Монголбанкнаас мэдээлснээр инфляци 2026 оны 2-р сард 6.5 хувь буюу хамгийн бага түвшинд байсан бол 7-р сард 13 хувь болж өслөө. Таван сарын дотор инфляци хоёр дахин өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг задлан харвал,
- Махны үнэ- Өнгөрөн 2-р сард нийт инфляцын 1.7 нэгж хувийг эзэлж байсан бол одоо дангаараа 4.9 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байна.
- Нийлүүлэлтийн шалтгаант үнийн өсөлт -Махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн инфляцийн өсөлтөд хувь нэмэр оруулжээ. Өнгөрсөн намар бага ургац хураасны нөлөөгөөр төмс, хүнсний ногооны үнэ өссөн.
- Шатахууны үнэ- 2026 оны 2-р сарын сүүлчээр Ойрхи Дорнодод дайны нөхцөл байдалд шилжсэнээр дизель түлшний үнэ 4-р сард, АИ95 бензиний үнэ мөн өссөн. 7-р сард АИ92 шатахууны үнэ 250, АИ-92 Евро автобензин 200 орчим төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нийт инфляцын өсөлтийн 1.2 хувийг эзэлж байна.
Эдгээрээс харахад хүнс, шатахууны үнийн өсөлт нийлбэр дүнгээрээ нийт инфляцын 8.2 хувийг бүрдүүлж байна гэж Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд тайлбарлав.
Махны үнэ жилийн жилд 6-р сараас буурдаг байсан зах зээл хийгээд иргэдийн хүлээлт энэ жил талаар болов. 7-р сар гарсаар үнэ бага зэрэг буурч байна. Үнэ буурахгүй долоодугаар сартай золгосон шалтгааныг төвийн бүсэд шүлхий өвчин гарсан, малд вакцин хийснээр Улаанбаатарт нийлүүлэх махны хэмжээ багассан гэж үзэж буй аж.
Хэрэглээний сагс буюу дундаж өрхийн өдөр тутмын хэрэглээг төлөөлөх бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтад 430 гаруй бүтээгдэхүүн бий. Үүний хэдэн хувь нь Монголбанкны зорилтын хүрээнд буюу 8 хувь дотор, хэд нь зорилтоос давсныг харвал, 7-р сарын байдлаар 199 нэрийн бүтээгдэхүүн 8 хувийг давж өсжээ. Өнгөрсөн 2-р сард энэ үзүүлэлт 187 байсан.
2022 онд инфляци 17 хувьд хүрч байв. Тухайн үед цар тахлын нөлөөгөөр тээвэр логистикийн хүндрэлээс шалтгаалж хүнсний нийлүүлэлт буурснаар хэрэглээний сагсан дахь 297 барааны үнэ 8-аас дээш хувиар өсөж байжээ.
2025 оны туршид 12 хувьд хадгалагдсан инфляци энэ онд хүнс буюу мах, махан бүтээгдэхүүн, шатахууны үнийн голлох нөлөөгөөр 13 хувьд хүрлээ.
Инфляцыг хэрхэн бууруулах вэ?
Эрэлтийн шалтгаантай инфляцыг юуны өмнө бууруулах шаардлагатай. Үүний тулд, төсвийн сахилга бат, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв гэж Төвбанк үзэж байна. Энэ нь УИХ, Засгийн газрын бодлогын хүрээний ажил.
Сүүлийн 15 жилийн инфляцыг харахад хүнсний инфляци дангаараа нийлүүлэлтийн шалтгаант инфляцын 25-26 хувийг эзэлж байв.
Мах, шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөж буй ч энэ нь Засгийн газар, салбарын яамдын зохицуулалтын хүрээний асуудал. Стратегийн бараа бүтээгдэхүүн буюу тухайлбал махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага байна.
Нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бодит үр дүн гаргахын тулд санхүүжилт, нийлүүлэлтийг ил тод болгох, цахим хяналтын дэд бүтцийг нэвтрүүлэх шаардлагатай хэмээн Төвбанк үзэж, ажлаа эхлээд байна.
Махны нөөц бүрдүүлэх бусад улс орны туршлагаас харахад агуулахын үлдэгдлийг барьцаалан зээл авах буюу хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгодог. Манайд энэ нь зээлийн шинэ бүтээгдэхүүн болох тул мэдээж Засгийн газар эрх зүйн орчинг бүрдүүлбэл Монголбанк санхүүжилт олгох боломжтой гэж тайлбарлав.