Олон улсад эрэн сурвалжилж байсан этгээдийг Беларусь улсаас олж Монгол Улсад маргааш (2026.08.13) шилжүүлэн авчрахаар болжээ.
Тухайн этгээд нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдон шалгуулж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна. Улмаар түүний байршлыг тогтоохоор Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлжээ. Монгол Улсын харьяат 41 настай иргэнийг Беларусь улсад байж болзошгүй тухай мэдээллийг Интерполын шугамаар авсан. Улмаар Минск хотод байхад нь түүнийг саатуулжээ.
Шилжүүлэн өгөх ажиллагаа Минск хотын Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр болжээ.
Эх сурвалж: Минск-Новости