Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодож буй иргэдэд анхааруулж байна.
Мопед, скүүтерийг жолоодож явган хүний гарцаар гарахыг хориглов. Та мопед, скүүтерээсээ буугаад явган хүний гарцаар гарна.
Мөн насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг анхааруулав. Зөрчлийн тухай хуулийн 14.7.2-т Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүүхдэд жолоог шилжүүлсэн эцэг, эх, асран хамгаалагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хүүхдийнхээ аюулгүй байдалд тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодох, ашиглах боломж бүү олгоорой.