Өнөөдөр (2026.08.14) ОХУ-аас нийт 47 вагоноор 2700 тонн АИ92 шатахуун Улаанбаатар хотод ирсэн. Ойрын өдрүүдэд дахин 65 вагон буюу 4000 тонн АИ92 шатахуун ирэхээр хүлээгдэж байна. Ийнхүү шатахууны татан авалтын хэмжээ эрс сайжирч байгаа учраас энэ амралтын өдрүүдэд улсын хэмжээнд ШТС-уудад нөхөн хангалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгааг АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв мэдээллээ.
Манай улсын АИ92 шатахууны нэг өдрийн хэрэглээ 2700 тонн байдаг.
Мөн газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсжээ. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс жилдээ 1,5 сая тонн түүхий нефтийг боловсруулж, бүтээгдэхүүн болгон гарган авах юм. Өнөөдрийн түвшинд Петрочайна, Петроматад, Доншин газрын тос гэсэн гурван компанитай байгуулсан БХГ-ны дагуу дөрвөн талбайд олборлолт хийгдэж байна.
Эдгээр талбайгаас жилд 400 гаруй мянган тонн түүхий нефтийг олборлодог. Иймээс шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхийн тулд Монгол Улс газрын тосны олборлолтын хэмжээгээ дахин 1,1 сая тонноор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 10, Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээт 7, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн 1 буюу нийт 18 талбайд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй.
Хайгуул, судалгааны ажил гүйцэтгэж буй гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, эсэргүүцэх асуудал бий болсон. Түүнээс үүдэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 18 гэрээлэгчийн зургаа нь хайгуулын ажлыг гүйцэтгэж чадахгүй болж, эсэргүүцэлтэй тулгарчээ.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам