Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.
Тэрбээр “Сүүлийн гурван жилийн хугацаанд 1200 орчим сургууль, цэцэрлэг цэвэрлэх байгууламжид холбогдсон. Тиймээс аравдугаар сарын 1-нээс ямар ч сургууль, цэцэрлэг нүхэн жорлон ашиглахгүй” гэв.
Одоогоор 764 ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд үүнд 124.6 тэрбум төгрөг зарцуулжээ.
Цэвэрлэх байгууламжид холбогдсон орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны мэдээллийг харвал:
- Сургууль: 332, үүнээс 317 нь ашиглалтад орсон
- Цэцэрлэг: 218, үүнээс 210 нь ашиглалтад орсон
- Дотуур байр: 245, үүнээс 237 нь ашиглалтад орсон.