Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргажээ.
Энэ үеэр Төвбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр "Би Ерөнхийлөгчийн ажлаа аваад нэг төгрөг ч хэвлээгүй, зах зээлд нийлүүлээгүй. Гэтэл иргэд мөнгөний нийлүүлэлт өссөн нь мөнгө хэвлэснээс үүдсэн" гэх ташаа мэдээллийг түгээсээр байна.
М2 буюу мөнгөний нийлүүлэлт юунаас үүдэлтэй вэ гээд харахаар төгрөгийн харилцах болон хадгаламжийн дүн ихээхэн өссөн. Энэ орлого хаанаас ирэв гэхээр экспортын орлого, банкуудын гаднаас татсан бондын дүн ихээхэн өссөн. Банкууд энэ онд нийт нэг тэрбум ам.долларын бондыг гаднын санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн гэв.
Мөнгөний нийлүүлэлт сүүлийн нэг жилд арван хувиар нэмэгджээ.