Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат газар тариалангийн бүс Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тус аймгийн Хушаат сумын хэмжээнд 2026 онд нийт 12 мянган га-д үр тариа, үүнээс 8500 га талбайд улаанбуудай тарьжээ.
Мөн 24 мянган га-д ногоон тэжээл тариалсан байна. Тус суманд казахын цагаан толгойт үхрийг дагнан үржүүлдэг, газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлдгээрээ онцлог.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургацын балансаар га-гаас 16.5 цн хураан авах төлөв гарсан. Харин Хушаат сумын “Өгөөж мандал” ХХК-ийн хувьд га-гаас дунджаар 20-33 цн хураан авах төлөвлөгөөтэй байна. Тус компани 5000 орчим га эргэлтийн талбайтай бөгөөд улаанбуудайн элит үр тариалж, улсын нөөцөд нийлүүлдэг. Мөн будаа хатаах иж бүрэн системийг анх удаа оруулж ирсэн юм байна.
Ирэх ес, аравдугаар сард байгаль цаг агаар таатай байх юм бол га-гаас 2015 онд 33 цн ургац авч байсан амжилтаа эвдэж 35 цн хүргэх боломжтой гэдгийг “Өгөөж мандал” ХХК-ийн захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Пэрэнлэй ярилаа.