Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез болон түүний ээж Мэнди Тифи нарын хамтран байгуулсан сэтгэцийн эрүүл мэндийн стартап Wondermind-ийн хөрөнгө оруулагчид тэднийг шүүхэд өгчээ.
АНУ-ын Делавэр мужийн холбооны шүүхэд наймдугаар сарын 13-нд гаргасан нэхэмжлэлд хөрөнгө оруулагчид Селена Гомес, түүний ээж болон Wondermind-ийн өмнөх хамтран үүсгэн байгуулагч Даниэлла Пиерсон нарыг компанийн нөхцөл байдал, үйл ажиллагаа болон ирээдүйн талаар хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл өгсөн гэж буруутгажээ.
Wondermind нь өдөр тутмын сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих контент, үйлчилгээ хүргэх зорилготой байжээ.
Хөрөнгө оруулагчид 2022 онд Wondermind-д ойролцоогоор 1.2 сая ам.доллар оруулсан бөгөөд үүнд Селена Гомесийн олон сая дагагчтай олон нийтийн нэр хүнд, компанийн маркетингийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох амлалт нөлөөлсөн гэж үзэж байна.
Гэвч нэхэмжлэлд Гомес компанийн маркетинг хариуцсан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хөрөнгө оруулагчдад танилцуулсан зарим түншлэл болон бизнесийн санаачилгууд бодитоор хэрэгжээгүй гэж дурджээ. Тухайлбал, компанийн хөгжүүлэхээр төлөвлөж байсан гар утасны аппликэйшн бүтээгдээгүй бөгөөд орлого бий болгох зарим төсөл хэрэгжээгүй гэж хөрөнгө оруулагчид мэдэгдсэн байна.
Хөрөнгө оруулагчид нэхэмжлэлдээ үнэт цаасны залилан, гэрээ зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэл дурдан, оруулсан хөрөнгө болон холбогдох хохирол, хуулийн зардлаа нөхөн төлүүлэхийг хүсжээ.
Мөн хөрөнгө оруулагчид Wondermind-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны хүндрэлүүдийг тэднээс удаан хугацаанд нуусан гэж үзэж байгаа аж. Тэд компанийн бодит нөхцөл байдлыг 2025 оны есдүгээр сард нийтлэгдсэн хэвлэлийн мэдээллүүдээр дамжуулан мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.
Wondermind нь 2021 онд Селена Гомес, түүний ээж Мэнди Тифи болон Даниэлла Пиерсон нарын хамтын санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдөр тутмын сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих контент, үйлчилгээ хүргэх зорилготой байжээ.
Хөрөнгө оруулагчид нэхэмжлэлдээ үнэт цаасны залилан, гэрээ зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэл дурдан, оруулсан хөрөнгө болон холбогдох хохирол, хуулийн зардлаа нөхөн төлүүлэхийг хүссэн байна. Харин Селена Гомес болон түүний төлөөлөгчид одоогоор уг нэхэмжлэлийн талаар албан ёсны тайлбарыг одоогоор хийгээгүй байна.
Эх сурвалж: CNN