Нэг. “МЭДЭХ” ТЕХНОЛОГИ
Францын философич, түүхч, нийгмийн онолч, XX зууны хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг Мишель Фуко (Michel Foucault, 1926–1984) статистикийг төрийн “мэдэх” технологитой холбодог (Foucault, M. (2007). Security, territory, population: Lectures at the Collège de France, 1977–1978 (M. Senellart, Ed.; G. Burchell, Trans.). Palgrave Macmillan).
Фуко 1977–78 оны “Аюулгүй байдал, газар нутаг ба хүн ам” лекцүүддээ орчин үеийн засаглалын гол объект нь зөвхөн газар нутаг эсвэл хувь хүн биш, “хүн ам” болж өөрчлөгдсөнийг чухалчилсан. Хүн амыг удирдахын тулд төрөлт, нас баралт, өвчлөл, ажил, орлого, ядуурлын түвшин, байгалийн болоод нийгмийн баялаг, хөдөлгөөн, зан үйл, хандлагыг мэдэх шаардлагатай болсон. Энэхүү мэдлэгийн хэрэгсэл нь статистик юм.
Статистикийн гажуудал заавал санаатай хуурамч өгөгдлөөс эхэлдэггүй. Тоо баримт үнэн байсан ч түүнийг буруу аргачлалаар ашиглавал бодит байдлын тухай буруу ойлголт төрүүлж болно.
Фукогийнхоор статистик нь хүн амыг тооцоолох, ангилах, мэдэх, улмаар засаглах боломжийг бүрдүүлдэг мэдлэгийн технологийн онцгой хэлбэр, засаглахуйн нэг арга, эрх мэдлийн чухал өгөгдөл. Ийм учраас эрх мэдэлтнүүд олон зүйл эрхэндээ хураах сонирхолтой байдгаас хамгийн чухаг нь статистик.
Зарим тоон үзүүлэлт нь “бодит байдлын тухай мэдлэг” биш, заримдаа бодит гэж сурталчилдаг тэр мэдлэгээр дамжуулан бодит байдлыг удирдах боломж олгодог. Судалгааны бүтээлүүд ч Фукогийн засаглахуйн ухаан хэмээх ойлголтыг ашиглан статистик нь хүн амыг харагдахуйц, тооцоолж болохуйц (visible and calculable) болгож, улмаар тэднийг “алсаас” удирдах боломжийг бүрдүүлдэг гэж тайлбарладаг.
Удирдахуйн нэг сэжүүр нь “дундаж” хэмээх “утга”. Түүний “хэвийн хэм хэмжээ” хэмээх ойлголттой холбож үзвэл “дундаж” нь зүгээр нэг математик үзүүлэлт байхаа болиод хэвийн байдлын лавлагаа болж болно. Статистикийг гажуудуулахын тулд заавал тоог өөрчлөх шаардлагагүй. Юуг тоолохоо сонгох нь өөрөө улс төрийн шийдвэр байж ч болно. Эрх мэдэлтнүүд зорилтот судалгааг захиалж “статистикийн заль” үүсгэдэг тохиолдол ч буй. Иргэд ч гуйвуулах үзэгдэл бий.
“Хараат бус судалгааны хүрээлэн” (Independent Research Institute of Mongolia, IRIM)-ээс 2026 оны “Монгол Улс дахь хуурамч мэдээллийн зураглалын судалгаа”-нд 1,618 тохиолдлыг шинжилж үзэхэд 11 жишээ буюу 0.68 хувь нь статистикийг гуйвуулж, гажуудуулан ашигласан хэлбэрт ангилагдсан байдаг (IRIM, 2026, p. 24).
Статистикийн гажуудал заавал санаатай хуурамч өгөгдлөөс эхэлдэггүй. Тоо баримт үнэн байсан ч түүнийг буруу аргачлалаар ашиглавал бодит байдлын тухай буруу ойлголт төрүүлж болно. Жишээлбэл, дундаж цалинг авч үзье. Нэг байгууллагад 100 хүн ажилладаг бөгөөд ихэнх ажилтан харьцангуй бага цалинтай байхад цөөн тооны удирдах ажилтан маш өндөр цалин авдаг гэж төсөөлье. Тэдгээр өндөр цалин дундаж хэмжээг дээш татна. Ингэснээр “ажиллагчдын дундаж цалин ийм хэмжээтэй байна” гэсэн өгүүлбэр статистикийн хувьд үнэн байж болох боловч тухайн байгууллагын ихэнх ажилтан яг тэр хэмжээний цалин авдаг гэсэн үг огт биш. Улс орны хувьд ч яг үүнтэй адил.
Тиймээс нийгмийн бодит байдлыг ойлгохын тулд зөвхөн дундаж үзүүлэлт хангалтгүй. Голч цалин, хамгийн бага ба хамгийн өндөр цалингийн хүрээ, орлогын бүлгүүдийн эзлэх хувь, салбар тус бүрийн тархалт, бүс нутгийн ялгаа зэрэг үзүүлэлтийг хамтад нь харах шаардлагатай. Олон нийт “дундаж үзүүлэлт”-ийг хэзээ ч “хэвийн хэм хэмжээ” гэж хүлээн авч, дасан зохицож боломгүй! “Дундаж” хэмээхүй нь бодит амьдрал дахь “хэвийн” гэсэн үзүүлэлт биш.
Хоёр. СТАТИСТИКИЙН “ҮЛ ҮЗЭГДЭХҮЙ”
Статистик нийгмийн өнгийг тоогоор илэрхийлэх орчин үеийн хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг учраас статистикийн цоорхойг ашиглагчид олон. Хүнийг тоо болгон хувиргах механизм хэвийн үзэгдэл болсон ч хүн бол зүгээр нэг тоо биш. Тоог худал болгох тохиолдол байдаг төдийгүй “хэнийг тоолж болохуйц хүн болгож, хэнийг тооллын гадна үлдээж, тоогоор дамжуулан хэнийг удирдаж байна вэ?” гэсэн асуулт руу шилжүүлдэг. Хүн амыг зүгээр нэг тоолдоггүй, хүн амын тогтмол зүй тогтлыг илрүүлж, түүнийг засаглалын мэдлэгийн объект болгодог.
Гэвч тоо өөрөө бодит байдал биш. Тоог хэрхэн цуглуулсан, юуг хэмжсэн, юуг хэмжээгүй, ямар ангилал хэрэглэсэн, ямар үзүүлэлтийг олон нийтэд онцолж харуулсан зэргээс шалтгаалан нэг л тоо бодит байдлыг тайлбарлахын зэрэгцээ түүнийг гажуудуулан харуулах боломжтой.
Иймээс “тоо үнэн үү, худал уу?” гэсэн асуултаар хязгаарлах нь хангалтгүй. Зарим тохиолдолд зориуд худал тоо зохиож болно. Зарим тохиолдолд үнэн зөв цуглуулсан мэдээллийг мэргэжлийн хувьд буруу хэрэглэж болно. Мөн тодорхой зорилгод нийцүүлэхийн тулд зөвхөн өөрт ашигтай тоонуудыг сонгон авч болно. Үүнээс цаашлаад бодит мэдээллийг тодорхой байдлаар ангилж, үзүүлж, тайлбарласнаар нийгмийн тодорхой бүлгийг статистикийн хувьд “үл үзэгдэх” болгож, эрх мэдлийн харилцааг бэхжүүлэх боломжтой. Энэ бүх үзэгдлийг өргөн утгаар нь статистикийн гажуудал хэмээдэг.

Хэрэв тодорхой бүлгийн хүмүүс тусгай ангилалд багтахгүй бол тэдний асуудал статистикийн хүснэгтэд харагдахгүй. Хүснэгтэд харагдахгүй зүйл бодлого боловсруулагчдын анхааралд бага өртөх магадлалтай. Анхааралд өртөхгүй зүйлд төсөв, үйлчилгээ, бодлого бага чиглэх нь тодорхой. Хэн ангиллыг бий болгож байна, хэн юуг хэмжихээ шийдэж байна, хэн ямар тоог нийтэд танилцуулж байна, хэн ямар тоог тайлбарлаж байна гэдэг нь өөрөө эрх мэдлийн асуудал юм. Ийм учраас эрх мэдлээс ангид зүйл биш.
Гажуудлын хамгийн тод, хамгийн ноцтой хэлбэр нь тоон мэдээллийг зориуд хуурамчаар үйлдэх явдал. Энэ тохиолдолд бодит байдалд нийцэхгүй тоо баримтыг зориудаар бий болгож, үнэн мэтээр танилцуулна. Жишээлбэл, байгууллагын амжилтыг өндөр харагдуулахын тулд үйлдвэрлэлийн хэмжээг бодитоос нь ихэсгэх, ажилгүйдлийг бага харагдуулахын тулд ажилгүй хүмүүсийн тодорхой хэсгийг статистикийн ангиллаас гаргах, эсвэл тодорхой бодлогын үр дүнг сайн харагдуулахын тулд бодит бус тоо ашиглах зэрэг үйлдэл үүнд хамаарна.
Энэ бол энгийн алдаа биш, харин тоон мэдээллийн санаатай хуурамч үйлдэл. Ийм үйлдэл нь статистикийн, төрийн, судалгааны, бизнесийн байгууллага зэрэг аль ч түвшинд гарч болох бөгөөд үр дагавар нь зөвхөн нэг тайлангийн хэмжээнд үлдэхгүй. Хуурамч тоонд тулгуурласан шийдвэр дахин өөр шийдвэрийг бий болгож, улмаар буруу бодлого, буруу төсөв, буруу хөрөнгө оруулалт, буруу үнэлгээний гинжин хэлхээ үүсгэдэг.
Өөр нэг гажуудал нь бүх тоо баримтыг харуулахын оронд тодорхой зорилгод нийцсэн тоонуудыг сонгон авч, бусдыг нь орхих явдал юм. Тухайлахад, урьдчилан тооцоолсон үр дүндээ зориулж өгөгдлийг сонгон ашиглах арга. Эдийн засгийн өсөлтийг харуулахдаа зөвхөн өсөлтийн хувийг онцолж болох боловч энэ өсөлт хүн амын янз бүрийн бүлэгт хэрхэн хуваарилагдсан талаар мэдээлэхгүй байж болдог.
Цалин өссөн гэж хэлж болох боловч бодит худалдан авах чадвар хэр өөрчлөгдсөн, хамгийн бага орлоготой хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан, хамгийн өндөр орлоготой бүлгийн орлого хэр өссөн талаар дурдахгүй өнгөрч болно.
Ашигласан тоо бүр үнэн ч сонгон байршуулсан бүтэц нь нийт бодит байдлын тухай худал сэтгэгдэл төрүүлнэ. Өөрөөр хэлбэл статистикийн гажуудал заримдаа худал тооноос бус, үнэн тоонуудын дундаас аль үнэнийг сонгож харуулснаас үүсдэг. Өгөгдлөө сонгохдоо зарим хэсгийг нь товойлгож зарим хэсгийг нь зориуд орхигдуулах боломжтой.
Гурав. СТАТИСТИКИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ
Дараагийн түвшинд тоог өөрчлөхгүйгээр бодит байдлыг өөрөөр харагдуулах асуудал гарч ирнэ. Энд ангилал, хэмжүүр, хүснэгт, график, харьцуулалтын суурь, хугацааны сонголт зэрэг нь чухал үүрэгтэй. Нийгмийн бодит байдал асар олон талтай боловч статистик түүнийг тодорхой ангилалд оруулж байж хэмждэг. Тиймээс “юуг хэмжих вэ?” гэдэг асуултын цаана “юуг бодит гэж үзэх вэ?” гэсэн философийн асуудал оршдог.
Жишээлбэл, ажилгүй хүнийг хэрхэн тодорхойлох вэ? Орлогыг зөвхөн цалингаар хэмжих үү? Өрхийн орлогыг тооцохдоо ямар эх үүсвэрүүдийг оруулах вэ? Албан бус хөдөлмөр эрхэлж буй хүнийг ямар ангилалд оруулах вэ? Эдгээр асуултын хариулт өөрчлөгдөхөд ерөнхий дүр зураг мөн өөрчлөгдөнө. Тиймээс статистик бол бодит байдлыг шууд хуулбарладаг толь биш. Харин бодит байдлыг тодорхой ангилал, хэмжүүрээр дамжуулан дүрслэн харуулдаг систем.
Хүмүүсийн амьдралыг тодорхой тоон ангилалд хүчээр багтаах, тухайн ангиллаар нь үнэлэх, захирах, гадуурхах агуулга бүхий судалгаа, зарим бүлгийг статистикийн хувьд ач холбогдолгүй мэт болгох, тоон үзүүлэлтээр дамжуулан хүний үнэ цэнэ болон нийгмийн байр суурийг тодорхойлох явдал нь “статистикийн хүчирхийлэл”.
Жишээлбэл, “өндөр орлоготой”, “бага орлоготой”, “ажилгүй”, “идэвхгүй хүн ам”, “эмзэг бүлэг” гэх мэт ангиллууд нь хүмүүсийг статусын хувьд ойлгоход хэрэгтэй ч хүний амьдралын бүх нарийн төвөгтэй байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. Дундаж хийгээд дунджаас доош орлоготой иргэдийн далан булчирхайг нь тоочих шахам статистик гаргадаг атлаа дунджаас дээгүүр орлоготой иргэдийн статистикийг ерөнхийлөн гаргаад өнгөрдөг нь үүний тодорхой нэг жишээ.
Ялангуяа өндөр орлоготой дээд хэсгийг тусгайлан харуулах нарийвчилсан статистик хэрэгтэй. Хамгийн өндөр орлоготой нэг хувь, таван хувь, арван хувь нь нийт цалингийн орлогын хэдэн хувийг эзэлж байна вэ гэдгийг тодорхой харуулах нь чухал.
Нийгмийн хувьд хамгийн сонирхолтой асуулт нь зөвхөн “дундаж цалин хэд вэ?” биш юм. Харин “хамгийн өндөр орлоготой хүмүүс хэн бэ?”, “тэд ямар ажил хийдэг вэ?”, “ямар салбарт ажилладаг вэ?”, “төрийн байгууллагад уу, хувийн хэвшилд үү?”, “удирдах албан тушаалтан уу, өндөр ур чадвартай мэргэжилтэн үү?”, “тэдний орлого үндсэн цалин уу, урамшуулал уу, нэмэгдэл хөлс үү?” гэсэн асуултууд илүү чухал.
Ялангуяа өндөр орлоготой дээд хэсгийг тусгайлан харуулах нарийвчилсан статистик хэрэгтэй. Хамгийн өндөр орлоготой нэг хувь, таван хувь, арван хувь нь нийт цалингийн орлогын хэдэн хувийг эзэлж байна вэ гэдгийг тодорхой харуулах нь чухал. Мөн өндөр орлоготой хүмүүсийн ажил мэргэжил, салбар, байгууллагын өмчийн хэлбэр, бүс нутаг, нас, хүйс, боловсрол, ажилласан хугацаа зэрэг үзүүлэлтийг нэгтгэн харуулбал хөдөлмөрийн зах зээлийн бодит бүтэц илүү тодорхой харагдана.
Энэ мэдээлэл байхгүй үед дундаж цалин нийгмийн орлогын бүтцийн талаар хангалтгүй дүр зураг өгч, харин дээд орлогын бүлгийг ил тод харуулснаар орлогын тэгш бус байдал, хөдөлмөрийн үнэлгээ, мэргэжлийн үнэ цэнэ, удирдах албан тушаалын орлогын ялгаа зэрэг асуудлыг бодитоор хэлэлцэх боломж бүрдэнэ.
Статистик нийгэмд хэрэгтэй байх тусам түүний хариуцлага нэмэгддэг. Учир нь бидний мэдэхийг хүссэн зүйлийг зөвхөн хэмждэггүй. Юуг хэмжих ёстой гэж үзэж байгаагаас шалтгаалан нийгэм юуг чухал гэж үзэхээ мөн тодорхойлдог.
Эцсийн эцэст статистикийн хамгийн том гажуудал нь худал тоо биш үнэн тоог ашиглан бодит үнэнийг нуух явдал.
Иймээс сайн статистик гэдэг нь олон тоо цуглуулсан статистик биш. Харин бодит байдлыг аль болох бүрэн харуулж, “үл үзэгдэх” болсон бүлгүүдийг ил гаргаж, дунджийн цаана нуугдсан ялгааг харуулж, өндөр орлогын цаана хэн байгааг тодорхойлж, тоо ба эрх мэдлийн харилцааг нуух бус ил болгож чаддаг статистик юм.