БНХАУ саяхан гаргасан хөгжлийн төлөвлөгөөндөө 2026-2030 онд экологийн шинэчлэлтийг үргэлжлүүлж, хамгаалалтыг нэмэгдүүлэхээ дурдсан. Уг хөгжлийн төлөвлөгөөг тус улсын Экологи, Байгаль орчны яам, Байгалийн нөөцийн яам, холбогдох байгууллагууд хамтран гаргажээ.
БНХАУ экосистемийн чанараа сайжруулж, олон янз байдал, тогтвортой байдал, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлнэ. Энэхүү хөгжлийн төлөвлөгөөгөөр экологийн аюулгүй байдлыг илүү сайн хамгаалах зорилт тавьжээ.
Мөн 2026-2030 онд хэрэгжүүлэх тодорхой зорилтуудыг тусгажээ. Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувийг нийт газар нутгийн 18 хувиас багагүй түвшинд хадгалах, экологийн чанарын индексийг (EQI) 86.5-д хүргэхээр зорилт тавьсан байна.
Хөрс, усны хамгаалалтын түвшинг 74 хувиас дээш хүргэх, ойн бүрхэвчийн хэмжээг 25 хувь болгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: People's Daily