Гаалийн ерөнхий газраас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчил, албан хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээ, гаалийн цахимжилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлж байна.
Сүүлд гарсан нийт зөрчлийн 22 хувь буюу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүн эзэлжээ. Тэр дундаа мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодис маш ихээр илэрч байна. Он гарсаар 7-р сар хүртэл 14 удаагийн завдсан үйлдлийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Сүүлийн үед иргэд гадаадаас, чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх зориулалттай тарилгыг арилжааны зориулалтаар оруулж ирэхийг завдах нь ихэсжээ. Он гарсаар 40 удаагийн тохиолдол бүртгэгдсэн буюу 1300 орчим тарилгыг хураан авч, саатуулж, хуулийн байгууллагад шилжүүлжээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжөөр хэрэглэдэг эм, эмийн хэрэгсэл, тарилгыг бусдын гар дээрээс, цахимаас худалдан авч өөрсдийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхаарууллаа.