Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба энэ сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 32 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 37.5 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байв. Тендер, худалдан авах ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.
Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 174 өргөдөл, гомдлын 32-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 63 дуудлага хүлээн авав.
Тус албанаас эрүүл мэндийн салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх чиглэлээр олон улсад ашиглаж буй арга зүй, аргачлалыг судлан, харьцуулсан дүн шинжилгээ хийж, салбарын хууль тогтоомж, эрх зүйн орчны шинжилгээг гүйцэтгэжээ.