Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай - Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн салбар төмөр замын трасс дагаж, бүтээн байгуулалтын ажлын явц, чанар технологийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.
Нийслэл хотноо Цөлжилттэй тэмцэх тухай COP17 хурлаар дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэн байгальд ээлтэй орчин, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхийн төлөө олон шийдлийг хэлэлцэж байна.
Мөн Нийслэлээс хортой, аюултай 34 нэр төрлийн ачаа тээврийг хотоос гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхээр Засгийн газраас дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслийн нэг Багахангай - Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн салбар төмөр замын Туул голын гүүрний ажил явагдаж байна.
Нийт 476 метр урттай уг гүүрний барилгын ажлын хүрээнд 20 дам нуруунаас 18-ыг нь суурилуулжээ. Уг гүүрний ажлыг “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК гүйцэтгэж байгаа аж.