gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Ийм жаахан үр минь сургуульд орчхож байгаа юм байх даа” хэмээн хайр хүрсэн

Г.Саруулсанаа
Нийгэм
3 цаг 57 минутын өмнө
Twitter logo

Өнөөдөр Улаанбаатар хотын өглөө тун завгүй. Нийслэл маань дүрэмт хувцас өмссөн, гартаа цэцэг барин алхах бяцхан иргэдээр дүүрчээ.

Амьдралын шинэ хуудсаа нээж буй нэгдүгээр ангийнхан олон мэдрэмжийг мэдэрч буй нь лавтай. Харин эцэг эхчүүд есдүгээр сарын нэгнийг хэрхэн өнгөрөөж, юу мэдэрдэг бол?

Эрдэм сурахаар сургуульд элсэж буй нэгдүгээр ангийн сурагчдын аав, ээжүүдийн сэтгэгдлийг хүлээн авна уу.

Гурван охины аав Э.Баатарсүрэн

-Энэ жил бага охин маань нэгдүгээр ангид элслээ. Аавын хувьд маш их баярлаж байна. Хүүхдээ сургуульд сургах, боловсролтой болгох бол эцэг эхчүүдийн хувьд хариуцлагатай ажил.

Манай охин бөөн баяртайгаар хичээлдээ орлоо. Нэгдүгээр ангийн сурагчид ямар хөөрхөн байдаг билээ. Өчигдрийг гэхэд л охин маань сургуулийн дүрэмт хувцсаа өмсөөд “Хөөрхөн болчихлоо” гээд баярлаж хөөрөөд өнгөрүүлсэн.

Өглөө хичээлд суух сургаар “Манай сургууль хаана байдаг юм?”, “Хоцорлоо шүү дээ” гээд л толинд өөрийгөө байн байн харан гэрээсээ гарсан.

Би гурван охины аав. Охидынхоо сургуульд элсэж буй торгон мөч бүрд хамт байхыг хичээдэг. Эхнэртэйгээ хамт охидоо хичээлийн эхний өдөрт нь хүргэж өгч байсан сайхан дурсамжууд сэдэрлээ.

Би сэтгэл хөдлөл багатай ч дотроо охиныхоо өмнөөс догдлол, сандрал дүүрэн байна. Хүн бүрд ээждээ хөтлүүлээд сургуульд орохоор явж буй мэдрэмж байдаг даа. Тэр л мэдрэмжийг мэдэрч байгаа байх гэж бодож сууна.

Арван жилийн найз нөхөрлөл, дурсамж насан туршийнх. Миний нэгдүгээр ангид элссэн үе одоо ч тодхон харагддаг. Хүүхдэд энэ мөч, цаг хугацаа шинэ, содон санагддаг байх.

Хичээлийн шинэ жил бол хүүхдүүдийн хувьд нандин мөч. Тэрхүү мөчид хамт байхыг эцэг эхчүүдээсээ хүсье.

Хоёр хүүхдийн ээж А.Үүрийнтуяа

-Том хүүхэд маань 11-р ангийн сурагч. 11 жилийн өмнө том хүүхдээ хөтлөөд сургуулийн босгыг алхаж байлаа. Өнөөдөр ахин энэ сургуульд бага хүүхдээ эрдэм ном сургахаар өгч байна. Эх хүний хувьд сэтгэл их өндөр байна.

Өчигдөр орой хүүхдийнхээ өмнөөс догдлоод унтаж чадаагүй. Өглөө “Ийм жаахан үр минь сургуульд орчхож байгаа юм байх даа” гэж бодон хайр хүрээд л байсан.

Өөрөө ахин сурагч болчихсон мэт санагдаж байна. 11 жилийн өмнө л энэ мэдрэмжийг авсан байх. Хүүхдүүд дүрэмт хувцсаа өмсөөд, цүнхээ үүрээд явах үнэхээр цэгцтэй, өхөөрдөм харагдлаа. Хамгийн хайртай, дурсамж дүүрэн өдрүүдийн минь нэг.

Багш, сурагч, эцэг эхчүүд та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан