Ардчилсан намаас өнөөдөр (2026.08.13) мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Инфляци хоёр оронтой тооны түвшинд хүрээд байна. Энэ бол энгийн нэг зах зээлийн эсвэл геополитиктой холбоотой асуудал биш. Ерөнхий сайд саяхан л махны үнийн өсөлтийг мэдээд дарга нартаа гомдоод байсан. Монгол Улсын иргэд дэлгүүр орох, цалин нь буух бүрд эрх баригчдын алдаатай бодлогод гомдож байгаа шүү.
МАН үнэмлэхгүй олноор эрх барьсан сүүлийн 10 жилд улсын төсвийг хэт тэлж, төсвийн зардлыг огцом өсгөсөн. Үүний үр дагавар нь өнөөдөр иргэдийн халаасыг хоосолж байна. Эдийн засагт инфляцын дарамт ийм өндөр байхад Засгийн газар төсвийн зардлаа улам тэлж улам хөөрөгдүүлэх бодлого барьж буй нь маш өндөр эрсдэлтэй.
Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллаж, бүтцээ шинэчилж сайд нарын тоогоо цөөлөх хэрэгтэй. Үүнийг төсвийн тодотголд оруулж ирээд УИХ нэн яаралтай хуралдаж, энэ наймдугаар сардаа төсвийн тодотголоо батлах нь зөв, бид яарч байна” гэв.