Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хайлаасан ойд тархсан хайлаасны навчит цохны хэт олшролыг бууруулна. Ойн хөнөөлийг багасгах зорилгоор навчит цохны эсрэг тэмцлийн ажил энэ сарын 14-нөөс төлөвлөгөөний дагуу эхэлжээ.
Bacillus thuringiensis var. kurstaki (Btk) биологийн бэлдмэлийг дроноор цацаж байна. Энэ ажлыг Ойн газрын захиалгаар “Монгол уулын ой” ХХК хэрэгжүүлж байна. Орон нутгийн хяналтыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Сэлэнгэ бүсийн сум дундын ойн анги, Зүүнбүрэн сумын байгаль хамгаалагчдын төлөөлөл хэрэгжүүлж байна.
Ойн эрүүл мэндийг хамгаалж, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах нь ойн тогтвортой менежментийн чухал хэсэг юм.