Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралджээ. Тус хороо хурлаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Хурлаас бодлогын хүүг 0.5 хувиар өсгөж, 12.5 хувь болгожээ. Ингэснээр мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ. Бодлогын хүүг 1-2 хувиар нэмэх нь бизнесийн идэвхжил, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Иймд алгуур буюу 0.5 хувиар нэмжээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Даваадорж: Энэ оны төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь бид төсвөө зөв төлөвлөж чадаагүйг харууллаа. Удахгүй төсвийн тодотголыг өргөн барина гэдгээ Сангийн сайд мэдэгдэв. Бид өнгөрсөн хугацаанд Монголбанк, Сангийн яам нэг нэгнээ буруутгасаар ирлээ.
Ирэх оны төсвийн төслийг салбар тус бүрд хэлэлцэж эхэллээ. Тэнд маш аймшигтай тоонууд бичжээ. Яамд маш өндөр зардлууд бичиж орж ирлээ. Цалин нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Сүүлийн 2-3 жилд төсөв маш их тэлсэн. Үүний гороор өнөөдөр инфляц 13 хувьд хүрсэн.
Өнгөрсөн сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 13 хувьд хүрсэн. Үүний 6 хувь буюу талыг нь мах, шатахууны үнийн өсөлт эзэлжээ. Энэ бол нийлүүлэлтийн гаралтай инфляц. Хэрэглээний үнийн өсөлт ийм өндөр болсон тул цаашид мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ.
Уул уурхай, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй тээврийн салбар л өсөлттэй байна. Бусад салбарууд төдийлөн өсөөгүй. Гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрсэн нь хангалттай нөөц юм. бид зах зээлд огцом нөлөө үзүүлэх, цочроо үзүүлэх шийдвэр гаргахгүй. Экспорт өссөн нь сайн зүйл.
Ханшийг тогтвортой хадгалах зорилготой ажиллаж байна. 560 сая ам.долларын төлбөрийн тэнцлийн эерэг гарлаа. Энэ нь сүүлийн жилүүдэд байгаагүй үзүүлэлт. Жил бүр төлбөрийн тэнцэл хоёр тэрбум төгрөгийн хасах гардаг байв гэж С.Наранцогт Ерөнхийлөгч мэдээлэв.
МУИС-ийн багш, судлаач С.Батнасан: Бид төсөв, мөнгөний бодлогоо уялдуулна. Гадаад зах зээл буюу шатахууны үнэд нөлөөлж чадахгүй. Гэхдээ агуулахаа барих, олон эх сурвалжаас түлш авах, газрын тосны үйлдвэрээ эрчимжүүлэх нь биднээс хамаарах хүчин зүйлс мөн.
Махны үнэд юу нөлөөлөв? 2023-204 онд зуд болж, олон сая мал хорогдсон. Үүний дараа малчид малаа нядлалгүй, малаа өсгөх хүсэлтэй болсон. Мөн махны экспорт ихээхэн өслөө. Махны нийлүүлэлтийн сүлжээгээ эргэж харах шаардлагатай.
Мөнгөний бодлогын хорооны гишүүн, СЭЗИС-ийн багш, судлаач Б.Мөнхзаяа: Төгрөгийн хадгалах болон хадгаламжийн нийт дүн өслөө. Энэ хуримтлалтыг банкууд зээл болгож зах зээлд нийлүүлдэг. Мөнгөний нийлүүлэлт өссөн нь инфляцыг мөн өдөөдөг. Иймд банкуудын төгрөгөөр заавал байлгах нөөцийг нэмэх шийдвэрийг бид өнөөдөр гаргалаа.