Инфляц өнгөрсөн сард 13 хувьд хүрч, тавхан сарын дотор хоёр дахин нэмэгдлээ. Энэ бол ганц мах, шатахууны асуудал биш.
Нийлүүлэлтийн доголдол дээр төсвийн хэт тэлэлт, төрийн үр ашиггүй зардал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт давхацсаны үр дүн. Үүний сөрөг нөлөөг Кантиллоны эффект энгийнээр тайлбарладаг. Эдийн засагт шинээр орсон мөнгө хүн бүрд ижил хүрдэггүй.
Ашигт малтмалын орлого, төсөв, томоохон төсөл, хямд санхүүжилтэд ойр хүмүүс мөнгийг түрүүлж авч, үнэ өсөхөөс өмнө хөрөнгө, бараа худалдан авна. Араас нь инфляц өснө. Харин цалин, тэтгэвэр нь хожуу нэмэгддэг иргэд аль хэдийн өссөн үнээр хүнс, шатахуун, байр, үйлчилгээгээ авдаг.
Өөрөөр хэлбэл ашиг нь цөөн хүнд түрүүлж очиж, төлбөр нь инфляц хэлбэрээр нийт иргэдэд ногдож байна. Хадгаламжгүй, тогтмол орлоготой буюу өдөр хоногийг ажиллаж, тэмцэж аргалж буй дундаж өрхүүд энэхүү “хуульгүй татвар”-ыг хамгийн хүндээр төлнө.
Төвбанк бодлогын хүүгээ өсгөснөөр зээл улам үнэтэй болж, жижиг бизнес эрхлэгчид, орон сууц авах өрх, ажлын байр бий болгогчид, хөрөнгө оруулагчид дахин хохирно. Төсөв нь гал дээр тос нэмчхээд, Төвбанк иргэдийн зээлийг үнэтэй болгох замаар галыг унтраах гэж байна. Одоо болж буй үнийн өсөлт бол зөвхөн гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй гамшиг биш.
Орлого их үедээ төсвөө тэлж, нийлүүлэлтийн эрсдэлийг тооцоогүй, мөнгө-төсвийн бодлогоо уялдуулаагүй шийдвэрүүдийн уршиг юм.
Бодлогын алдааны ашгийг түүнд ойр хэсэг хүртэж, төлбөрийг нь жирийн өрхүүд төлдөг тогтолцоог өөрчлөхгүй бол инфляц буурсан ч дараагийн уул уурхайн мөчлөгөөр энэ хямрал дахин давтагдана.