Монгол, Япон улсын найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулсан хоёр байгууллагад “Элчин сайдын өргөмжлөл”-ийг өчигдөр (2026.08.13) гардууллаа. Энэ удаагийн Элчин сайдын өргөмжлөлийг Монголын Айкидо Холбоо, Монгол дахь Япон Каратэгийн Холбоонд хүртээв.
Уг өргөмжлөлийг хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулсан, салбартаа ихийг хийж бүтээсэн хувь хүн, байгууллагад хүртээдэг. Энэ нь элчин сайдын зүгээс тэдний гавьяаг алдаршуулан өндрөөр үнэлж буй илэрхийлэл аж.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара “Өргөмжилж буй хоёр холбоо маань Японы тулааны урлагаар дамжуулж соёл, спортын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэдний хичээл зүтгэл хоёр орны ард иргэд нэгнээ ойлгох, хувь хүний талаас хөгжих боломжийг бүрдүүлж байна.
Ямар ч хүн харсан “хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулсан шүү” гэх бодлыг төрүүлсэн хүмүүст өргөмжлөлийг гардуулдаг. Өргөмжлөлийн хамгийн чухал нь эдгээр хүмүүст илэрхийлж буй талархал юм” гэлээ.

Монголын Айкидо Холбооны тэргүүн, багш М.Алтанабагана “Энэ урлагаар хичээллээд 30 гаруй жил өнгөрчээ. Айкидо нь түүх, соёл, сэтгэлгээний онцлог илрэлийг шингээсэн цэвэр бие хамгаалах урлаг. Тулааны талбарт тулалдаж буй самурайн хөдөлгөөнөөс үүсэж, хөгжсөөр бие хамгаалах урлаг болсон.
Айкидо урлаг нь амьдралын хэв маягт чухал нөлөөтэй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөдөлгөөнийг дадал болгох, эв нэгдлийг эрхэмлэж, зөрчилдөхгүй байхыг сургадаг.
Айкидо нь спорт биш учраас тэмцээн, уралдаан байдаггүй. Уламжлалт өвөрмөц сэтгэлгээний үндсэн дээр дасгал хөдөлгөөн, бие хамгаалах урлагийг судалдаг. Японы ард түмний аливаа ажлыг эхлүүлбэл дуусгадаг зан чанар айкидод шингэсэн байдаг” гэсэн юм.

Монгол дахь Япон Каратэгийн Холбооны гүйцэтгэх захирал, багш Э.Гэрэлтунгалаг “Бид 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Японы уламжлалт каратэгаар дамжуулж бие хамгаалах урлагийн үнэ цэнийг заадаг. Түүнчлэн хичээллэж буй хүнийг хөгжүүлэхэд амин сүнс нь оршдог.
Спорт каратэгаар хичээллэж буй хүн аварга болох зорилготой байдаг. Харин уламжлалт каратэ бэрхшээлийг даван туулахад сэтгэл зүйн болон бие махбодын хувьд чадвар суух, хүндлэлтэй байх философи оршдог” гэв.