Монгол Улсын 1.56 сая ам км нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтол, цөлжилтийн нөлөөнд өртөөд байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд газрын доройтолд хамгийн их өртсөн орнуудын нэг бөгөөд асуудал нь байгаль орчноос аль хэдийн хальж, хүнс, ус, хөдөө аж ахуй, уул уурхай, хотжилт болон эдийн засгийн бүтцийн асуудал болжээ. (UNCCD)
Энэ нөхцөлд Улаанбаатар хот наймдугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг хүлээн авна. 197 талын төлөөлөл оролцох хурлын үеэр газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэр, тогтвортой газрын менежментээс гадна эдгээр зорилтыг хэрэгжүүлэх санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоо гол сэдвүүдийн нэг болж байна. (UNCCD)
Гэхдээ Монголын хувьд COP17-ийн хамгийн том боломж нь цөлжилтийн тухай дэлхийд дахин ярихад бус, түүнийг шийдэх эдийн засгийн тогтолцоог дотооддоо бий болгоход оршиж байна.
Нөхөн сэргээлтэд шаардлагатай бүтээгдэхүүн, технологи, мэдлэгээ импортоор худалдаж авдаг зах зээл хэвээр үлдэх үү, эсвэл тэдгээрийг өөрөө үйлдвэрлэдэг шинэ салбарыг бий болгох уу?
Нөхөн сэргээлт гэдэг өнөөдөр зөвхөн мод тарих ажил биш. Үүний ард хөрс, бордоо, үржүүлэг, усалгааны технологи, органик хаягдлын боловсруулалт, уурхайн нөхөн сэргээлт, газрын мониторинг, инженерчлэл, логистик зэрэг олон салбарын нийлүүлэлтийн сүлжээ бий.
UNCCD ч газрын нөхөн сэргээлтийг шаардлагатай хэмжээнд хүргэхийн тулд төрийн санхүүжилтээс гадна хувийн капитал, үйлдвэрлэлийн хүчин чадлыг татах шаардлагатайг онцолж байна. Тус байгууллагын Business4Land санаачилга компани, санхүүгийн байгууллагуудыг тогтвортой газар, хөрс, усны менежментэд оролцуулахад чиглэдэг. (UNCCD)
Газрын нөхөн сэргээлтийн тухай яриа бодлогын түвшнээс үйлдвэрлэлийн түвшин рүү шилжиж эхэлж байна. Энэ хүрээнд Монголын хөрс, бордооны томоохон үйлдвэрлэгч Biomix-ийн үйлдвэрээс сурвалжлахад
Biomix хөрс, бордооны үйлдвэрийн ерөнхий захирал Ө.Сүхчулуун:
“COP17 Монголд арав гаруй хоног үргэлжилнэ. Харин бидний хувьд гол асуулт нь хурлын дараа юу үлдэх вэ гэдэг. Монгол Улс газрын доройтолд хамгийн их өртсөн орнуудын нэг атлаа нөхөн сэргээлтэд шаардлагатай технологи, материал, үйлдвэрлэлийн шийдлүүдийнхээ ихэнхийг хөгжүүлэх асар том орон зайтай байна.
Гэхдээ бид үүнийг байгаль орчны асуудлаас илүү шинээр бүрэлдэж буй эдийн засгийн салбар гэж хараад байгаа. Ойжуулалт, уул уурхайн нөхөн сэргээлт, газар тариалан, хот байгуулалт, усны менежмент тэлэх бүрд хөрс, бордоо, органик түүхий эд, технологийн эрэлт дагаад өснө. Асуулт нь энэ эрэлтийг Монголын компаниуд хангах уу, эсвэл бид дахин импортын хэрэглэгч хэвээр үлдэх үү гэдэг. Хэдхэн жилийн өмнө савласан хөрс Монголд цэцгийн дэлгүүр, айл өрхийн хэрэглээтэй илүү холбоотой жижиг ангиллын бүтээгдэхүүн байв. Одоо зах зээл өөр болж байна.
Дотоодын хөрс, бордоо болон органик түүхий эдийн үйлдвэрлэл өсөх тусам импортын орлуулалт бий болохоос гадна шинэ нийлүүлэлтийн сүлжээ, ажлын байр, технологийн хөрөнгө оруулалт бий болно
Манай үйлдвэрийн хувьд өнөөдөр жилд 2.3 сая литр хөрсийг байгаль сэндийчихгүйгээр нөхөн сэргээж үйлдвэрлэх хүчин чадалтай, савласан хөрсний зах зээлийн 35 орчим хувийг эзэлж байна. Ирээдүйн манай өсөлт нь хэдэн уут хөрс борлуулахад биш, нэг га газрыг сэргээх өртөг, хэдэн мянган га талбайд шийдэл нийлүүлж чадах үйлдвэрлэлийн масштаб дээр хэмжигдэнэ.
Хэрэв Монгол Улс энэ чиглэлд бодлого, капитал, шинжлэх ухаан, үйлдвэрлэлээ зөв холбож чадвал нөхөн сэргээлт зөвхөн төсвийн зардал биш болно. Энэ нь дотоодын нийлүүлэлтийн сүлжээ, шинэ технологи, хөрөнгө оруулалт, экспортын бүтээгдэхүүн бий болгох салбар болж чадна. Миний хувьд COP17-ийн хамгийн үнэ цэнтэй өв нь энэ байх ёстой.” гэж хэллээ.
Энэ өнцөг Монголын хувьд илүү өргөн боломж нээж байна.
Дотоодын хөрс, бордоо болон органик түүхий эдийн үйлдвэрлэл өсөх тусам импортын орлуулалт бий болохоос гадна шинэ нийлүүлэлтийн сүлжээ, ажлын байр, технологийн хөрөнгө оруулалт бий болно. Уул уурхай, хот байгуулалт, газар тариалан, ойжуулалтын томоохон төслүүдэд зарцуулагдах нөхөн сэргээлтийн төсөв нь дотоодын үйлдвэрлэлтэй холбогдож чадвал түүний эдийн засгийн үр өгөөж Монголд үлдэх боломж нэмэгдэнэ.
Үүний зэрэгцээ органик хаягдал өөрөө үйлдвэрлэлийн түүхий эд болох боломжтой. Хаягдал болгон булж буй органик материалыг боловсруулж хөрс, бордоо, нөхөн сэргээлтийн бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд буцаах нь Монголд тойрог эдийн засгийн шинэ сегмент бий болгох боломжтой.
UNCCD-ийн COP17-ийн хувийн хэвшлийн хөтөлбөр ч газар, хөрс, усны тогтвортой менежментэд бизнесийн оролцоо болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг онцолж байна. Монголын 76.9 хувь доройтсон газар нутаг нь энэ утгаараа зөвхөн асар том экологийн сорилт бус, шийдэл үйлдвэрлэх асар том хэрэгцээ юм. (UNCCD)
COP17 Улаанбаатарт дуусна.
Харин түүний дараа Монголын өмнө илүү бодит сонголт үлдэнэ.

Хэрэв хоёр дахь замыг сонгож чадвал цөлжилтийн эсрэг тэмцэл Монголын хувьд зөвхөн экологийн үүрэг биш, ирэх арван жилийн шинэ үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, экспортын боломж болж хувирч мэднэ.