Колумбын баруун хэсэгт даваа гарагт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдсан нярай хүүхдийг аврагчид эсэн мэнд гаргажээ.
Газар хөдлөлтийн улмаас Кали хотын орон сууцны барилга нурсан бөгөөд аврах багийнхан нуранги дороос хүүхдийн дууг сонссоны дараа гар ажиллагаагаар нурангийг цэвэрлэн, нярайг олсон байна.
Аврах ажиллагааны үеэр олон хүн сайн дураараа нэгдэн нурангийг гараараа зайлуулж, хүүхдийг аюулгүй гаргахад тусалжээ. Хүүхдийг ээжийнх нь хамт нуранги дороос амьд гаргасан үеийн бичлэг цахим орчинд таржээ.

7.4 магнитудын газар хөдлөлт наймдугаар сарын 10-ны өдөр Колумбын баруун хэсэгт, Сан-Хосе-дель-Пальмар орчимд болсон байна. Одоогийн 254 хүн амиа алдсан гэж Reuters мэдээлжээ. Газар хөдлөлт нийслэл Богота болон Кали, Перейра, Манисалес зэрэг олон хотод хүчтэй мэдрэгдэж, барилга байгууламж, эмнэлэг болон дэд бүтцэд ихээхэн хохирол учруулжээ.
Аврах, эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нас барагсдын тоо нэмэгдсээр байна. Аврагчид нуранги дор амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж, сайн дурынхан болон онцгой байдлын алба хаагчид хамтран ажиллаж байгаа юм.
Нярайг нурангиас эсэн мэнд гаргасан нь энэхүү гамшгийн үеэр ирсэн найдвар төрүүлсэн үйл явдлын нэг болжээ.
Эх сурвалж: Reuters