Ховд аймаг, Буянт сум Норжинхайрхан багаас бага насны хүүхэд алга болоод (2026.08.01) 14 хонож байна.
Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор 10 настай А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй.
Хүүхэд алга болсонтой холбогдуулан 26 настай иргэнийг өчигдөр (2026.08.13) цагдан хорьсныг албаны эх сурвалж мэдээллээ. Улаанбаатар хотоос цагдаагийн бүрэлдэхүүн гарч Ховд аймгийн Буянт сум руу хөдөлжээ.
Энэ талаар ЦЕГ-аас "Эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Алга болсон хүүхдийн цогцос олдсон зэрэг эх сурвалж тодорхой бус, ташаа мэдээллүүд өчигдрөөс гарч эхэлсэн.
Одоогийн байдлаар хүүхэд алга болсон асуудалтай холбоотойгоор нэг иргэнийг цагдан хориод байна. Эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой үнэн бодит мэдээллийг бид хуульд нийцүүлэн мэдээлэх болно" гэлээ.