gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Сүнжид: Цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодлогыг иргэдийн амьдралын чанараар үнэлэх шаардлагатай

Б.Нямдарь
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

“Цөлжилт, газрын доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд хүний эрхэд суурилсан, хүн төвтэй газрын нөхөн сэргээлтийг дэмжих нь” хэлэлцүүлэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр (2026.08.26)  боллоо. 

Панел хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид, Засгийн газар хоорондын дэмжлэгийн албаны дарга НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллага (UN Women) -ын ажилтан Хатагтай Катарина Карвальо, Намиби Улсын Байгаль орчин, ой, аялал жуулчлалын яамны Ойн газрын дарга Ноён Жонсон Ндокошо, Бразил Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах газрын захирал Ноён Александр Хенрике Безерра Пирес, Уганда Улсын Орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл хатагтай Хеллен Роуз Эсает нар оролцлоо.  
 
    ХЭҮК-ын дарга Д.Сүнжид цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийн бодлого, арга хэмжээний үр дүнг иргэдийн амьдралын чанарт үзүүлсэн бодит өөрчлөлтөөр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. 

    Тэрбээр “Дэлхий нийтээрээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн ноцтой сорилтуудтай нүүр тулсаар байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр Улсын Их Хуралд хүргүүлдэг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 25 удаагийн илтгэлийн 10-д нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөв байдлын хэрэгжилтийн талаар тусгаж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан. Тодруулбал Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгаа, дүн шинжилгээг хийж, 23 дахь илтгэлдээ тусгалаа. Энэ хүрээнд орчны бохирдол, хотын стандарт, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрхийн асуудлыг хөндсөн. Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүний эрхийн хямрал мөн. Эдгээр нь амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, ус, хоол хүнс, орон байр, амьжиргаа, эрүүл аюулгүй орчинд амьдрах болон соёлын эрх зэрэг өргөн хүрээний хүний эрхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс 

    - Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийн бодлого, арга хэмжээний үр дүнг иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол, ус, хүнсний хүртээмж, газар ашиглах эрх, амьдралын чанарт үзүүлсэн бодит өөрчлөлтөөр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх;

     - Томоохон хөгжлийн төсөл, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны хүний эрх, нийгэм, соёлын нөлөөллийг урьдчилан үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг шийдвэр гаргалтад тусгах эрх зүйн орчныг бүрдүүлэх; 

    - Малчид болон тухайн бүс нутагт амьдарч эрсдэлд өртөж буй бүлгүүдийн онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн зорилтот бүлэг тус бүрээр тодорхойлж, бүрэн, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллээр хангахын зэрэгцээ тэдний санал, уламжлалт мэдлэг, хэрэгцээг шийдвэр гаргалтад бодитоор тусган, бүлэг бүрийн онцлогт нийцсэн утга учиртай оролцоог хангах;

    - Газрын эрхийн баталгааг бэхжүүлж, албадан нүүлгэн шилжүүлэлтээс хамгаалах, шударга нөхөн олговор олгох, зөрчигдсөн эрхийг сэргээх, үр дүнтэй гомдол барагдуулах механизмыг боловсронгуй болгох; 

    - Хөдөө аж ахуйн болон дэд бүтцийн салбарын бизнесийг хариуцлагатайгаар хөгжүүлэх, “Бизнес ба хүний эрх”-ийн зарчимд нийцүүлэн бэхжүүлэх, газрын нөхөн сэргээлтийг төр, орон нутаг, малчид, иргэний нийгэм, бизнесийн хамтын оролцоонд тулгуурласан үйл явц болгон хөгжүүлж, малчдыг газар хамгаалах, нөхөн сэргээхэд мэдлэг, туршлагаараа хувь нэмэр оруулах эрх бүхий түнш гэж үзэх;

     - НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг бодитой хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг дэвшүүлэв.

    Хэлэлцүүлэгт оролцогчид Цөлжилт, газрын доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн бодит оролцоог хангах санал авах, мөн уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа иргэд болон тухайн орон нутгийн засаг захиргаанд уг бүс нутгаас олсон үр ашгийг орон нутгийнхаа хөгжилд болон тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд зарцуулах эрхийг нээж өгдөг сайн туршлага байдгийг онцоллоо. 

    Эх сурвалж: ХЭҮК

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан