Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд 21 аймагт ажиллав.
ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ТОЙМЛОВОЛ:
- Өвс, тэжээл бэлтгэхэд орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
- Түлш шатахууныг урьдчилан бүрдүүлэх
- Дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангах
- Зам, даваа, гүүрийн засвар арчлалтыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх
- Отор нүүдэл, бэлчээр ашиглалтын зохицуулалтыг орон нутаг хоорондын уялдаатай хийх
- Гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх
- Төрийн байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх
- “Чөлөөлье” бодлогын гол зарчим болох төр хувийн хэвшлийн хамтын оролцоог орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх
- Орон нутгуудыг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлэх
- Гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлэх нь орон нутгийн хөгжлийн тулгуур болох юм.
Цаашид Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын зүгээс 21 аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эрсдэлийн түвшинд үндэслэн хяналт тавьж, бэлтгэл хангалтгүй байгаа асуудал бүрийг хугацаатай үүрэг даалгавраар шийдвэрлүүлж, хэрэгжилтийг газар дээр нь дахин шалган ажиллана гэдгээ илэрхийллээ.