох "See learning" ТББ-ын чиглүүлэгч багш А.Ариунзаяа оролцлоо.
Дарханы хавар хачин гоё. Цас ханзарч, хайлмагтан урсана. Хорвоо дэлхий цоохорлож, үлдсэн хэсэг цасан дээр нар тусан гялбаална. Урь орсон тэр үед хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглож байсан тоодгорхон нас минь хамгийн жаргалтай санагддаг байлаа.
Би 1974 оны наадмын өмнөхөн төрсөн юм. Тэр үед ээж, аав минь Сэлэнгийн Зүүнхараад ажиллаж, амьдарч байсан. Дараа нь манайх Дархан руу шилжиж миний бага нас тэнд өнгөрсөн. Бид эхээс дөрвүүлээ. Ээж эгч бид хоёрыг тухайн үеийн “зөвлөлтийн” сургуульд сургадаг байв.
Армен, Азербайжан гээд л ЗХУ-ын бүх 15 бүгд найрамдах улсаас ирсэн хүүхдүүдтэй хамт сурдаг байсан болохоор өөрийгөө олон соёл, ялгаатай үзэл санаа, олон янз байдалд илүү уян хатан байж магадгүй гэж боддог.
Намайг багад зарим багш нар хичээл заахдаа их уур уцаартай санагддаг байсан. Тэр үед хичээлээ ойлгохоос илүү багшийн нүдийг хариулж муухай ааштай орж ирэх нь үү, сайхан ааштай орж ирэх нь үү гэж сэмхэн түгшдэг байлаа.
Уг нь тэнд сурагч хичээлээ хийж, багш заах ёстой л талбар шүү дээ.
АНХНЫ АЖЛАА ХИЙЖ ЦАЛИНГАА АВААД САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ САЙХНЫГ МЭДЭРЧ БИЛЭЭ
Хүүхэд нас минь дандаа жаргалтай байгаагүй ээ. Бага байхад аав минь өнгөрч, ээжийгээ амьдралын өдөр бүр тэмцэж байгааг харж өссөн.
Үүнээс эмэгтэй хүн ямар хүчтэй байдгийг бас суралцсан. Ээж минь тухайн үед их чанга хатуу хүн юм шиг санагддаг байж билээ. Хурдхан эрх чөлөөтэй, дураараа амьдрах сан гэж их хүснэ.
Тиймээс оюутан болохдоо нэг л сайхан шинэ амьдрал эхэлж буй мэт санагдаж, одоо би жинхэнээсээ өөрөөрөө байх нь ээ гэж бодож байсан.
Тэр үед эдийн засаг их хэцүү, эргээд бодоход талх хүртэл олддоггүй байв. Гэхдээ л миний амьдралын хамгийн сайхан үеийн нэг байлаа.
Би Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны сургуулийг Англи Америк орон судлаачаар төгссөн. Тухайн үеийн хамгийн шилдэг дипломатуудаар хичээлээ заалгадаг байв.
Анхны ажлаа хийж цалингаа аваад санхүүгийн эрх чөлөөний сайхныг мэдэрч билээ. Тэгээд л бушуухан ажил хийе гэж л бодсон байх.
Сурагч байхдаа орос хэл, их сургуульд англи хэл үзэж байсан сэтгүүлчээр ажиллах урилга хэд хэдэн удаа ирж байлаа. Тэгээд МҮОНРТ-д богино долгионы радиогоор англи хэлээр нэвтрүүлэг бэлдэж, орчуулагч редактораар 8-9 жил ажилласан байв. Радиод ажиллаж байхдаа салбараа солих зоримог шийдвэр гаргаж билээ.

Тэр үед радиод ажиллаж байсан Дэвид О Коннор “Сэтгүүлч хүн голын нөгөө эрэгт гарах гэж байгаа бол буцаж орж ирж болохгүй.
Олон нийттэй харилцах салбарт ажиллачхаад буцаад сэтгүүлчээрээ ажиллах ёс зүйн хувьд буруу юм аа” гэж хэлж байсан. Хэсэг бодсон ч шийдээд л гарчихсан.
ХУРДХАН ЭНЭ ЗОВЛОНГ ЗОГСООМООР, ЁРООЛ НЬ ҮЛ ХАРАГДАХ ХАРАНХУЙ НҮХЭНД УНАЖ БАЙГАА МЭТ САНАГДДАГ БАЙВ
Ажиллаж бас амьдарсаар хоёр сайхан үр, хань ижилтэй болсны дараагаар 37 насандаа клиник сэтгэл гутралд орж байв. Тэр дороо шууд өвдөөгүй, олон жилд суурь нь тавигдаад л байсан байж. Эхлээд хүчтэй паник аттак буюу түгшилт өгдөг байв.
Байнга л түргэн дуудна, эсвэл эмнэлэгт очно. Тэгээд удалгүй депресст орж клиник сэтгэл гутрал гэдэг онош сонссон. Хурдхан энэ зовлонг зогсоомоор, ёроол нь үл харагдах харанхуй нүхэнд унаж байгаа мэт санагддаг байв.
Ажлаасаа гараад паник аттак, сэтгэл гутрал, тэдгээрийн шалтгаан, даван туулах арга гээд л хайж эхэлсэн. Англи, орос хэлээ ашиглан гадаад эх сурвалжаас их ч мэдээлэл уншиж байлаа. Нэг л мэдэхэд энэ салбарт шумбаад орчихсон доо. Сэтгэл гутрал их сонин гаднаа зүгээр байгаа юм шиг хэрнэ амьдралын чанарыг орвонгоор нь эргүүлдэг өвчин.
Уг өвчнийг судалж байхдаа хаанаас ч юм удамших магадлалтай гэж уншиж байлаа. Эх хүн өөрөөсөө болж хүүхдээ зовоочих вий дээ гэж их айдаг юм билээ. Хүүхэд минь өвчилбөл яана гэж их бодсон.
Би хэзээний л их түгшүүртэй хүүхэд байсан. Өөртөө итгэлгүй, гэсэн ч заавал мундаг байх ёстой, тийм байх ёстой гэж өөрийгөө шахдаг. Тэгээд л зогсоо зайгүй хорвоо дэлхий их хэцүү байнга тэмцэж байх ёстой гээд л боддог түгшүүр суурьтай хүн байсан. Түгшүүртэй хүн хэзээ ч жаргалтай байдаггүй юм билээ.
Одоо эргээд бодоход түгшүүрт ээж бас эхнэр байж.
Би өөрийнхөө итгэл үнэмшилд хатуу зогсож, тэр л туйлын үнэн гээд итгэчихсэн хүн явдаг байлаа. Өөрийгөө сайн таньж мэддэггүй, бусдыг бүрэн дүүрэн ойлгодоггүй, ил харагдсан бүхэнтэй тэмцэлдэнэ. Миний энэ зан магадгүй миний зовлонгийн шалтгаан ч болсон байж магадгүй. Бусдын үнэт зүйл, итгэл үнэмшлийг, зовлон жаргалыг аль болох сайн ойлгох, тэр цаана байгаа суурь шалтгааныг сонсож сурах л миний хамгийн том сургамж байсан.
Өвдөж байх үед намайг үзэж байсан эмч нар, ярилцаж байсан хүмүүс одоо миний байдлыг харвал гаднаасаа ч дотроосоо өөрчлөлт гарсан байна гэж дүгнэх байх. Намайг өвдсөн үед зарим хүмүүс "Чи ямар хүнд өвчин туссан биш гутрахаа л больчхооч" гэдэг байж билээ. Нийт хүмүүс энэ талаар мэдлэг дутмаг байгаагийн шинж байх. Хэн нэгэн сэтгэцийн эмнэлэгт үзүүлж гэвэл “Өө энэ шизофрени тусчихсан юм байх даа” гэж ярьдаг байсан үе саяхан. Уг нь сэтгэцийн 400 гаруй өвчин байхад манайхны мэддэг ганц өвчин нь л шизофрени.
ТӨРӨЛХИЙН МУУ ХҮҮХЭД ГЭЖ БАЙДАГГҮЙ. ХҮҮХДИЙН АРД ЯМАР НЭГ ГЭМТЭЛ, ЦОЧРОЛЫН ШАЛТГААН БИЙ
Ингээд анх 2019 онд нэг дуудлага ирсэн. Олон нийттэй харилцах ажил хийдэг байсныг мэддэг хүн АНУ-ын Эмори их сургууль сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ гэсэн нийгэм сэтгэл хөдлөлийн хөтөлбөрийг олон нийтэд таниулмаар байна гэсэн. Миний туулсан бүх жаргал, зовлон надад энэ ажлыг чи л хийж чадна гэх шиг санагдаж байв.
Өвчнөө давахад хэрэглэж байсан бүх аргыг минь сургуулийн хөтөлбөр, хичээл болгоод бэлтгэсэн байсныг хараад гайхаж бас эргэж буцалтгүй энэ замыг сонгож байв. Ажлаа хийж байх явцдаа би их зүйл сурч байв. Одоо нийт 50 гаруй сургуульд нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварын сургалт орсон байна.

Одоо эргээд бодоход сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварыг Монголчуудын соёлд байдаг байж, бидний өвөг дээдэс минь их сайн зааж өгч байжээ гэж боддог юм. Жишээ нь хэчнээн зовсон ч орондоо битгий уйл, хэчнээн жаргасан ч орондоо бүү дуул гэх мэт хэт их гуньж бас хэт их баярласан ч унтахдаа тайван амгалан бай, хэт хөөрч хэт гутарч болохгүй шүү гэдгийг л ухуулаад байж дээ.
Манай хөтөлбөрт хэрхэн сэтгэлээ тогтвортой амгалан байлгахыг заадаг.
Өөрийг нь жаахан анхаараад эхлэхэд л суурь хэрэгцээ нь хангагдаад тайвширчихна. Нэгэнт тайвширсан хүүхэд бусдаас онцгойрох, бяраа үзүүлэх шаардлагагүй болдог.
Хотын гудамжаар явахад сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүмүүс нэлээд харагддаг. Өөрт таалагдахгүй зүйлээ шууд л харааж зүхдэг үзэгдэл орчин үед түгээмэл болжээ. Монголчууд их уур уцаартай стресстэй болж. Улаанбаатар гэхэд дэлхийн аль ч томоохон хотын нэгэн адил чимээ шуугиан, уралдаж өрсөлдсөн стресстэй хот.
Миний анзаарснаар Скандинавын орнууд буюу Швед, Финланд, Норвеги, Дани гэх мэт улсын хүн ам одоогоор байж болох хамгийн аз жаргалтай амар тайван амьдарч чадаж байна. Тэд урд хойноо ороод дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтын эхний аравт багтдаг. Тэр орны хүмүүс сэтгэл хөдлөлөө удирдаж, хэн нэгнийг хүлээцтэй сонсож чаддаг учраас аз жаргалтай, амар тайван байдаг юм шиг санагддаг.
Нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадварыг сургуулиудад заахад хамгийн түрүүнд нөгөө л “болдоггүй” нөхөд хамгийн эхэнд өөрчлөгддөг гэдэг. Хүүхдүүд нэг нэгнээ ойлгох тухай, өөрийгөө илэрхийлэх тухай хичээлийн дараа их тайван болчихдог гэж багш нар ярьж байсан. Төрөлхийн муу хүүхэд гэж байдаггүй.
Хүүхдэд ямар нэг гэмтэл, цочролын шалтгаан бий. Зарим багш нар заримдаа илэрхий үймүүлээд байгаа хүүхдийг шийтгэх гээд буланд зогсоодог ч юм уу, ангиас хөөгөөд гаргачихдаг ч асуудал шийдэгдэхгүй. Эсрэгээрээ тэр хүүхдэд гэр бүл, найз нөхөд, сургуулиас нь анхаарал халамж хэрэгтэй байна гэсэн үг.
Намайг бага байхад “Хайрласан ч гэсэн хайч өгдөггүй” гэсэн үгтэй дуу байдаг байсан. Үнэхээр хүүхдэдээ хайртай л бол гар утас, таблетын хэрэглээг хориглох хэрэгтэй.
Өөрийг нь жаахан анхаараад эхлэхэд л суурь хэрэгцээ нь хангагдаад тайвширчихна. Нэгэнт тайвширсан хүүхэд бусдаас онцгойрох, бяраа үзүүлэх шаардлагагүй болдог. Нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварыг сайжруулаад ирэхээр хүүхдийн суралцах чадвар сайжраад ирдэг юм шиг санагддаг.
Хүүхэд би яаж энэ ангийнхны нэг болох уу, намайг эд нар яаж хүлээж авах бол, би ямар харагдаж байгаа, багш намайг чадваргүй гэж боддог байх гэх мэтчилэн санаа зовнил, таагүй сэтгэл хөдлөл багасаад ирэхээр суралцахуйн саад бэрхшээл байхгүй болж жинхэнэ академик ур чадвараа ахиулах боломжтой болдог юм.
Миний хамгийн их сэтгэл зовоодог зүйл бол 7,8 нас хүртэлх хүүхдүүдэд гар утас, таблет өгч буй дүр зургийг харахад зүрх шимширдэг. Бага насны хүүхдийн тархи бүрэн боловсроогүй, таван мэдрэхүйгээрээ хорвоо дэлхийтэй танилцаж мэдэрч байх ёстой байдаг. Тэр тусмаа хүүхэдтэй байнга ярьдаг, сэтгэл мэдрэмжийг нь асуудаг мэдрүүлдэг байж тархины хамгийн чухал хэсгүүд сайн хөгждөг гэдэг. Гэтэл энэ үед нь гар утас асаагаад урд нь тавьчихдаг дүр зураг бий. Зарим эцэг, эхчүүд өөрсдөө гар утсаа үзэхийн тулд хүүхдээ давхар саатуулж байна.
Намайг бага байхад “Хайрласан ч гэсэн хайч өгдөггүй” гэсэн үгтэй дуу байдаг байсан. Үнэхээр хүүхдэдээ хайртай л бол гар утас, таблетын хэрэглээг хориглох хэрэгтэй. Учир нь сууж сурахгүй, анхаарал төвлөрөхгүй, хэл ярианы хөгжил муутай, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай болдог.
Та биш таны хүүхдийн хөгжилд ямар ч хариуцлага хүлээхгүй өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн алгоритм удирдаж байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй. Зарим ээж аав манай хүүхэд англи хэл дээр хэлд орж байна гээд бахархаад байдаг. Өөртэй нь биш Youtube-ийн хүүхэлдэйтэй л ярьж байгаа учраас ингэж хэлд орох нь дамжиггүй.
Хүмүүс нийгэм болохгүй байна аа л гэдэг. Бид чинь дайны хүнд нөхцөлд байгаа биш шүү дээ. Гэтэл энх тайван, амгалан цаг үед яагаад ийм их стресстэй болчихсон юм бэ гэж бодохоор бид нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлдэг, өөрсдийн сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байгаагийн л нэг илрэл юм.
Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ илүүтэй гэмтээх магадлалтай болдог. Ажлаасаа орж ирэхэд хүүхэд нь тоглох гээд ирэхээр “Ёоо ядарч байна. Цаашаа бай” гээд тээршаахад хүүхэд ээж яагаад надад хайргүй байгаа юм бол, би юу буруу хийсэн юм бол, намайг хэн хайрлаж хамгаалах бол гэсэн айдас түгшүүртэй болох жишээний.
Түүний оронд “Ээж нь маш их ядарч байна. Чи надад 30 минут өгчих. Ээж нь 30 минут амарчхаад дараа нь хүүхэдтэйгээ тоглоё” гээд тайлбарлаад хэлбэл хүүхэд хүн ядарвал амарч байх ёстой юм байна, тэгэхээр эргээд эрч хүчтэй амар тайван болдог юм байна гэж хүлээж авч ойлгоно шүү дээ. Эцсийн эцэст бүх асуудал насанд хүрэгчдээс л болдог. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэддэг, эргэн тойрондоо хортой үйлдэл гаргадаггүй болсныхоо дараа хүүхэдтэй болохгүй бол та дараагийн өөрийгөө бэлдэж байна гэсэн үг.
Хүмүүс нийгэм болохгүй байна аа л гэдэг. Бид чинь дайны хүнд нөхцөлд байгаа биш шүү дээ.
Багш уурлаж загнах үед, ангийн хүүхдүүд ялгаварлан дээрэлхэх үед, бусдаас сул доройгоо мэдрэх гэх мэт таагүй нөхцөлүүдэд хүүхэд стрессийн даавар болох адреналин кортизол зэргийг ялгаруулж байдаг. Кортизол цусанд их хэмжээгээр байхаар сүүлдээ хүний биеийн үрэвслийг дэмжиж байдаг. Сэтгэл хөдлөл халдвартай гэдэг.
Би уурлаж байхдаа хүүхдүүддээ хор уулгаж байна аа гэсэн үг юм. Хүүхэд томчуудаас аюулгүйн мэдрэмж авч байх ёстой атал эсрэгээрээ айлгадаг, зоддог, сүрдүүлдэг бол цаагуураа хүүхдээ хорлож байдаг.
ЭНЭ ХОРВООГООС БУЦАХ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА ЗАРИМ ХҮНИЙГ БИ МАШ САЙН ОЙЛГОДОГ
Магадгүй би 10 жилийн өмнө миний амьдралын ололт, амжилт юу вэ гэсэн бол өөр юм хэлэх байсан байх. Харин одоо бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах аргуудаас сурсныгаа хамгийн том ололт гэж боддог. Би өөрийнхөө хувьд жаахан ч гэсэн өөрчлөгдсөнөө, өөрийнхөө сайн сайхан байдлын төлөө хүчин чармайлт хичээл зүтгэл гаргасан даа маш их талархдаг.
Хүн хэчнээн хэцүү орчинд өсөн торниж, буруу хүмүүжил олж аван, сэтгэл нь сэмэрхий байсан ч эргээд эдгэрч чадна гэж итгэдэг. Нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар гэдэг чинь хүний сурдаг зүйл. Заавал тийм чадвартай төрөөгүй ч сурдаг л зүйл. Яг өөртэйгөө ажиллаж өөрийнхөө ертөнцийг танин мэдэх бас их чухал.
![]()
Түгшүүр өндөр байх тусмаа тэр мэдрэмжийг авахгүйн тулд өөр зүйл хийгээд эхэлдэг. Би түгшүүрээсээ өөрөө их зугтдаг байсан санагддаг. Хүнд хэлбэрийн түгшилттэй сэтгэл гутрал маань овоо илааршиж байтал хоёр дахь удаагаа дахиад сэтгэл гутралд орсон. Тэр зун ахынхаа зуслан том хүүгээ тэврээд “Ээж нь энэ удаа дийлэхгүй юм шиг байна” гээд уйлж билээ.
Яагаад гэвэл тэр сэтгэл гутрал хэдхэн хоногийн дотор эргээд буцаад ирсэн. Надад дахиад ингэж тэмцэнэ гэж бодохоор давахааргүй уул овоо шиг санагдаж билээ. Бид зарим зүйлсийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би тэр үед үнэхээр сэтгэл гутралыг давахгүй юм байна гэж хүлээн зөвшөөрч хэнгэнэтэл уйлахад хүү минь намайг чимээгүй тэвэрч нэлээн удаан зогсож байв.
Яг энэ үед дотор онгойгоод удалгүй гайгүй болчихсон.
Хүн хэчнээн хэцүү орчинд өсөн торниж, буруу хүмүүжил олж аван, сэтгэл нь сэмэрхий байсан ч эргээд эдгэрч чадна гэж итгэдэг.
Хүмүүс гар утсаа алдлаа гэж бодоход алдчихаад харамсаад л байдаг. Хаа нэг газар байгаа ч юм шиг, хэн нэгэн бариад ороод ирэх ч юм шиг санагдана. Тэгээд сүүлд утас нэгэнт буцаж ирэхгүй нь ойлгомжтой болоход "За энэ утас олдохгүй юм байна" гэж хүлээн зөвшөөрөөд асуудлаа шийдэж эхэлдэг. Яг л түүн шиг тэмцэх биш хүлээн зөвшөөрчихсөн чинь хөнгөрч байснаа л санадаг юм.
Би заримдаа энэ хорвоогоос буцах шийдвэр гаргаж байгаа зарим хүмүүсийг маш сайн ойлгодог. Тэр зовлонг давж туулахад ямар хэцүү байдгийг мэддэг хүн л ойлгоно. Өөрсдийн хүслээр явж буй зарим хүнд зовоогоод байгаа бүхнээ таслан зогсоох өөр арга харагдахгүй л болдог юм.
ҮНЭНДЭЭ САЙН МУУ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ГЭЖ БАЙХГҮЙ. БИДНИЙ ДОТОР АСУУДАЛ БАЙНА ГЭДГИЙГ Л ХЭЛЖ ӨГЧ БАЙГАА МЭДРЭМЖ ЮМ
Бид дорнын соёлтой ард түмэн тул сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бүдүүлэг гэж боддог. Үүний оронд дотроо бугшаад яваад байдаг. Эсвэл бүр шууд таагүй мэдрэмжүүдийг дардаг. Угтаа бол өрөөн доторх хогийг шүүрдээд хивсэн доогуур хийчихдэг гэсэн үг. Гаднаас нь харахад хоггүй цэвэрхэн юм шиг боловч өрөөн дотор хог хэвээрээ л байна.
Хот суурин газрын соёл иргэншилтэй болж л байгаа бол нийгэм сэтгэл хөдлөлийн асуудлуудаа ярьдаг, дотроо онгойлгодог байх хэрэгтэй.
Хамгийн гол нь энд тэнд би сэтгэл хөдлөлөө гаргаж байна гээд бусдад уураа гаргах биш түүнийг зохицуулж, жолоодож сурах ёстой. Зарим хүн гоё сэтгэл хөдлөл гаргах гоё, муухай сэтгэл хөдлөл гаргах онцгүй гэж гэцгээдэг. Үнэндээ сайн муу сэтгэл хөдлөл гэж байхгүй. Бидний дотор асуудал байна гэдгийг л хэлж өгч байгаа мэдрэмж юм.

Амиа хорлож буй хүмүүсийн нэлээд өндөр хувийг эрчүүд эзэлдэг. Монголчууд эр хүн бүрийг мундаг, амжилттай байх ёстой гэсэн хүлээлттэй байдаг. Гэтэл хорвоо дэлхий дээр бүгдээрээ тийм байх боломжгүй. Бүгд мөнгөтэй, ажилтай, амжилттай байх ёстой гэсэн нийгмийн шахалтад хамгийн түрүүнд эрчүүд ордог. Эргээд харахад эрчүүдэд их халтай нийгэм болж байна.
Би өөрөө хоёр хүүгийн ээж хүн. Тиймээс “Чамд ямар мэдрэмж төрж байна вэ”, “Чи тэгэхэд чамд ямар байсан” гэх асуултыг аль болох их асууж, ил ярилцахыг хичээдэг. Уур бухимдал төрвөл хэрхэн зохицуулахыг хэлж өгөх гэдэг. Өөрөө ч аль болох сэтгэл зүйгээ зохицуулах дадлуудыг суулгаж байна. Тэгж байж л хортой мэдрэмжээ цааш нь тараахгүй байна гэсэн үг юм.
Би энэ хорвоо дээр хэсэг хугацаанд амьдарч байгаад л явна. Би ч, миний түүх ч мартагдана. Харин хүмүүс сэтгэл гутралаас эдгэрч болдог мөн аз жаргалыг сонгож болдог гэдгийг ойлгож аваасай гэж хүсэж байна. Аз жаргал, сайн сайхан байдлыг шууд авчихдаггүй. Өөртэйгөө л ажиллах нь цэвэр хөдөлмөр.
Хүнлэг сайн хүн байх, бусдыг ойлгодог сайн хамтрагч байх гэдэг бүгд л суралцдаг ур чадвар гэдгийг санаж нийтээрээ үүнд хичээмээр байна.