Их Британийн 48 настай эрэгтэйд хиймэл оюун ухааныг мэс заслын үеэр бодит цагт ашиглан тархины хавдрыг авах дэлхийн анхны мэс заслыг амжилттай хийжээ.
Райс Хибберт хэмээх Бедфордширийн оршин суугчид хийсэн мэс засал нь түүний харааг хамгаалахад чиглэсэн бөгөөд хавдрыг амжилттай авсан байна. Мэс заслыг Лондон дахь Мэдрэл, мэдрэлийн мэс заслын үндэсний эмнэлэгт (UCLH) хийжээ.
Хиббертийн өнчин тархины булчирхайд 11 миллиметрийн хэмжээтэй, хорт бус хавдар илэрсэн нь харааны мэдрэлд дарамт учруулж, захын харааг нь муутгаж байжээ. Хавдрыг авахгүй бол цаашид хараагүй болох эрсдэлтэй байжээ.

AI мэс заслын үеэр хэрхэн ажилласан бэ?
Энэ удаагийн мэс заслын онцлог нь хиймэл оюун ухаан өмнөх MRI, CT зэрэг зурагт тулгуурлаагүй, харин мэс заслын явцыг шууд дамжуулсан видео бичлэгт бодит цагт дүн шинжилгээ хийсэн явдал юм.
AI систем нь тархины суурийн хэсэг дэх харааны мэдрэл, судас зэрэг маш нарийн бүтэцтэй хэсгүүдийг ялган тэмдэглэж, мэс засалчдад эрсдэлтэй хэсгүүдийг танихад тусалжээ. Ингэснээр эмч нар хавдрыг аль болох их хэмжээгээр авахын зэрэгцээ эргэн тойрны чухал эд, судас, мэдрэлийг гэмтээх эрсдэлийг бууруулах боломжтой болсон байна.
Гэхдээ хиймэл оюун ухаан мэс заслыг өөрөө гүйцэтгээгүй бөгөөд эцсийн шийдвэр, мэс заслын хяналт бүхэлдээ эмчийн гарт байсан байна.
Учир нь өнчин тархины булчирхай, харааны мэдрэл болон том судаснууд хоорондоо маш ойр байрладаг бөгөөд ердөө нэг миллиметрийн алдаа ч хараагүй болох, харвалт, цаашлаад амь насанд аюул учруулах эрсдэлтэй байдаг аж.
Гэхдээ хиймэл оюун ухаан мэс заслыг өөрөө гүйцэтгээгүй бөгөөд эцсийн шийдвэр, мэс заслын хяналт бүхэлдээ эмчийн гарт байсан байна. Хибберт мэс заслын дараа хараа нь эрс сайжирсан бөгөөд долоо хоногийн дотор бие даан алхаж, өмнө нь шаардлагатай байсан нүдний шил болон таяггүй болсон гэж UCLH мэдээлжээ.
Энэхүү туршилтад ашигласан AI технологийг Лондонгийн University College London-ийн судлаачид боловсруулсан бөгөөд Их Британийн Үндэсний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний судалгааны хүрээлэнгийн санхүүжилттэй клиник туршилтын хүрээнд хэрэгжүүлжээ.
Судлаачдын үзэж буйгаар энэхүү технологи нь цаашид тархины нарийн төвөгтэй мэс заслын үед эмч нарт нэмэлт “мэргэжилтэн” мэт туслалцаа үзүүлж, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах боломжтой юм.
Эх сурвалж: BBC