Хөлбөмбөгийн дэлхийн од Кристиано Рональдо удаан хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригэстэй хуримаа хийлээ.
Хурим өчигдөр буюу наймдугаар сарын 11-нд Лисбон хотын ойролцоо далайн эргийн тосгонд болжээ. Тэдний хуримыг энэ оны шилдэг нь гэж Португалын хэвлэлүүд мэдэгдээд байна.
Рональдо цахим хаягтаа өөрийн болон эхнэрийнхээ хуримын бөгж зүүсэн гарын зургийг оруулжээ. Уг зураг 30 минутын дотор гурван сая хандалт авсан байна.
Тэд өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд цахим хаягаараа сүй тавьснаа мэдэгдэж байсан юм. Хосууд арван жилийг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд Рональдо эхнэртэйгээ Мадрид хотын брендийн дэлгүүрт ажлаа хийж байхад нь танилцаж байжээ.
-151847-491816433.jpeg)
Эх сурвалж: BBC