Индонезийн Флорес арлын ойролцоох далайд /өнөөдөр/ бямба гарагийн өглөө 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, барилга байгууламжууд эвдэрч, оршин суугчид гэр орноосоо дүрвэхэд хүрчээ.
Тус мужийн Цагдаагийн газрын дарга Руди Дармоко мэдээлэхдээ, орон нутгийн цагдаагийн газруудаас ирсэн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас таван хүн амиа алдаад байгааг хэлжээ.
АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн орчимд Зүүн Нуса-Тенггара мужийн Энде хотоос баруун хойд зүгт 68 орчим километрийн зайд болсон байна. Үүний дараа хэд хэдэн удаагийн чичирхийлэл бүртгэгджээ.

Газар хөдлөлт эхэндээ цунами үүсгэх эрсдэлтэй байсан тул сэрэмжлүүлэг зарласан ч улмаар уг анхааруулгыг цуцалсан гэж Индонезийн Үндэсний гамшгаас хамгаалах агентлаг мэдээлэв.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд барилга байгууламжууд нурж, тоос шороо тэнгэрт бужигнан, сандарсан оршин суугчид гүйлдэн, орилж буй дүр зураг харагджээ. Мөн нэг бичлэгт Аэрамо тосгонд байрлах эмнэлгийн барилга газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн байна.
Эх сурвалж: BBC