ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Заатхоф тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.
Энэ хүрээнд энэ сарын 22-ны өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ЦДҮС) ТӨХК-ийн “Өндөр хүчдэлийн сургалтын төв” Туул дэд станцад зочилж салбарын төлөөлөл, компанийн удирдлагатай уулзалт хийжээ.

Уулзалтаар Монгол-Германы санхүү болон техникийн хамтын ажиллагааны хүрээнд
- Германы KfW Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Дамжуулах сүлжээний шинэчлэлт, өргөтгөл" төслийн явц,
- Эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадавхжуулах,
- "Хосмог сургалт"-ын үр дүн
- Сэргээгдэх эрчим хүчний интеграцыг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцлээ.
Мөн уулзалтаар "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт II" төсөл "ЦДҮС" ТӨХК-ийн хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
KFW банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр өдгөө шинэ дэд станц болон хоёр хэлхээт кабелын шугам барих, одоо байгаа Туул дэд станцыг иж бүрэн өргөтгөн шинэчлэх зэрэг ажлуудыг хийж байна.
Туул дэд станц нь Улаанбаатар хотын 110 кВ-ын цахилгаан дамжуулах сүлжээний гол зангилаа бөгөөд нийслэлийн цахилгаан эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр цахилгаан дамжуулах сүлжээний хүчин чадал, тогтвортой ажиллагаа урт хугацаанд дээшилж, нийслэл хотын 11,000 гаруй хэрэглэгч эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах юм.