Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн шинэчилсэн “E-PROPERTY” системийг хөгжүүлэн нэвтрүүлжээ.
Энэхүү систем нь үйлчилгээг цахимжуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг илүү шуурхай, боловсронгуй болгох зорилготой юм.
Шинэчилсэн системийн хөгжүүлэлт, туршилтын ажлыг өнгөрсөн сарын 06-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үе шаттайгаар хэрэгжүүлж, бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд туршиж сайжруулжээ.
Ийнхүү системийн туршилт, бэлтгэл ажлыг амжилттай хангаж, өнөөдрөөс эхлэн “E-PROPERTY” шинэчилсэн системийг Баянзүрх дүүрэгт нэвтрүүллээ.
Шинэчилсэн системийг нэвтрүүлснээр,
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх,
- Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр хялбар, боловсронгуй болгох,
- Мэдээллийн найдвартай байдал, бүртгэлийн чанар, хяналтыг сайжруулах,
- Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэл багатай, орчин үеийн технологид тулгуурлан хүргэх зэрэг боломжууд бүрдэж байна.
Цаашид шинэчилсэн системийг нийслэлийн бусад дүүрэг, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэх юм.