Нийслэлийн байгаль орчны газарт “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баян орчимд аялж яваад баавгайг маш ойроос харсан" гэх дуудлага өчигдөр (2026.08.11) иржээ.
Дуудлага өгсөн иргэн “Сэлбэ голын эхэн дэх хиймэл нуураас долоо орчим километрийн зайд алхаж байлаа. Гэтэл нас бие гүйцсэн маш том баавгайтай 20 метрийн зайтай нүүр тулсан. Баавгай дайрах гэхэд нь цүнхээ дээш өргөхөд баавгай зугтаж, би ч уулын уруу гүйсэн” гэж ярив.
Улаанбаатар хотын ногоон бүсэд өмнө нь 2018-2020 онд гурван удаа баавгай орж иржээ. Иймд иргэд аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар