Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэрүүд гарав?
![]()
Засгийн газрын хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн дүн мэдээ болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.
- Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэр
- “Засгийн газрын үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэрийг тус тус гаргажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Шатахууныг ирэх даваа гарахаас хэвийн олгож эхэлнэ гэв

Наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын хязгаарлалтаар олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалтыг Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас хэрэгжүүлсэн.
Тэгвэл ирэх даваа гараг буюу 17-ноос хэвийн олгож эхэлнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэллээ.
Мөн Гаалийн ерөнхий газраас шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгсөн ба энэ сарын 1-12-ны хооронд 66,3 мянган тонн түлш шатахуун оруулж ирсний 92 хувь нь Сүхбаатар боомтоор буюу ОХУ-аас импортолжээ.
Импортын шатахууны урсгалыг тасалдуулахгүй байх үүднээс хялбаршуулсан шуурхай горимоор хяналт бүрдүүлэлтийг хийж байгаа гэв. Ингэхдээ гаалийн лабораторын шалгалтыг хийхгүй шууд оруулж ирж байгаа ч, дараа нь буюу агуулах саванд хийсний дараа чанарын шалгалт хийж байна гэлээ.
Шатахуун түгээх станцууд хэдэн төгрөгөөр шатахуун худалдаалж буйг ЭНД нийтэлсэн фото мэдээллээс хүлээн авна уу.
Шинэ төмөр замын бүтээн байгуулалт

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127,1 км урттай шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот доторх хүнд даацын автомашины хөдөлгөөн буурах боломжтой. Ашиглалтад орсноор эхний үедээ жилд 3.5 сая тонн, цаашдаа 20-25 сая тонн ачааг хотын гадна тээвэрлэх тооцоо гарчээ. Мөн өдөрт дунджаар 1800 орчим том оврын автомашин хотын түгжрэлд "нэрмээс" болохгүй.
Энэ бол зөвхөн авто зам дээр харагдах автомашины тоо багасах тухай асуудал биш юм. Хүнд даацын автомашин цөөрөхийн хэрээр хотын гол замуудын ачаалал буурч, замын хөдөлгөөний урсгал жигдрэх юм. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын үр дүнг иргэд шууд мэдрэх аж. Шинэ төмөр замын дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД дарж хүлээн авна уу.
Бидний хувьд том туршлага болох COP17 эхлэхэд цөөн хоног үлдлээ

Монгол Улс олон улсын зочид, төлөөлөгчдөө хүлээн авахад /пүрэв гарагийн байдлаар/ 95 хувийн бэлэн байдалтай байна гэв. Хурлын хүрээнд иргэдэд зориулсан ногоон бүсэд нийт 481 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, 42 мянга орчим хүн оролцох тооцоо гаргажээ. Ногоон бүсэд нийт долоон барилга байгууламж барьсан бөгөөд үүнд 4000 ам метр талбай бүхий дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнгийн танхим багтаж байна. Тус хэсэгт нийт 39 аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулна.
Мөн 1500 ам метр талбай бүхий шинжлэх ухааны павильонд хоёр том хурлын заал болон олон нийтийн, хамтын ажиллагааны зориулалттай талбай байгуулжээ. Энд байгаль орчны чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид илтгэл тавих юм.
1700 ам метр талбай бүхий өөр нэг үзэсгэлэнгийн павильонд иргэний нийгмийн байгууллага, яам, агентлагуудын байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулна. Түүнчлэн ногоон бүсийн төв хэсэгт 12 хоногийн турш урлаг, соёлын арга хэмжээ болон илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах үндсэн тайз байрлаж байна. Монгол Улсын биет болон биет бус соёлын өвийг танилцуулах гурван гэр, кино үзүүлэх зориулалттай гэрийг мөн байгуулжээ. Хурлын үеэр замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав, Нарантуул худалдааны төвийн орчмын авто зам, зогсоолыг түр хаахаар болсон. Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд, зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ гэлээ.
Өндөр үнэтэй автомашины онцгой албан татварыг нэмлээ
![]()
Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан импортын автомашины онцгой албан татварын хэмжээн дээр нэмж 33 хувийн татвар ногдуулах шийдвэрийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлтээр тус хуульд тусгасан.
Тодруулбал, импортолж буй автомашины гаалийн үнэ 360 сая төгрөгөөс давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар нэмж ногдуулах шийдвэр 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Хууль тогтоомжтой ЭНД-ээс танилцах боломжтой.
Ховд аймагт 10 настай охин алга боллоо

Ховд аймаг, Буянт сум Норжинхайрхан багаас алга болсон 10 настай охины цогцсыг цагдаагийн албан хаагчид олжээ.
Түүнийг тарвас хураалгах ажилд туслуулахаар хөрш айлын хүмүүс нь авч явсан гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хоёр хүнийг цагдан хориод байгаа юм.
Нар хиртлээ

Наймдугаар сарын 12-ны лхагва гарагт бүтэн нар хиртэлт ажиглагдлаа. Гэхдээ нэ удаагийн нар хиртэлт Гренланд, Исланд, Испани болон Португалын зүүн хойд хэсгийн зарим нутгаар бүтнээрээ ажиглагдсан бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын олон оронд хэсэгчилсэн байдлаар харагджээ. Энэ удаагийн хиртэлтийн бүтэн үе зарим байршилд хоёр гаруй минут үргэлжилсэн байна. Хамгийн удаан үргэлжлэх хэсэг Исландын баруун эргээс холгүй далайд тохиож, бүтэн хиртэлт ойролцоогоор 2 минут 18 секунд үргэлжилжээ.
Зарим гэрэл зурагчны дуранд нар хиртэх агшин хэрхэн буусныг ЭНД дарж хүлээн авна уу.